
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 1 /NHK/. Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн гэж Израилын арми мэдэгджээ. Харин уг бүлэглэл одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Израилын цэргийнхэн ням гарагт мэдэгдэхдээ, бямба гарагт өгсөн агаарын цохилтын үеэр Абу Обаидаг устгасан гэжээ. Тэрбээр ХАМАС-ын “олон нийттэй харилцах нүүр царай” болж, “террорист ажиллагааг сурталчлах суртал ухуулга”-ыг түгээж байсан гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Израилын тал Газын зурвас дахь террорист байгууллагуудын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, улс орондоо учирч буй аливаа аюул заналыг арилгах болно гэж цэргийнхэн мэдэгджээ. Израилын цэргүүд Газа хот болон ойр орчмын бүсүүд рүү довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа юм. Тус зурвасын эрүүл мэндийн албаныхны ням гарагт мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 88 хүн амиа алдсан бөгөөд 2023 оны 10 дугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдагсдын тоо 63 459-т хүрсэн байна. Мөн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас 339 хүн амиа алдсаны дунд 120 гаруй хүүхэд байжээ.
Израилын тал тус зурваст цэргийн ажиллагаагаа өргөжүүлж, Газа хотыг хяналтандаа авахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн байдал улам дордох вий гэсэн болгоомжлол улам нэмэгдэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
BOLJ HUNA MUU TERORIST . NER NUUREE NUUSAN ADGIIN AMITAN
Армигүй улсын ард түмэн аллага үзэн ядалтын эсрэг партизаны дайн хийх ганцхан замтай байдаг.
Манайд Хятадаас дүрвэж ирсэн хасагууд бол үндэсний цөөнхи биш ,цагаачилж ирсэн хүмүүс.Эд Монголд даврах ёсгүй.
Еврейчүүдийг магтаж, Азийнхныг доош чихдэг Еврей захирлуудтай Оросын мэдээллийн хэрэгсэлүүдийн Израйл дахь ганц сурвалжлагч нь Израйлын албан ёсны мэдээг орчуулж ард түмэндээ цацдаг Израйлын иргэншилтэй Еврей Сергей Пашков гэж байдаг.Гэтэл Оросын хүн амын холимог гэр бүлүүдийг нь оролцуулбал 25%, газар нутгийнх нь 85% Ази Ислам Түрэг үндэстнүүдийнх.
Их Монголын Эзэнт гүрэн Алтан Орд ын харьяа Ой тайга Шивээ Алс Дорнод Сибирийн хаант улс Цагаадай улс-Могулистан, Их Монголын нутаг ! Юу ны чинь ислам түрэг?! Казахууд та нар зарим нь их галзуурч байна? Түүхээ санаарай !
Манайд Хятадаас дүрвэж ирсэн хасагууд бол үндэсний цөөнхи биш ,цагаачилж ирсэн хүмүүс.Эд Монголд даврах ёсгүй.