sonin.mn

Европын комиссын дарга Урсула фон дер Лейен "Файнэншл таймс" сонинд ярилцлага өгөхдөө, Европын улс орнууд Орос Украины мөргөлдөөн дууссаны дараа Украин руу цэргээ илгээх тодорхой төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд үүнийг Украины аюулгүй байдлын баталгааны чухал хэлбэр болгоно гэж хэлжээ. Энэ тухай тус сонин 8-р сарын 31-нд мэдээлсэн байна.


Урсула фон дер Лайен "Файнэншл таймс" сонинд ярихдаа, Украиныг дэмжих Франц, Их Британи тэргүүтэй “сайн дурынхны холбоо" хэдэн хоногийн өмнө Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалт хийж, олон орны цэргийн хүчнийг бүрдүүлэхэд шаардлагатай ажлуудыг хэлэлцэж, "нилээн тодорхой төлөвлөгөө" боловсруулсан гэв.


Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Урсула Фон дер Лейен, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар 9-р сарын 4-нд Парист энэ асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэж уг мэдээлэлд энэ талаар сайн мэддэг гурван дипломатчийн үгнээс иш татан тэмдэглэжээ. 

АНУ энэ цэргийн хүчинд “түшиг дэмжлэг" өгнө гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ЕХ-нд амласан хэмээн Урсула фон дер Лейен хэлэв. Цэргийн тоо хэдэн арван мянгад хүрэх энэ цэргийн хүчнийг Европ удирдаж, АНУ команд, хяналтын систем, тагнуул, тандалт зэрэгт дэмжлэг үзүүлнэ. 8-р сарын 18-нд Цагаан ордонд болсон Д.Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский болон Европын хэд хэдэн удирдагч нарын уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн гэж уг мэдээнд дурьджээ.


Г.Бямба