sonin.mn

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүлээн авалт 8-р сарын 31-нд болов. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, ноёд хатагтай нар аа, найз нөхөд өө:


Үдшийн амар амгаланг айлтгая.


Хайхэ голын эрэгт дэнлүү өнгөө засаж, Тяньжин хаалган боомтод мөрөн гол цутгана. Миний бие Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс бүх хүндэт зочдоо хүндэтгэлтэй угтаж байна.




Өнөөдөр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын удирдагчид болон хуучин, шинэ найзууд хуран чуулж байна. Энэ өдөр Киргизийн тусгаар тогтнолын өдөр, Малайзын үндэсний баяр тохиож байгаа юм байна. Энэхүү завшааныг ашиглан Ерөнхийлөгч Садыр Жапаров, Ерөнхий сайд Анвар Ибрахим болон Киргиз, Малайзын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.


Тяньжин бол нээлттэй, хүртээмжтэй хот юм. Эрт дээр үеэс нийслэлийн ойролцоох чухал бүс бөгөөд Хятадын өөрчлөлт, нээлтийн анхдагч бүсүүдийн нэг байсан юм. Олон жилийн турш Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн уялдаатай хөгжлийн стратегийн дагуу Хятад маягийн шинэчлэлийн салбар Тяньжинь хотод шинэ эрч хүчтэй хөгжиж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг Тяньжинь хотноо зохион байгуулж буй нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тогтвортой хөгжилд шинэ эрч хүч нэмнэ гэдэгт Хятад улс итгэж байна.



Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаасаа хойш "Шанхайн зориг санаа"-г тууштай баримталж, эв нэгдэл, харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоох чухал хүчин болсон юм.


Өнөөгийн байдлаар дэлхийн тогтворгүй байдал, тодорхойгүй байдал, урьдчилан таамаглах боломжгүй байдал мэдэгдэхүйц нэмэгдэж, зуун жилийн өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, улс орнуудын хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх үүрэг хариуцлага улам хүнд болж байна.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь талуудын нийтлэг ойголтыг төвлөрүүлж, хамтын ажиллагааны эрч хүчийг идэвхжүүлж, хөгжлийн төлөвлөгөөг гаргах чухал эрхэм зорилготой юм. Маргааш би гишүүн орнуудын удирдагчидтай Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал, найрсаг орнууд болон олон улсын байгууллагуудтай "ШХАБ+" уулзалт хийж, хамтын ажиллагаа, хөгжлийн томоохон төлөвлөгөөг хэлэлцэж, дэлхийн засаглалыг сайжруулахад түлхэц үзүүлнэ.



Талуудын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. ШХАБ илүү их ололт амжилт үзүүлж, илүү их хөгжилд хүрч, гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн өмнөд нутгийн хүчийг төвлөрүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй.


Салаар сэлэх уралдаанд сайн сэлүүрдсэн нь ялдаг жамтай. "Шанхайн зориг санаа"-нд тулгуурлан Тяньжиниас гараагаа эхэлж, илүү сайн сайхан ирээдүйн төлөө илүү найдвартай шинэ аялалд гарцгаая.

Одоо бид Тяньжиний дээд хэмжээний уулзалт баялаг үр дүнд хүрч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлж, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмний сайхан амьдрал, эрхэм зочид болон тэдний гэр бүлийн эрүүл энхийн төлөө хамтдаа хундага өргөхийг санал болгож байна. Тулгацгаая." гэжээ.