Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Их хурал хуралдаж, Одонгийн Цогтгэрэл намын даргаар сонгогдлоо. Намын даргаа тодруулахын өмнө АН-ын даргад нэр дэвшигчдийн хооронд шууд халз мэтгэлцээн зохион байгуулсан нь Монголын улс төрийн практикт шинэ өнгө, соёл авчирсан чухал үйл явдал байв. Намын даргад өрсөлдөж буй хүмүүс үзэл баримтлал, байр сууриа намынхаа гишүүд, дэмжигчид ба ард иргэдийнхээ өмнө нээлттэй илэрхийлж, мэтгэлцээний бас нэгэн шинэ соёлыг төлөвшүүлэх эхлэлийг тавилаа.
Харин эрх баригч МАН-ын хувьд нөхцөл байдал эсрэгээр өрнөж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийт 1990 оноос хойших түүхэндээ хамгийн хаалттай, нээлттэй бус Ерөнхий Сайдуудын нэг хэмээн дүгнэдэг. Тэрбээр Ерөнхий сайдын суудалд байх хугацаандаа ард иргэдтэй нээлттэй уулзалт хийхээс зайлсхийж, бие даасан сэтгүүлчдийн асуултаас бултаж ирсэн нь улс төрийн соёлын хувьд ухралт байлаа.
Түүний мэдээлэл түгээх хэлбэр нь зөвхөн төрсөн ахынхаа студид бэлтгэж, сайтар монтажилсан сурталчилгааны өнгө аястай контентод хязгаарлагдаж байсныг олон нийт сайн мэддэг болсон. Харин ард иргэдтэй нүүр тулж уулзах, сэтгүүлчдийн асуултад хариулахаас тэрээр үргэлж зайлсхийдэг байв.
Бүрэн эрхийнхээ хугацаанд тэр нэг ч удаа сэтгүүлчдэд албан ёсны ярилцлага өгөөгүй.
Хамгийн сүүлд гэхэд л УИХ-аар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэний дараа хэвлэлд мэдээлэл өгнө хэмээн амласан ч сурсан зангаараа аанай л зугтан алга болжээ.
Энэ бүхэн улс төрийн хоёр том намын удирдлагын хэв маяг, ардчиллын үнэт зүйлсийн талаарх ойлголт хэр зөрүүтэйг тод харуулж байна. Ардчилсан Нам мэтгэлцээнээр удирдлагаа тодруулж, шинэ соёл түгээж эхэлж байхад эрх баригч МАН-ын дарга сэтгүүлчдээс зугтаж, хаалттай хэвээр үлдсэн нь Монголын улс төрийн хоёр өөр дүр төрхийг тод томруун харуулж буй жишээ юм.
Б.Намуун
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл26
Хамгийн шилдэг нь байсан, байх ч болно. Хийсэн ажлууд нь нүдэн дээр байхад хогын сэтгүүлчдээр яахын. Хов зөөж мөнгө олдог өрөвдөлтэй амьтад!
Чи жүжигчин Дөлгөөн үү дээ?
энэ хөрөнгийн биржийн Дөлгөөн байна, Оюукийн гар хөл
МАН-ын махан толгойлсон боловсролгүй мангайсан дарга нар 4 аргын тоо асуучих вий гэхээс ухаан алдатлаа айцгаадаг.. Хүрэлсүх данжаад их зохиолч Нацагдоржийн Дашдорж гэж хээв нэг хэлээд мангайгаад зогсож байна лээ.
Данхын үлдээсэн баасыг Зандка бодон цэвэрлэж байна ! Эдийн засаг мэдэхгүй гачгаар эдийн засгийн нь унагачихаад яваад өгсөн юм ! Усаа ч татахгүй яваад өгсөн !
Нохой тахар минь чи Оюукийг ЕС байхад нь мөн ч ихээхэн долооэ дольдигнож бсан даа!
Хийсэн ажилтай хүн чинь хэлэх үгтэй байдгийм. Ажлын дадлага муу,, хүнээр юмаа хийлгэдэг, боловсруулах баримт бичгээр маруухан хүн гол асуудлаа ч мэддэггүй, чадвар муутай байх нь харагддаг. Дээр нь хэл ярианы соёл тааруухан харагддаг.
АН-ын үе үеийн удирдлагын чаддаг ганц ганц зүйл нь МАН, түүний удирдлагын нэр төрийг аль болохоор гутаан харлуулахыг гол болгодог. Үүний жишээ шударга тэмцэл эхлүүлсэн Л.Оюун-Эрдэнийг удам угсаа, гадаад үзэмж, эрхэлж байсан ажил, боловсрол мэдлэгээр нь байнга гүтгэн доромжилж байх юм. Л.Оюун-Эрдэнийг авлигачдын санхүүжилт, даалгавраар хөлсний жагсагчид огцруулсныг бүгд мэдэж байна. 35 жил ийм Ерөнхий сайд гарч ирээгүй болохоор эрх ашиг нь хөндөгдсөн дээдсүүд хуйвалдан огцруулсныг жирийн иргэд сайн ойлгож байна.
Оюун эрдэнэ ард иргэдээ хорьж цагдаж, татвар, хураамж нэмэхээс өөр хийсэн зүйлгүй өрөвдөлтэй Пиарчин байлаа
Оюун Эрдэнэ 5 жил байхдаа өөрийгөө болон Херо, Женко нарыг баяжуулахаас улсад нэг ч үйлдвэр бариагүй, улсаа хөгжүүлье гэж хуруугаа ч хөдөлгөөгүй
Малуу
лалар минь хялар нүдээ нээгээд сайн хар, Оюунэрдэнийн хийсэн асар олон ажил бгаа. Наад зах нь гар утсаараа иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхээ имонголиагаар авдаг болсон. Арваад жил ёс юм шиг цэцэрлэгийн гадаа хонож бүртгүүлдэг, сугалаагаар хүүхдээ оруулдаг байсан тэр гаж байдлыг халж чадсан. За тэгээд яривал асар их юм хийсэн дээ. Замын-үүд, Алтанбулагааи яаж өөрчлөгдсөнийг нэг очоод харчихаарай гүлэг минь. Цааш нь бичих үү яах уу, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, хамгийн чухал нь гэхэд Гашуунсухайт, Эрдэнэбүрэн УЦС гээд 20 жил хэрэлдсэн маш том төслийг ОЭ хөдөлгөж түүх бүтээж чадсан цорын ганц ЕС. Араас нь Хууль бус хөрөнгө хураах хууль, Баялгийн сангаа мөнгөжүүлэх ажил нь эхлэхийн даваан дээр Хүүк, Эбэ, Оджаргал, АПУ Батсайхан нар нэгдээд Баярцогт, Учрал, Жавхлан, Хурц нараар жагсаал хийлгүүлж түүнийг огцруулсан байдгиймаа.
МАН ЫГ АЛЬ 90 ОНД ТАРААХ БАЙСАН. МОНГОЛЧУУД 35 ЖИЛ ЛАЙ ҮҮРЧ БАЙНА. ХЭЗЭЭ ТАРААХ ЮМ БОЛ.
О.Цогтгэрэлийн Шинэ Монголыг бүтээх ажлын гол зорилго нь МАН-ын нэр хүндийг гутаан доромжлох, төр засгийн хэвийн үйл ажиллагааг аль болохоор саатуулах, Х.Баттулга, түүний бүлэглэлийг АН-аас хөөж зайлуулах, Л.Оюун-Эрдэнийг дахин босож ирэхгүйгээр гүтгэн муучлах явдал ажээ.
О.Цогтгэрэлийн Шинэ Монголыг бүтээх ажлын гол зорилго нь МАН-ын нэр хүндийг гутаан доромжлох, төр засгийн хэвийн үйл ажиллагааг аль болохоор саатуулах, Х.Баттулга, түүний бүлэглэлийг АН-аас хөөж зайлуулах, Л.Оюун-Эрдэнийг дахин босож ирэхгүйгээр гүтгэн муучлах явдал ажээ.
Оюун-Эрдэнэ бол Монгол улсын түүхэнд хийсэн бүтээсэн гавъяагаараа бичигдэж үлдэнэ. Оюун-Эрдэнийг ерөнхий сайдыыас буулгалаа гээд бид мөнгөний боолчлолоос ангижирч, эрүүл саруул ухаантангууд улс эх орноо удирдаад хөгжүүлдэг болох цаг хугацааг л хойшлуулсан. Шударга ерөнхий сайдаа хамгаалж чадаагүй ард түмэн бидний л ХОХЬ. Харин Эм Си Эстэнгүүд, тэдний шавхруугаар тэжээгддэг мөнгөний боолууд нь магнайгаа харагтал баярлаж суугаа биз
шизогоо эмчлүүл
Элий балай юм солиорохыг захын тэнэг ч чадна
zavaarsiin. orlogoo notolj chadahgui baij namiin darga hiigeed baidag. iim shudarga bus baij bolohgui
дэнэг сду минь хуулиараа ЕС, УИХ, ЗГ-ын гишүүдийн орлогыг өөрөө зарладаг юм биш шүү дээ. Усан толгойтнууд яасан олон юм бэ. Хуулиараа цорын ганц субьект орлогыг нь шалгаж, нотолж, тогтоож, шаардлагатай бол олон нийтэд мэдээллэх, хариуцлага тооцох, шүүх прокурорт шилжүүлэх хуулийн зохицуулалттай байдаг. Чинийхээр бол Оюун-эрдэнэ өөрөө орлогоо нотлоод, би буруугүй гээд гонгиноод явж байх юм гэнээ ха ха. Хуулиа унш за. Энэ яг АН-ын бяздук, Цогтгэрэл гээд энэ махан толгойтыг дэмжигч бгаа даа хов хоосон тогойтой. Амаараа бол юм болгоныг алаад хаяна аан лалрууд.
Хүүе ээ маруужин Цогтгэрэл гээд увсчинг яаж Оюун-Эрдэнэтэй харьцуулахийн бэ. Газар тэнгэр шиг ялгаатай шдээ. Цогтгэрэл жишээ нь за сүүлийн дөрвөн жилд яг юу хийв нэрлэ дээ. Олигтой ганц үг ганхйисэн үү энэ махан толгойт нээрээ элэг цаашаа шүү. Ямар ч манлайлал, үнэт зүйл, бодлого байхгүй. Зүгээр л нэг попчин. Огцорсноосоо хойш ОЭ гэтэл үнэхээр таг чиг байсан нь ямар улстөрч вэ гэдгийг нь харуулж байна. Хэрвээ зүгээр нэг поп гар байсан бол наадам хэсээд ярилцлага өгөөд шаажаагаашд. Хүүк түүнээс урвасанд одоо ч сэтгэл дундуур яваа биз. ОЭ-г Хүүк ЕС болгосон гээ шгаад бгаа лалрууд минь, тэгвэл Хүүкийг еөк болоход хэн хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. ОЭ шүү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 6 жил, нэг удаа гэдэг өөрчлөлтийг хийж, намынхантайгаа сөрөн хүчиндэа маш сайн ойлгуулсан. Гэтэл хурандаа би нахимаар бна гшаасан. Түй май гэдгийн бгааздээ. Ингээд зөрчил эхэлсэн. ОЭ-ийн бүх дайсантай Хүүк хавар ялалтын баяраар Орост очихдоо уулзаад ок болгосон. ОЭ аймаар комбэк хийнэ
2016 онд 17.5 тэрбум долларын өртэй байсан Монголыг 2025 онд 37.6 тэрбум долларын өрөнд оруулсан хүн бол МАН ба Оюун эрдэнэ. Түүний үед тэрбум задгай мөнгө болж Их наяд хэмээх тоо хөвөрсөн бна
Хамгийн нээлттэй, зоригтой, хүлээцтэй улс төрч бол Элбэгдорж байлаа. Өөрийг нь доромжилсон гэж нэг ч сэтгүүлч, иргэдээ шүүхэд дуудаж байгаагүй, ямар ч сэтгүүлчтэй зангиагүй шууд уулзалт хийдэг байсан.
Цогтгэрэл маш их мөнгө зарцуулан дарга боллоо. Энэ их мөнгийг хэд нугалж идэж олж авах байх даа
Ард түмний ёрөнхий сайд бол оюунэрдэнэ юм
Сүүлийн 30 гаруй жил монголд нөхөж баршгүй гай зовлон авч ирсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.