
Бид газрын ховор ашигт малтмал олборлохыг эсэргүүцдэг. Нэг талаас газрын ховор элементийн олборлолтоос цацраг туяа үүсч экологийн орчин, хүмүүсийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Нөгөөтэйгүүр газрын ховор элементийн олборлолт олон хууль, тогтоомжийг зөрчиж байна.
Экологийн орчин, эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг
1. Хар Ус нуурын сав газрын биологийн систем бүхэлдээ өөрчлөгдөнө. Бид нар загас жарайхааг идэх нь битгий хэл ойртохоос эмээдэг болно.
2. Ховд гол, Буянт голын сав дагасан малчин аж ахуй бүхэлдээ сүүрэх болно. Мөн 2000 орчим ногоочидын ногоо огт борлуулалтгүй болж.
3. Томоохон голууд, нуурын арлаас хийсэн хадлан идсэн мал генийн өөрчлөлттэй болж, бид өвс хадлангаа Увс, Улаанбаатараас татаж хэрэглэх зэрэг маш олон сөрөг үр дагаварууд алсдаа бий болно.
4. Ойролцоох бүс нутагт амьдарч буй хүмүүст УРГИЙН ГАЖИГ үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа нь Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД заналхийлсэн маш том асуудлыг хөндөж байна.
Олон хууль дүрэм зөрчсөн
1. Цөмийн энергийн тухай хууль зөрчигдсөн
2023 оны 4-р сард УУХҮЯ-ны хяналт шалгалтаар “Bайгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй” зэрэг хэд хэдэн зөрчил илэрч, улсын байцаагчийн акт гарсан ч үйл ажиллагаа үргэлжилж байсан. Цөмийн энергийн тухай хуулиар цацраг идэвхт ашигт малтмал хайх/олборлох нь зөвшөөрөл шаарддаг ч энэ нь хамаарах компани зөвшөөрөлгүй явуулсан боломжтой гэж тогтоогджээ.
2. Усны хууль, орон нутгийн гэрээг зөрчсөн
Ховд гол, гүний ус ашигласан магадлалтай бөгөөд орон нутгийн байгуулсан устай холбоотой гэрээг зөрчсөн байж болзошгүй.
3. Байгаль орчны тухай хууль зөрчигдсөн
Байгаар орчны үнэлгээ буюу “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлагдаагүй байсаар үйл ажиллагаа явуулсан. Байгаль орчны хууль, тухайлбал БОННҮ шаардлагыг зөрчөж, нөхөн сэргээлт хийхгүйгээр үйл ажиллагаа явуулсан.
4.Зөвшөөрөл, лицензийг хууль бусаар ашигласан
Хоёр тусгай зөвшөөрөлтэй боловч, лицензийн нөхцөл (орон нутгийн гэрээ, БОАЖЯ-ны баталгаалт) хангагдаагүй тул ЗГ-ийн тогтоолоор түр зогсоох шийдвэр гарсан нь тухайн үйл ажиллагаа нь хууль зүйн үндэслэл дутуу байсныг илтгэж байна. Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн нөхцлийг биелүүлээгүй.
5. Аймаг, орон нутгийн гэрээ, баталгааг зөрчсөн
Зарим тохиолдолд сумын засаг даргаар батлагдсан байгаль хамгаалах төлөвлөгөө (зөвшөөрөл) хэрэгжүүлээгүй байна. Орон нутгийн болон сумын ИТХ-ийн баталсан нөхцлийг зөрчсөн.
Уул уурхай үйл ажиллагаа газраа ухаад там болгочихсон. Эх орныхоо хөрс газар шороо, байгаль эх дэлхийгээ хамгаалцгаая ‼ Ирээдүй хойч үедээ хордож сөнөж сүйрсэн биш, ариун дагшин эрүүл газар нутгаа үлдээцгээе‼
Сэтгэгдэл8
Зөв шүү
Хуц,,,
Уул уурхайгаа хөгжүүлэхгүй л бол хүнл аж үйлдвэр хөгжихгүй шүү дээ ! Хүнд аж үйлд вэргүй улс орон манайхаас өөр байхгүй !!! Өндөр хөгжилтэй бүх орон аж үйлдвэржсэн байдаг, Орос, Хятад хоёр хөрш маань түүхий н бүх үеийн туршид Монголыг хүнд үйлдвэр жүүлэхийн эсрэг зогсож ирсэн. Хүнд аж үйлдвэржихийн "А" үсэг нь уул уур хай шүү дээ ! Үүнийг монголчууд хэдий чинээ хурдан ойлгоно, тэр цагт Монгол Улс хөгжих замдаа шуударнаа !!! Ухаарцгаа, мэдцгээ !!!
За зайлаа цаашаа
юу ч ухахгүй морио унаад сайхан амьдрах юм байна л даа
Үүнийг Монгол хүн бичээгүй байх.Маш олон алдаатай байна.
Aly xediin uxaad duusax gej baunaa
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}