
ХОНКОНГ, 2025 оны долоодугаар сарын 29 /TASS/. Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ Латин Америкийн орнууд болон АНУ-д айлчлахаар төлөвлөж байсан боловч Вашингтон энэ айлчлалыг эсэргүүцэж цуцалсан гэж Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснийг Тайванийн засаг захиргаа няцаажээ. “Тайванийн өмнөд бүс нутгийг дайрсан хар салхины дараах сэргээн босголтын ажил үргэлжилж байгаа болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотойгоор” Лай Чиндэ одоогоор гадаад айлчлахаар төлөвлөгөөгүй байна гэж арлын засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Го Яхуэй мэдэгдсэн байна.
Лай Чиндэгийн айлчлалын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон эсвэл цуцалсан эсэх тухай асуултад хариулахдаа Го Яхуэй “гадаадад айлчлах хөтөлбөр эцэслэн батлагдсаны дараа албан ёсоор мэдээлнэ” гэж онцолжээ.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ Парагвай, Гватемал, Белиз улсуудад ирэх долоо хоногт хийх айлчлалынхаа хүрээнд АНУ-д айлчлахаар төлөвлөж байсан боловч уг айлчлал нь Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээнд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн Цагаан ордон болгоомжлон Тайванийн засаг захиргааны тэргүүнийг айлчлахыг зөвшөөрөөгүй тул айлчлалыг цуцалсан эсвэл хойшлуулсан гэж гадаадын зарим хэвлэл эх сурвалжуудыг эш татан өмнө нь мэдээлсэн байна.
Арлын засаг захиргааны тэргүүний өөр нэгэн төлөөлөгч Ли Вэнь эдгээр мэдээлэлд тайлбар өгөхдөө, энэ бол "ташаа мэдээлэлд үндэслэсэн цэвэр таамаг" гэж хэлснийг “Taipei Times”сонинд эш татан бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}