
7-р сарын 28-нд Хятадын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийв. Энэ үеэр БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь Хятад Америкийн эдийн засаг худалдааны Шведийн хэлэлцээний талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Шведэд болж байгаа Хятад Америкийн эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээний бодит байдлын талаар та анхаарал хандуулж болно. Эдийн засаг худалдааны асуудал дээр Хятадын талын байр суурь ямагт тодорхой байсаар ирсэн. Хятадын талтай хамт, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн механизмын үүргийг гүйцэтгэж, эрх тэгш, хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндэс суурь дээр, яриа хэлцлээр нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, буруу таамгийг багасган, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хятад Америкийн харилцааны тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулахыг Америкт найдаж байна "гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл0