
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 10 /CNBC/. Америкийн чип үйлдвэррлэгч “Nvidia” компани зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны компани боллоо.
"Nasdaq" биржийн лхагва гаргийн арилжааны явцад "Nvidia" компанийн хувьцааны үнэ 164.42 ам.долларт хүрч, 2.76 хувиар өссөн байна. Оны эхнээс хойш тус компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар, 2023 оны эхэн үеийн түвшинтэй харьцуулахад 1000 гаруй хувиар өсжээ. "Nvidia" компанийн S&P 500 индекс дэх эзлэх хувь энэхүү индексийн бүрэлдэхүүнд албан ёсоор бүртгэж эхэлсэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд ойртож, 7.5 хувь болсон байна.
Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт "Microsoft" /3.7 их наяд ам.доллар/, гуравдугаарт "Apple" компани "3.1 их наяд ам.доллар" бичигдэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Монголчуудаа бид хэзээ ч хиймэл оюун хөгжүүлж болохгүй. Монгол улс хэрвээ хиймэл оюуны салбарт өрсөлдөх гэвэл мэдээж Америк, Хятад хоёрын технологийн өрсөлдөгч болж таарна. Америк, Хятад хоёр аль аль нь тийм тохиолдолд Монголыг зүгээр орхихгүй. Тэд биднийг шууд оролдоно. Ийм том зүйлээр хамаагүй оролдвол иран шиг цэргийн цохилтод өртөнө.
Болдогсон бол Канад Аляскийг баруунаас салгаж Канад Аляскийг нэгтгэж хүчирхэг тусгаар тогтносон шинэ том улс байгуулж тэнд зөвхөн уугуул индианчууд оршин сууж, Сибирь Тува Буриадыг оросоос салгаж, Сибирь Тува Буриадыг нэгтгэж хүчирхэг тусгаар тогтносон шинэ том улс байгуулж тэнд зөвхөн Якутууд Буриад Тувачууд оршин сууна.