
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Цаашид урт хугацаанд “Стратегийн түншлэл”-д суурилсан хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад БНСУ-ын Элчин сайдыг хамтран ажиллахыг хүслээ.
Ерөнхий Г.Занданшатар БНСУ манай чухал гуравдагч хөрш төдийгүй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Тэрбээр Элчин сайд Чой Жин Вонд хандан гурван асуудлыг онцлон хүслээ. Тодруулбал,
10 аймагт нэн хөнгөлөлттэй зээлээр барих “Төвийн дулааны станц байгуулах” төсөл 10 гаруй жил гацсан. Энэ төслийг эрчимжүүлэх, тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэн шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв. Мөн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн өргөн боломж нээх Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, харилцан үр өгөөжтэй хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн ховор металын судалгааны төв байгуулах асуудлыг идэвхжүүлэх санал хүсэлтээ илэрхийллээ.
Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, Монголдоо эргэн ирж ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэх талаар хоёр санал солилцлоо. Талууд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Солонгосоос хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Сэтгэгдэл5
ардын намын гахай хоншоорт авлигачин мангас.
Hooson uulzalt bish Hooltoi uulzalt hiijee. Hazaj, barij boloh todorhoi BODIT sanal tavijee. Sain bn. Bayarllaa. Tsaashid UULZALTUUD ali taliin sanaachlagaar zohiogdoj buig bichij baigaarai. Diplomat ene Juram manaid buren 100% aldagdsan shuu. Hariltsaanii hem hemjee, tsaraa dalaits, tuvshin deeshilj dooshilj baigaa geh metiig hemjdeg, dugnedeg heregsel shuu dee. Gadaad Yaamnii Said baisan Hunii chin huvid ene chimhluur zuiliig bichchihlee. Elite bish umaa gehed jaahan ch gee jinhene diplomat uilsed oirtson ajillagaag ihed uguilen sanagalzah um. HS diplomacy gej end ih l bichij oriloh um. Nemer boldoggui ee. kkkk
Солонгосын дотоод самуун тасрахгүй. Монголын төр жаахан соргог бай. Хойд солонгос гэж манай нэг түнш байгаа. Цаашид төрийн тогтвортой байдлыг хангаж чадвал манай харилцаа илүү ач холбогдол их.
Солонгосын хил дээр олон Монгочууд эрх ашиг хохирч байгааг хамгын түрүүнд яагаад шаардахгүй байна Их Хурлын даргаа !!!???
Өмнөд Солонгост 60 мянган монголчууд сурч ажиллаж амьдарч байна.