sonin.mn

Зургадугаар сарын 27-ны өдөр Хятадын Төв Радио телевизи болон Төвдийн өөртөө засах орны намын хорооны Суртал ухуулгын газар, Төвдийн Радио Телевиз, Хятадын Төмөр замын Хөхнуур Төвдийн группийн хамтран зохион байгуулсан "Хятад орноор аялахуй-ТӨВД" олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ Төвдийн Лхас хотноо нээлтээ хийлээ. 



Нээлтийн арга хэмжээнд Монгол, Камбож, Энэтхэг зэрэг хөрш орны хэвлэлийн байгууллага, Төвдийн намын хорооны суртал ухуулгын газрын хариуцлагатай хүмүүс болон Хятадын Төв Радио Телевизийн Ази Африкийн бүс нутгийн хэлний нэвтрүүлгийн төвийн дарга Ань Шяо-Юй зэрэг зочид төлөөлөл, сэтгүүлчид оролцон, үг хэлж, санал бодлоо хуваалцсан байна.



Монгол, Энэтхэг, Балба, Бангладеш, Камбож зэрэг орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжилгын баг ирэх 14 хоногийн турш Төвдийн Лхас, Шигазе зэрэг нутгаар ажиллан, Төвдийн 60 жилийн турших хөгжил шинэчлэлтийн байдалтай танилцах бөгөөд хамтарсан нэвтрүүлгүүд бэлтгэн, дэлхий нийттэй хуваалцах юм гэнэ.




Г.Бямба