
КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Явган цэргийн эсрэг мина хэрэглэхийг хориглох тухай Оттавагийн Конвенцоос гарах тухай зарлигт Украины Ерөнхийлөч В.Зеленский гарын үсэг зуржээ.
Ингэснээр тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг төрийн тэргүүн батлан дэмжлээ.
Дээд Радын Үндэсний аюулгүй байдлын хорооны нарийн бичгийн дарга Р.Костенко фэйсбүүк хуудсандаа бичихдээ, одоо уг асуудлыг Украины парламент хэлэлцэнэ гэжээ.
Дээрх шийдвэрийн талаар Украины ГХЯ мэдэгдэхдээ, тус улс 2005 онд Оттавагийн Конвенцийг баталснаас хойш түүний заалтуудыг шударгаар биелүүлж ирсэн бол ОХУ энэ зэвсгийг дайнд өргөнөөр ашиглаж байна гэжээ. Ингэснээр Украин улс шударга бус, тэгш бус нөхцөл байдалд орж, НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасанчлан өөрийгөө хамгаалах эрхээ хязгаарлуулаад байв. Конвенцоос гарах нь “амаргүй боловч зайлшгүй гаргах ёстой улс төрийн шийдвэр байлаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Явган цэргийн эсрэг мина хэрэглэх, үйлдвэрлэх, шилжүүлэн өгөх, түүний нөөцийг бүрдүүлэхийг хориглох тухай Конвенцыг 1997 онд Осло хотод болсон бага хурлын үеэр баталж, мөн оны 12 дугаар сард Оттава хотод соёрхон баталсан бол 1999 оны гуравдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон байна. Дэлхийн 160 гаруй улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан уг Конвенцыг ОХУ, АНУ, Хятад зэрэг том гүрнүүд батлаагүй ажээ.
Оттавагийн Конвенцоос гарах тухай Эстони, Литва, Латви, Польш улсууд 6 дугаар сарын 27-нд мэдэгдсэн бол ийм шийдвэрийг Финландын парламент 6 дугаар сарын 19-нд гаргасан байна.
Тус Конвенцоос гарах тухай аливаа улсын шийдвэрийг НҮБ хүлээн авснаас хойш 6 сарын дараа уг шийдвэр хүчин төгөлдөр болдог ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл7
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн дийлэх нь сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна! Яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд"
Эмээ уу,,,дебиль ээ,,,
202.126.88.185 чи өөрөө эмээ уу салга гөбсөн толгойтоо!
Гях,,,гяхх,,,гяхх,,,эргүү псда,,,,бүтэн сар энэ балай юмаа копидлоо,,,ллр шоохуузаа чи нөгөө “””дайныг эхлүүлсэн нь буруугүй,,,,яасан яасан нь буруутай”””” юу ч билээ”00тэрийгээ копидооч,,,
Одоо яанаа, орос цэрэг ах нар минь хөл гараа тайруулаад хот тосгоноор нэгиюм болно. Д2Д ий дараа ийм самоваруудыг сувилна гэж бөөнд цуглуулаад устгасан гэдэг. Оросууд хүн алахдаа ёстой тоохгүй хүмүүс
Зеля та хоёр шиг мансуурсан хар тамхичин нацист долдойнуудыг Орост битгий хэл Европ Америкт ч хүн гэж тоодоггүй юм, тийм болхоор гарзгүй, ха ха ха
Цуураад байгаарай :