
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин цохилт өгнө гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үгүйсгэсэнгүй. Эл тохиолдолд бид Ираны байгууламжуудад дахин цохилт өгөх нь гарцаагүй гэж тэрбээр лхагва гарагт Хааг хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хуралдаан эхлэхийн өмнө мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Д.Трамп Америкийн агаарын цохилтууд Ираны цөмийн хүчин чадлыг “бүрэн устгасан”, тус улсын цөмийн хөтөлбөрийг “арав гаруй жилээр ухраасан” гэдгийг дахин мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, иранчууд удаан хугацаанд дахин бөмбөг бүтээж чадахгүй гээд, Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн устгаагүй гэсэн Америкийн тагнуулын байгууллагуудын мэдээллүүдийг дахин няцаажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн зургаадугаар сарын 22-нд Иранд өгсөн Америкийн агаарын цохилтуудыг Дэлхийн II дайны үед Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгтэй зүйрлэжээ. “Би Хирошимаг жишээ болгохыг хүсэхгүй байна, Нагасакиг ч бас, гэхдээ үндсэндээ энэ бол дайныг дуусгасан адилхан жишээ” хэмээн Д.Трамп тайлбарласан байна.
Тэрбээр мөн хэрвээ Ираны байгууламжуудад АНУ цохилт өгөөгүй байсан бол Израил, Ираны дайн одоо болтол үргэлжилсээр байх байсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Израил, Ираны хооронд гал зогсоох тохиролцоо "маш сайн" хэрэгжиж байгааг онцолжээ. Д.Трамп Ираны байгууламжуудад цохилт өгөхөд ашигласан B-2 бөмбөгдөгч онгоцуудын зургуудыг "Truth Social" нийгмийн сүлжээндээ нийтлэхдээ “Vince Vance & the Valiants” хамтлагийн "Bomb Iran" дууны бичлэгийг оруулсан байна.
Өмнө нь "CNN" телевиз, "The New York Times" сонин АНУ-ын тагнуулын албадын мэдээллүүдийг нийтэлсэн бөгөөд эдгээр нь Цагаан ордны мэдэгдлээс зөрүүтэй байжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эргэлт буцалтгүйгээр устгаагүй бөгөөд уг цохилт тухайн хөтөлбөрийг ердөө хэдхэн сараар ухраасан гэж Пентагоны тагнуулын газар дүгнэсэн байна. Үүний дараа Д.Трамп дээрх мэдээллийн хэрэгслүүдийг хатуу шүүмжилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Гях,,гяхх,,гяхх,,,бөгспутин холбоотон иранаа жийгээд шаассс,,,,арчаагүй лалар,,,мууг дагавал могойн хорлолоо гэж,,,иран хэмээх улс оросыг дагаж навсганаад цөм шаалгаваа,,,,
Hell Aviv, lol
ОРОС ОРОН ДЭЛХИЙГ ДОЛЛАРЫН КОЛОНЧЛОЛОС АВАРЧ ОЛОН ТУЙЛТ БОЛГОНО. ОРОСЫН АЛДАР БАДАРТУГАЙ !
ОРОС ОРОН ДЭЛХИЙГ ДОЛЛАРЫН КОЛОНЧЛОЛОС АВАРЧ ОЛОН ТУЙЛТ БОЛГОНО. ОРОСЫН АЛДАР БАДАРТУГАЙ !
яс хаягч жомбог трамп.
Иранд цохилт өгч чаддаг. Харин Хойд Солонгос,Оросоос Трамп айхдаа чацга алдаж байдаг..