
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзжээ. Тэд өмнө нь Канадад болсон "Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байсан боловч уг уулзалтыг дуусгалгүй явсан билээ. Д.Трамп, В.Зеленский нар Цагаан ордонд маргалдсаныхаа дараа хамгийн сүүлд Пап Францисыг оршуулах ёслолын үеэр уулзсан юм. Хааг хотод болсон тэдний уулзалт 50 орчим минут үргэлжилжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр, В.Зеленский уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун үлдсэн байна. “Бид үнэхээр чухал асуудлуудыг хэлэлцлээ” хэмээн тэрбээр Telegram хуудсандаа бичээд, Д.Трамп болон АНУ-д талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр хэрхэн гал зогсоож, энх тайвныг тогтоох, мөн украинчуудыг хэрхэн хамгаалах талаар Д.Трамптай ярилцсан гэдгээ дурдаад уулзалтын талаар дараа нь дэлгэрэнгүй мэдээлнэ гэж бичжээ.
Үүнээс хэдэн цагийн дараа тэрбээр мэдэгдэхдээ, Д.Трамптай уулзах үеэр “манай хотууд, иргэд, сүм хийдүүд болон дэд бүтцийг хамгаалахад зориулан Америкийн агаарын довтолгооноос хамгаалах цогцолборыг худалдан авах тухай” ярилцсан гээд Украины тал уг цогцолборыг худалдан авч, АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийг дэмжихэд бэлэн байна гэжээ. "Бид мөн нисгэгчгүй онгоцыг хамтран үйлдвэрлэх талаар ярилцсан" гэж Украины удирдагч нэмж хэллээ.
Харин Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид гал зогсоох асуудлыг хэлэлцээгүй. Би түүний ямархуу байгааг мэдэхийг хүссэн” гэж хэлжээ.
Тэрбээр Украины Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтыг сайн болсон гэж тодорхойлоод, удахгүй В.Путинтэй ярихаар төлөвлөж байгаагаа хэлсэн боловч яг хэзээ гэдгийг тодорхой дурдсангүй.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл10
ОРОСЫГ ХУРДАН ДУУСГААЧ ЭЭ. НЭГ ӨДӨР ДАЙН ЗОГСВОЛ ОРОС ДАХИАД Л ХӨРШ РҮҮГЭЭ ДАЙРНА. ДАРААГИЙНХ НЬ КАЗАКСТАН ГЭЭД ШУУД Л ЗАРЛААД БАЙНА.
Засс шаагаад бай 1919 онд хятад цагаач хужаагийн эрлийзүүд семёновын аюул оросын аюул гээд цуу яриа тарааж ард иргэдийг айдаст автуулж байсан гэдэг шүү
"Алиалагч ордонд ороод ХААН болдоггүй, ордон харин ЦИРК болдог" гэсэн зүйр үгний амьд жишээ бол нацист алиалагч $еленский
19-р зуунд Францын Наполеон Орос руу дайраад ялагдаж дайн нь Парист дуусаж байв! 20-р зуунд Германы фашист Гилер Орос руу дайраад ялагдаж дайн нь Берлинд дуусаж байв! 21-р зуунд Английн Борис Жонсон Орос руу дайрсан дайн нь ялагдлаар Лондонд дуусаж таарна!
19-р зуунд Францын Наполеон Орос руу дайраад ялагдаж дайн нь Парист дуусаж байв! 20-р зуунд Германы фашист Гитлер Орос руу дайраад ялагдаж дайн нь Берлинд дуусаж байв! 21-р зуунд Английн Борис Жонсон Орос руу дайрсан дайн нь ялагдлаар Лондонд дуусаж таарна!
Нацист алиалагч Зеля гөлөг болчихсон байна, ккк
Путин угаасаа орост талтай хүн, худлаа юу ч ярьж мэднэ. Оросын тагнуул нь ч юу юм гэхдээ л орост бөлдөгдүүлчихсэн хүн дээ. Тэд нэг нууцаар нь атгачихсан байх
Трамп шүү
Ха ха америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийг дэмжинэ ээ гэнэ үү
яс хаягч жомбог трамп.