sonin.mn

Хятадын аж ахуйн нэгж болон бүтээгдэхүүн эм эмнэлгийн хэрэгслийн олон нийтийн худалдан авалтад оролцохыг Европын холбоо хориглосон тухай сэтгүүлчийн асуултад Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 6-р сарын 24-ний өдөр хариулахдаа, "Хятад улс үүнд эрс дургүйцэж, хатуу эсэргүүцэж байна, ЕХ буруу үйлдлээ нэн даруй засахыг шаардаж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд арга хэмжээ авах болно гэжээ.


Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, "энэ оны 1-р сард Хятадын Худалдааны яамаас нийтэлсэн Европ дахь хөрөнгө оруулалтын саад тотгорын судалгааны дүгнэлтэд харуулснаар, ЕХ олон нийтийн худалдан авалт, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Хятадын компаниудад саад тотгор учруулсаар байгаа ажээ. Энэ удаад ЕХ хоёр талын яриа хэлцлээр дамжин удаа дараа илэрхийлсэн Хятадын сайн санаа болон чин сэтгэлийг үл тоомсорлож, өөрийн хүслээр үйлдэж, ганц талын арга хэрэгслийг ашиглаж, худалдааны ивээх үзлийн шинэ саад тотгорыг бий болгож, Хятадын компаниудын эрх ашгийг хохироохоос гадна шударга өрсөлдөөнийг ноцтойгоор сааруулсан байна.

Мөн: "Энэ жил Хятад, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна, Хятад, Европын холбооны эдийн засаг худалдааны харилцааны их талаас үүсч, хоёр талын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, ЕХ-той үргэлжлэн яриа хэлэлцээ, зөвшилцөл хийхээр дамжин эдийн засаг, худалдааны маргааныг зөв зохистой зохицуулж, Хятад, Европын бизнесийн хамтын ажиллагааны итгэл болон хүлээлтийг тогтворжуулахад Хятад улс бэлэн байна" гэжээ.


Г.Бямба