
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв. Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгов.
Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.
Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.
Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд, ээлжинд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.
Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ.
Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.
Сэтгэгдэл7
Гадаадын хөрөнгө оруулалгчийг гэгээн цагаан өдөр дээрэмддэг улсад ямар усан тэнэг нь хөрөнгө оруулах вэ дээ??!! Жапан тауны япон өвгөнийг улайм цайм дээрэмдсэн Женко-ийн шайка, цагдаагийн хурандаа нарыгаа шийтгээгүй цагт мянга гуйгаад хэн ч орж ирэхгүй!!!
Хуулийн байгууллагуудын удирдлагууд, генералууд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг шд. Эздийг нь шорондоо аваачаад хорьчихно. Улсынх нь Ерөнхийлөгч авлига аваад хувийнхаа хашаанд уран ухуулах гэж байгаам шиг аваад ирнэ. Нөгөөх нь улсад ямарч ашиггүй, өөрөө л ашиг авчихсан болхоор өөрөө албан тушаалаа өгөх цагт тэр нь зогсох нь тодорхой. Иймэрхүү явцгүй байхад хэн ирэхэв.
ГАДНЫ ХӨРӨНГӨ МОНГОЛД ХЭЗЭЭ Ч ОРЖ ИРЭХГҮЙ. ХАМГИЙН ХАЙРТАЙ ХЯТАДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭХ БҮТЭН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ БАЙХАД БУСАД НЬ ТҮЙ МАЙ БИЗ.
Хаашаа юм бэ.Хөөгөөл Уриал хөөгөөл.тэнэгтэж өгөх юм байналдаа.
2012 онд энэ Занданшатар УИХ-ын гишүүн байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах (хориглох) тухай хууль санаачлан Дэмбэрэл даргатай УИХ нь баталсан цагаас хойш гадаадын хөрөнгө оруулагч нар байгалийн гамшгаас зугтаж байгаа юм шигээр бүгд дүрвэж гарсан!!!
Одоо шударга өрсөлдөөн чухал болохоос биш гадааадын хөрөнгө оруулалт чухал биш.
Манайхан Хятадас хямд жимс идэж уудаг нь үнэн. Энэнд сайн чюм бий, муу зүйл бас байгаа байх. харин одоо дундад Азийн орнууд болох Казастан, узбекстан, бусад улсаас жимс орж ирж байгаа нь сайн хэрэг мөн жимсний үнэ ерөөсөө буухаа болилоо. Энэнд нэг оновчтой арга олж хямдруулах арга хэмжээ аваач ээ. Гадаад харилцаа өргөжиж байгаа нь үнэхээр сайхан, гэхдээ хүнсний барааны хувьд монголд одоо байгаагаас илүү үнэтэй зүйлс орж ирэхээс болгоомжилж гэрээ хэлэлцээнд энэ талаар тусгах боломж байдаг бол тусгаач ээ. Маш олон улстай зогсоо зайгүй гадаад харилцаа тогтоож байна. юу нь манайд ашигтай, оноьчтой шийдвэр юм гэдэгт ихээхэн анхаармаар байна.