sonin.mn

Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг тулалдсаны дүнд Израилийн өдөөн хатгасан 12 хоног үргэлжилсэн дайн дууслаа гэж зарлаад бүх байгууллагуудыг одооноос эхлэн сэргээн босголтын ажилд хүчин зүтгэхийг хүссэн байна.


Ираны ерөнхийлөгчийн ордноос мөн өдөр гаргасан мэдэгдэлд, "Ираны цөмийн байгууламжийг устгаж, нийгэм нийтэд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн дайсны оролдлого бүрэн бүтэлгүйтлээ, харин эсэргээр Израилийн чухал байгууламжууд их хэмжээний хохирол амссан нь Ираны эсрэг эрсдэлтэй үйлдлүүд нь маш их үнэ төлбөр гаргах болно гэдгийг харуулж байна." гэжээ.


Үүнээс гадна Пежичян 6-р сарын 24-нд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, ерөнхий сайд Мохаммед Бин Салмантай утсаар ярихдаа, олон улсын хүрээнд Америктай асуудлаа зохицуулахад Иран бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "АНУ болон Израиль Исламын шашинтай орнуудын хооронд үл ойлголцол, дайсагнал үүсгэхийг оролдож байгаа бол Иран бүс нутгийн эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд үүнийг үндэсний хөгжлийг түргэтгэх үндэс суурь гэж үзэж байна." гэсэн байна.


Г.Бямба