УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?
-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий.
Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.
Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.
-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?
-Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна.
УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд түлшинд төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.
-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?
-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.
-Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?
-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон.
Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно.
Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.
-Таны яриад байгаа сайн чанарын чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?
-Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
52 тэрбум төг авчихаад юу хийсэн бэ? энэ нэг аймаар поп нөхөр бна аа? тийм үү?
Бас нэг хулгайч барисан үйлдвэр чинь хаа байна
Золжаргал мэтийн цөөн хэдэн ухаалаг жинхэнэ эх орончид Монголийн Түүхийн бүх л цаг үеп үргэлж байсан байдгийн. Гэхдээ тэд нь цөөхүүлээ болохоор үйлсгүй мунхаг тэнэгээсээ болоод харийнханы эрх ашигийг хэрэгжүүлэгч нар болцон Нямбаатар мэтийн хамаагүй олуулаа "эх орончидод" байнга ялагдаж явсаар ирсэнийг Монголийн Түүхийн бүх л цаг үед харж болдог билээ. Үр дүнд нь Монгол улс дэлхийн хамгийн дорой буурай,, шалихгүй улс явсаар өнөөг хүрсэнийг мөн Монголийн Түүхээс харж болно
Хол очиж хуцаа
ямарч цахилгаан станц ямарч нүүрс хэрэггүй орсын зүүн сибирийн эрчим хүчинд баян өлгийй завханы тэс резин хөвсгөлийн хатгал ханхаар хэнтийн хойт бүх сумдаар дорнотын орсын хилийн дагуу ЗҮҮН СИБИРИЙН ЭРЧИМ ХҮЧНИЯ СИСТЕМД ХОЛБОГДООЧЭЭ МАШ ХЯМДХАН ТУСНА РУСФОБОО ЗОГСООГООЧЭЭ
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна !баараггуй унэн болохыг оюунэрдэнэ батлана !!!
Бүгд Хятадаас орж ирж байгаа күн гуай
Чи харахгүй байгаа юм уу? Бүгд тийм болчихсон шдээ.
90 ээд онд л ардчилал гэж солиорч эхлэх үед Монголыг худалдан авагч болгох үйлдвэргүй болгох бодлого эхэлсэн. Тэр үед бүх байгууллагыг хувьчлаад түрээс дэлгүүр болгоод эхэлж билээ. Гаднынхны бодлого хэрэгжүүлсэн хүмүүс чинь энэ 2 намын бүх улс төрчид шүү дээ. Цаазлах ч багадана.
ТАВДУГААР СТАНЦЫГ БАРИХААР ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕРЗЗД МОСКВААД ОЧООД ТӨСӨВ ЗУРАГ БАРИХ ГАЗРАА ТОВЛООД ИРЭХЭД ОЧИРБАТ ЗОГСООСОН ГЭЖ ГУРАВДУГААР СЬАНЦЫН БУЯНЦОГ ЯРЬДАГ ЮМ БАЙНАЛЭЭ
Энэ хүн зөв ярьж баына Хотынхонидэндүү мунхаг эх оронч биш байнаа МАН энэ Нямбаатараа огцруулахгүй бол ирэх сонгужлиудад унана шүү
Монгол улс өнгөрсөн зуунд ертөнцийн хязгаарт байдаг гэдэгээрээ дэлхийд алдаршиж байсан. Америкчууд монголд ирэхдээ ертөнцийн хязгаарт ирж байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр хэдэн мянган жил ч мөрөөдөл нь болсон дэлхийн бараг бүх улстай худалдаа хийж байна. Сибирь хятадын цагаан хэрэм хоёрын хооронд хашигдсан монголчууд хилээ хаалаа гэж хятадтай байлддаг байсан. Тийм ч учираас чингэс хааны эцсийн зорилго нь дэлхийн бүх улстай чөлөөтэй аюулгүй худалдаа эрхлэх л байсан. Өнөөдөр түүхэндээ анх удаа чингэс хааны энэ мөрөөдөл нь биелчихээд байна. Монгол улсын бүс нутагтаа хамгийн хурдан хөгжиж байгаа улс болсон нь ч энэ олон улстай худалдаа эрхэлж чадаж байгаа явдал юм. Орос 35 жил хилээ хааж худалдааг хязгаарлаж байсан ч гэсэн монголчууд хөгжиж урагшилсаар л байна. Заавал бүхнийг хойд солонгос шиг өөрсдөө хийнэ гэж туйлшрах хэрэггүй. Үйлдвэрлэснээс худалдан авах нь ашигтай бол худалдан авах нь дээр. Харин хүнсийг дотооддоо үйлдвэрлэх нь л чухал
ЧИНГЭС ХААН бүх монгол 15 сая хүнээ дагуулаад харьд байлдаад нэгч хүн эргэж ирээгүй чингэс хаан өөрөөч эргэж ирээгүй чингэс ууланд морьтой нүдэндээ юм үздэг болсон баашлаад хятад руу ч зугтаж орсон байж мэднэ чингэсмйн дараа тангад төвд улс манж хятад улсад ДӨРВӨН ЗУУН ЖИЛ БООЛЧЛОГДСОН 70 жил жаргасан 34 жил дахиад хамгийн харгис боолчлогдлоо
Чи зайлаа новш минь. Нүүрс ассоциацийн нэрээр дүүтэйгээ нийлж мөнгө луйвардаж байсан чинь илэрчихээд байгаа юм биш үү??? Улсад 52 тэрбум төгрөгний хохирол учруулсан баримтыг чинь гаргаад ирсэн байна. Хагас коксоор түлш хийвэл хотын иргэд бид, бидний үр хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй.
Ene muu gazriin beteg adgiin luivarchin baisan ym bnalee!Xudlaa shudarga carailj poprood l ugur tolgoilson zulbasaga chin!