
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.23) Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, С.Лүндэг, Ж.Алдаржавхлан нар нэр бүхий 40 гишүүний санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна.
Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй.
Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн эрхэм зорилгоо болгосон байдаг учир Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг санан дурсаж, ухамсраа сэргээж байх нь зүй ёсны хэрэг хэмээн танилцууллаа.
Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор заах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмын агуулгыг бүрэн илэрхийлэх болно гэлээ
Сэтгэгдэл12
ESTOI ZUV . ARDIIN NAMIIN ULAAN KOMMUNISTUUD BOL ADGIIN MUU NOHOIN GULUGNUUD SHUU
Оросууд хүртэл "Октябрийн их хувьсгал"-ын баяр гэж тэмдэглэхээ аль эрт больчихоод байхад манайхан "Ардын хувьсгалын ой" гэж тэмдэглэсээр л байх юм?!! Яг үнэндээ бол 1921 онд Монголд ард түмний хувьсгал гэхээр ямар ч үйл явдал болоогүй юм шдээ!! Хиагтад Коминтерний оросууд "МАН" гэдэг юм цаасан дээр байгуулаад манай хэдэд өгч явуулсан л болохоос??
Трампаас асууж шийдвэл таарах мэт.
Юун Ардчилсан хувьсгал үгний хойноос хөөцөлдөхөө больж ажлаа хийгээч дээ,янз бүрийн чамин нэр томьёо гаргаснаараа Монгол хөгжих байсан бол өдийд Монгол ийм дорой байдалтай байхгүйл байсан болов уу?
Шавар зуурахаа больцгооё , зусардах гэж үйлээ үзэцгээх юм аа ...
Хулгайчдын цуглуулга МАН АН бүлэглэлийн ... жилийн ой гэвэл зохимжтой.
Юун Ардчилсан хувьсгал вэ тийм хувьсгал хийгдээгүй шдээ
Монголоос Шү Шү Жаны гамин хятад цэргийг хөөж гаргасан гэдэг тодотголыг яагаад нэмэхгүй байна вэ? МАНын бүдүүн данжаадууд аа.
Ер нь аливаа тэмдэглэлт баяр өөрийн учир утгатай байдаг. Гамин бароныг Монголоос хөөж нийслэл хүрээг эзэлж тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр. Тэр Их Монгол улс Хүннү гүрэн богд хаант улс Ардчилсан намын ойнууд тусдаа өөр өдрүүдэд байдаг. Заавал нийлүүлж учир утгыг нь алдуулах ямар хэрэг байнаа. Хүний төрсөн өдөр нэг л байдаг. Өвөл төрсөн юм тэмдэглэхгүй зун тэмдэглэнэ гэдэггүй биз дээ кк.Эсвэл зүгээр яршиг зүгээр ярьж сурснаараа ардын наадам гээд л нэрлэчихгүй юу.
teneglel
naadamiin todotgold ardchilsan hybisgaliin oi!!!!gelee geed ardchilal sergeh bis dee!bas ardchilsan haraachai nar chaagaadah bis dee!!dongio ardchilsan nam doosoo orson yanzandaa ylam l sigdeh biz dee!!!ta nar sig (DYR esgesen ardchilal)Mongold hereggyi gedegiig ene engersen 35 jild hyn byr yzlee,zailzailzail.....................
Энэ Фортун/Монкей Батбаярын ерунда-чепухой толстуха такая самодовольная.Ни хрена не делая для народа. Занимается Ерундой !