sonin.mn

Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум болон Торгоны замын олон улсын харилцаа холбооны 3-р бага хурал 6-р сарын 22-ны өдөр Казахстаны Астана хотод боллоо.


Хятад, Төв Азийн бүс нутгийн 240 орчим хэвлэл мэдээллийн судалгааны төв, соёл, бизнесийн төлөөлөгчид Торгоны замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.




Нээлтийн ёслолд Казахстаны ерөнхийлөгчийн туслах Арман Кирекбаев Казахстаны ерөнхийлөгч К.Токаевын форумд илгээсэн мэндчилгээний захидлыг уншин дуулгажээ. Токаев хэлэхдээ, саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцож, уулзалт бүрэн дүүрэн амжилттай болсон. Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум, Торгоны замын олон улсын харилцаа холбооны 3-р бага хурал зэрэг холбогдох үйл ажиллагаа нь Төв Азийн орнууд болон Хятад хоорондын хүмүүнлэгийн яриа хэлэлцээний индэр байгуулж, соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.



Нээлтийн үеэр Хятад-Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн төвийг албан ёсоор байгуулсан аж.


Г.Бямба