
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн Ираны цөмийн байгууламжид халдсан үйлдэл нь түрэмгийллийн ажиллагаа, Иран үүнд хариу өгөх болно гэжээ.
Ираны ерөнхийлөгчийн ордноос мөн өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, "Макроны зүгээс тус улсын цөмийн гурван байгууламжид АНУ халдсаны дараа Иран улс тэвчээртэй байхыг хүссэний хариуд Пежичян хэлэхдээ, Иран хэзээ ч дайныг өдөөгөөгүй, гэхдээ түрэмгийлэлтэй тулгарах үед өөрийгөө эрс хамгаална гээд, Иран улс олон улсын дүрэм журмын хүрээнд яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлсээр ирсэн ч дээрэлхэх бодлогод хэзээ ч бууж өгөхгүй, түрэмгийллийн үйлдэлд зохих ёсоор хариу арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг юм гэж онцолжээ.
Пежичян хэлэхдээ, энх тайван, тогтвортой байдал бол үндэсний хөгжлийн тулгын чулуу учраас Иран хэзээ ч дайн, мөн цөмийн зэвсгийг эрэлхийлж байгаагүй гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл6
Нэг атомын бөмбөгийг Амёрикийн нэг хотод нууцаар аваачаад дэлбэлчихээч ! өөр арга байхгүй !
Чи тэр бөмбөгнөөс нь дамжилж очоод дэлбэлээч хө.Чамд тийм арга байгаа юм бишүү.
Яая гээд яаж ч я чадахгүй дээ кк
Путин ах нь туслана биз
АНУ будаа
Иран бол зүгээр байдаг л нэг дарангуйлагч улс яг ороz, хойд солонгостой адилхан худал бүлтэрч, сүрдүүлэхээс цаашгүй дампуу улс.