
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг. Хүүхдүүдийг эрсдэлд оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа.
Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ.
Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.
Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав.
Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.
Сэтгэгдэл14
Аль улсын вакциныг хийгээд байгаа юм. 90 оноос өмнө Оросын үйлдвэрийн корийн вакцин хийж улаан бурхан өвчнийг устгасан гээд гэрчилгээ хүртэл авч байсан. Ковидийн вакциныг хятадаас авчирч шахаад үр дүнгүй олон удаа давтан хийж олон ч хүний амь нас эрүүл мэндийг хохироосон.
Үзэсгэлэнт гоо
Гэр бүл болж үрийн шингэн их гарах тусам буруу хурьцал болдог. Нэгээс илүү хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг тайган болгох нь адгууслаг. Гудамжинд эсрэг хүйсийн хүнээ харахаар тайган болгох уу
Библи судрыг унш
Хүнд бүү тээр бол
Оюунэрдэний зиндаанд хүрэх хүн алгаа
ХАААА ТИИМҮҮ. ДАНХЫГ ДАГАСАН ХЭДЭН АВГАЙ ХҮҮХЭН ХЭРО БААТРЫН ХҮМҮҮС МОЯА БАТЛАГ ХҮМҮҮС ТООХ ХҮНГҮЙ БОЛООД БАЛАРЖИИНУУ
Ковидын вакцинаар хядсан хүмүүсийн тоог хуцалгүй гарга!!!
Украйнд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн чинь сумны дарьны үнэ ханш нэг сая дахин их үнэтэй болсон. Үхэх, мөхөх дээрээ тулахааар юмны үнэ тэнгэрт хаддаг. Үүний нэгэн адил коронагаар эм, эмчилгээний үнэ нэг хүнд дээр 8 сая төгрөг болсон гэж сонсоод зарим хүмүүс их риакцлаад байдаг харагдсан. Гэтэл дэлхий дээр үнэхээр эрэлт ихэсвэл үнэ ханш гэдэг хэдэн сая дахин нэмэгддэг байгаа шүү. Эм эмчилгээ хүртэл эрэлт ихэсвэл нэг хүнд хэдэн зуун сая төгрөг байгаад эмчилгээ хүрэлцэхгүй үе бий.
Ковидын вакцинаар хядсан хүмүүсийн тоог хуцалгүй гарга!!!
Мөнхсайхад боломж байсан ч коронаг хөл хориогоор дарж чадаагүй. Ардчилсан намын цоггэрэл гэгчийн компанийн ачаа тээврийн жолооч анх коронаг монголд тараасан. Сарангэрэл гэж хатан ээж цолтой сайдын үед завхрал гарсан ба дээрх Цоггэрэлгишүүн зориуд МАН засгийг хоролсон байх. Эцэст нь ард түмэн хохирч, 5000 хүн нас барсан дор хаяж. Коронагийн эмчилгээ бүрэн сайн хийгдээгүйгээс болж олон хүн дараа хожуу хойно зүрхээр нас барлаа. Ингээд бүгдийг нь нэмээд үзвэл 10000 хүн нас барсан болов уу.
Өнгөрсөн 30 жил Эрүүл мэндийн сайд нар чадваргүй хүн олон байлаа. Мөнхсайхан, Энхболд, Сарангэрэл, Ардчилсан намаас сайд хийсан Ламбаа, Гүндалай гээд бүгд чадваргүй гөлөгнүүд байлаа. Мөн дээрээс нь нэмээд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага гэгч сүүлийн үед бараг сураггүй боллоо. Америк гэж улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан чинь монголд том цохилт боллоо. Монгол улс өөрийнхөө хүчээр ард түмнийхээ эрүүл мэндийг өртөг зардал багатайгааар яаж хамгаалах вэ гэсэн маш томсорилтын өмнө чадвартай программ зохиогч шаардлагатай болж байна. Нийгмийн эрүүл мэндийг программ зохиогчийн оюун ухаанаар хамгаалах болно .
ХӨСҮТ-ийн дарга асан Нямхүү эмч сайн ажилласан.
НЯМХҮҮ БАААХНАН МӨНГӨ ГУССАН ГЭЭД ШҮҮХДЭД БГА БИЗДЭЭ