
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжууд руу хийсэн АНУ-ын цэргийн цохилтын дараа ард түмэндээ хандан мэдэгдэл хийв.
Тэрээр: "Хэдхэн хормын өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Ираны дэглэмийн гурван гол цөмийн байгууламж болох Фордо, Натанс, Исфаханд өндөр нарийвчлалтай, өргөн цар хүрээтэй цохилт амжилттай хийлээ. Эдгээр байгууламжуудын нэрийг олон жилийн турш сонсож ирсэн. Тэд энэ аймшигт сүйтгэл дагуулах хүчин чадлыг бүтээж байсан. Манай зорилго бол Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн устгаж, дэлхийн терроризмийг ивээн тэтгэгч №1 улсаас үүдэлтэй цөмийн аюулыг зогсоох явдал байлаа. Өнөө шөнө би дэлхий дахинд энэхүү ажиллагаа бол цэргийн талаасаа гайхалтай амжилт байсныг мэдээлж байна.40 жилийн турш Иран улс 'Америкт үхэл!', 'Израйльд үхэл!' гэж уриалж ирсэн. Тэд бидний ард иргэдийг хөнөөж, замын хажуугийн тэсрэх бөмбөгөөр гарыг нь тасалж, хөлийг нь үгүй хийдэг байлаа. Энэ бол тэдний мэргэшсэн зүйл байсан. Бид мянга гаруй хүний амийг алдаж, Дундад Дорнод болон дэлхий даяар хэдэн зуун мянган хүн тэдний үзэн ядалтаас үүдэн амь үрэгдсэн" хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн "устгасан" хэмээн мэдээлж, тус улс өнөөдөр "гарцгүй нөхцөлд орсон" бөгөөд "энхийн хэлэлцээр хийхээс өөр замгүй" хэмээн мэдэгдэв.
"Ираны уран баяжуулах байгууламжуудыг бүрэн, бүхэлд нь устгалаа. Мөн Ойрхи Дорнодын дарангуйлагч болсон Иран улс одоо энх тайвныг сонгох ёстой. Хэрэв үгүй бол ирээдүйн цохилтууд үүнээс ч их хэмжээний, илүү хялбар байх болно" гэж Трамп анхааруулсан байна.
М.Гал
Эх сурвалж: foxnews.com
Сэтгэгдэл9
Дайн дуусчлаа.
трампын алдар суу бадраг Америкийг бурхан ивээг
Одоо л жинхэнэ дайн эхлэнэ дээ трамп Путин 2 адилхан дайн хийх юм бол 3 р дайн эхлэх суурь болно доо одоо Ираныг тойроод Араб нэгдэл үүсгэж чадвал жинхэнэ дайн эхлэнэ дээ
Монгол улс персүүдтэй ах дүүгийн ган бат холбоог ил хаант улсын үед байгуулсан. Иймд одоо ч энэ бодлогодоо үнэнч байх хэрэгтэй.
Тэгээд тусгаар тогтносон нэг улс руу нөгөөх нь халдаад гуравдагч улс орж ирээд нэмж бөмбөгдөөд одоо бууж өг гэж тулган шаардаж байгаа юм уу? Тэгвэл Орос Украйн руу дайрсан нь зөв байх нь ээ.
Украин цөмийн зэвсэг хөгжүүлээд, Оросыг бөмбөгдөнө гэж сүрдүүлээгүй. Орос улсыг сөнөөнө гэж ярьж байгаагүй. Орос руу пуужин харвадаг террорист бүлэглэлүдийг дэмжиж санхүүжлүүлж бгаагүй. Одоо ойлгомжтой бн уу?
Technology эзэмшинэ гэж сайхан юмдаа.Орос Хятад 2рт сургамж болсон байх гэж найдая даа
Америк мандтугай.
Иран улс шатдаг хий , нефтийн асар их нөөцтэй орон учраас эзлэн түрэмгийлэгч Америк , Израилийн шуналтнуудын заналхийлэлд байнга өртөж ирсэн.