
КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 20 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хошууч генерал Геннадий Шаповаловыг тус улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчаар томилжээ. Холбогдох зарлигийг зургаадугаар сарын 19-ний пүрэв гаргийн орой Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Украины Батлан хамгаалах сайд Рустем Умеров Telegram сувагт бичсэнээр, бригадын генерал Шаповалов нь туршлагатай офицер бөгөөд өмнө нь Украины Зэвсэгт хүчний “Өмнөд” шуурхай командлалын цэргүүдийг удирдаж байжээ.
“Тэрбээр мөн НАТО-гийн түнш орнуудтай хамтран хэрэгжүүлж буй “Украинд үзүүлэх аюулгүй байдлын туслалцаа, сургалтын хөтөлбөр”-ийн (NSATU) хүрээнд Висбаден хотод ажиллаж, олон улсын цэргийн хамтын ажиллагааны чухал үйл ажиллагааг зохицуулах үүрэг гүйцэтгэж байв” гэж Р.Умеровын мэдэгдэлд дурджээ.
Нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээллээр, Г.Шаповалов нь Кировоград мужид төрсөн, Танкийн цэргийн дээд сургууль, Украины Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Острогийн академийг дүүргэжээ.
Мөн хуурай замын цэргийн ахлах офицер бэлтгэдэг АНУ-ын армийн Цэргийн коллежид суралцсан байна. "Укринформ" агентлагийн мэдээлснээр, тэрбээр “Өмнөд” шуурхай командлалын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байгаагаа энэ оны хоёрдугаар сарын 4-нд мэдэгдсэн бөгөөд уг албан тушаалыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хашиж байжээ. Украины Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Михаил Драпатый энэ сарын 1-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Tuslamjiig avilgal bolgodog gol tgeed ni baij deee
+ мөнгө угаалт, хар тамхи
Махан толгой нацист Тарнавский 2023 онд 80 тэрбум долларын өртөгтэй аувгай их сөрөг давшилт (ухралт) хийснээс хойш нацист Киев өөдлөхөө байжээ, байн байн дарганцаруудаа солиод л, ккк
Дайн хамгийн ашигтай бизнес гэдгийг Орос Украйны Еврейчүүд хамгийн сайн мэднэ
Энэ золгүй амьтныг ямар хувь тавилан хүлээж байгаа бол. Нэг л их украйн гэсэн зүүлттэй орос нэртэй ,оросоор ярьсан амьтас байх юм. Ингэж ах дүүстэйгээ алалдаж сатана язгуурт садист англичуудын золиос болох хэрэг байдаг л юм байх даа.Хохолуудад ямар нэг жүүд хараал хүрсэн байх.
Ирвэс Сирский яасан бэ !