
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэнд хариу талархал илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгааг уламжилж өгөхийг Элчин сайд Шэнь Миньжюаниас хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Элчин сайд Шэнь Миньжюань Хятад, Монголын харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх, өндөр дээд түвшний яриа хэлцээг тогтмолжуулж, хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв.
Уулзалтаар талууд цаашид хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход анхаарч, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн талууд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл4
МОНГОЛЧУУД БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН! Одоогоос 14 жилийн өмнө АНУ-д амьдарч ажилладаг Ш.Баатар гэх IT инженер залуу ингэж бичиж байжээ. Тэр үед олон ч хүн утгагүй юм бичлээ гээд доог тохуу хийж байсан даа. Тэгээд удалгүй Монголын эрх баригчид энэ хүний бичсэний яг эсрэгээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд" суусан. Үр дүнд нь Монгол орон 100 гаруй жилийн өмнө манж-хятадын дарлалд байсан шиг харанхуй бурангуй үедээ буцаж очив. Өнөөдөр тусгаар Монголын голомт болсон Халхын хавтгай хятадаар дүүрчээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа гээд монголчуудын амьдрал нь ч огт дээрдсэнгүй. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд нь хятадууд эзэн сууж, монголчууд өөрсдөө өндөр татвар хураамжинд дарлуулж, эх орондоо хамгийн доод зиндаад үнэлэгдэн ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болжээ. Одоогийн байдлаа харвал энэ хүний түмэн зөв байжээ.
Урд хилээ хаавал Монгол хөгжинө Би хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ.
Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.
2 xurshteigee evteu baij xugjixuus uur argagui shuu xu.. demii um bichixee boli!!