sonin.mn

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 6-р сарын 19-ний өдөр ярилцлага өгөхдөө, уулархаг бүсэд буй газар доорх Фордо цөмийн байгууламж зэрэг Ираны цөмийн бүх байгууламжийг устгах чадал Израильд бий гэжээ. 


Нетаньяху мөн хэлэхдээ, "Израилийн арми Ираны пуужин харвах төхөөрөмжүүдийн талаас илүү хувийг устгасан. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийх агаарын цохилтод нэгдэхээр шийдсэн эсэхээс үл хамааран, Израильд Ираны цөмийн бүх байгууламж зэрэг цохилт өгөх бүх обьектийг устгах чадвар бий


.Ираны эсрэг явуулж буй Израилийн цэргийн ажиллагаа нь Ираны дэглэмийг өөрчлөхөд чиглээгүй, гэхдээ ийм үр дүнд хүрч болзошгүйг үгүйсгэхгүй гэв. 

Ярилцлагадаа Беньямин Нетаньяху Иранд чиглэсэн цэргийн ажиллагааны бүдүүвч цагийн хуваарийг тодруулаагүй бөгөөд "Энэ ажиллагаа дуусах цаг нь болсон үед дуусна" гэсэн байна.



Г.Бямба