sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РБК телевизэд өгсөн ярилцлагадаа Израилийн агаарын цохилтын дараа Ираны удирдлага Москвагаас цэргийн тусламж хүсээгүй гэж мэдэгджээ. 


Тэрбээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд цэргийн харилцан туслалцаа үзүүлэх тухай заалт тусгагдаагүй гэдгийг онцолсон байна. 


"Ерөнхийлөгч Путин хэвлэл мэдээллийн агентлагуудын дарга нартай ярилцах үеэрээ Орос улс Иранд цэргийн тусламж үзүүлэх үү гэсэн асуултад хариулахдаа, нэгдүгээрт, Иран улс биднээс тусламж хүсээгүй, хоёрдугаарт, Ирантай байгуулсан гэрээний хүрээнд ч ийм нөхцөлд цэргийн харилцан туслалцаа үзүүлэх заалт байхгүй гэж хариулжээ.  

Үүний зэрэгцээ тэрбээр Москва Израилийн агаарын цохилтыг буруушааж, мөргөлдөөнийг зохицуулахад зуучлахад бэлэн гэдгээ мэдэгдсэнийг сануулсан байна.


Эх сурвалж: rbc.ru

Ж.Бат