sonin.mn

Өчигдөр буюу 6-р сарын 19-ний үдээс хойш,БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, Ойрхи Дорнодын байдлын талаар санал бодлоо солилцов.


Путин Ойрхи Дорнодын өнөөгийн байдлын талаар ОХУ-ын байр суурийг танилцуулж, Израиль Ираны цөмийн байгууламжид халдаж байгаа нь маш аюултай, мөргөлдөөнийг хурцатгах нь аль нэг талын ашиг сонирхолд нийцэхгүй, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж онцоолжээ. Мөргөлдөөнд оролцогч хоёр тал гуравдагч орны иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Өнөө нөхцөл байдал хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Орос Хятад улстай нягт харилцаатай байж, нөхцөл байдлыг намжаахад идэвхтэй хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэв.


Ши Жиньпин Хятадын байр суурийг танилцуулаад, Ойрхи Дорнодын өнөөгийн байдал маш эгзэгтэй байна. Өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан дөрвөн зүйлийг санаачилж байна гэжээ.


Нэгдүгээрт, гал зогсоож, дайныг зогсоох нь тэргүүн чухал зүйл. Хоёрдугаарт, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нь гол зангилаа. Гуравдугаарт, яриа хэлэлцээг эхлүүлэх нь үндсэн гарц. Дөрөвдүгээрт, энх тайвныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай." гэсэн байна.


Г.Бямба