sonin.mn

Израилийн батлан ​​хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн хүчний 40 сөнөөгч онгоц Тегеран зэрэг Ираны цэргийн олон арван объект руу довтолсон гэжээ. 


Мэдэгдэлд, дайралтын объектод Ираны Арак бүс дэх цөмийн зуух, Натанз бүс дэх цөмийн байгууламж байсан бөгөөд баллистик пуужингийн түүхий эдийн үйлдвэр, эд анги угсрах үйлдвэр, түүнчлэн Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин үйлдвэрлэх байгууламж зэрэг цэргийн олон байгууламж руу дайрсан гэсэн байна.


Арак цөмийн реакторыг 1997 оноос барьж эхэлсэн ч барилгын ажил хараахан дуусгаагүй. Уг цөмийн реакторыг анх цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай плутони үйлдвэрлэх зориулалттай байсан. Гэвч холбогдох гэрээний дагуу Иран сүүлийн жилүүдэд энэ зуухыг бага цэвэршилттэй плутони үйлдвэрлэх төхөөрөмж болгон өөрчилсөн гэнэ.

Израилийн арми Ираны агаарын довтолгооноос хамгаалах зарим систем, газар хоорондын пуужингийн агуулах ба илрүүлэх радарын системийг сүйрүүлсэн гэж мэдэгдэлд мөн дурьджээ.


Г.Бямба