sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн зэвсэгтэй болоход хэдхэн долоо хоног дутуу байсан гэжээ.

Тэрбээр Ираны Засгийн газар одоо тэдэнд санал болгосон гэрээ хэлэлцээрүүдийг зөвшөөрөөгүйдээ харамсаж байгаа гэсэн байна.

 "Тэд хэлэлцээр хийх ёстой байсан, би тэдэнд маш сайн нөхцөл санал болгосон. Эцэст нь тэд хэлэлцээр хийхгүй байхаар шийдсэн, одоо тэгээгүйдээ харамсаж байна" гэж Трамп хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Ираны албаны хүмүүс "Цагаан ордонд ирэхийг хүсч байгаа" ч одоо хэлэлцээрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэнэ.


"Одоо гарын үсэг зурахад илүү хэцүү болсон. Би үүнийг маш энгийнээр хэлье. Иран цөмийн зэвсэгтэй болж чадахгүй. Энэ нь хэтэрхий хор хөнөөлтэй. Тэгээд тэд үүнийг ашиглах болно. Тэд үүнийг ашиглана гэдэгт би итгэлтэй байна" гэж Трамп Израиль яагаад Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах шаардлагатайг тайлбарласан байна.


Эх сурвалж: korrespondent.net

Ж.Бат