sonin.mn

Хятадын Ойн аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Ван Фэн хамт олонтойгоо 2012 оноос эхлэн хиймэл дагуулаар алсаас тандан судлах, дроноор агаарын бичлэг зураг авах, газар дээр нь очиж судалгаа хийх зэрэг аргыг уялдуулан, тус улсын Хулан Шарга Даага, Хорчин, Хөлөн Буйр зэрэг нутгийн цөлжилттэй бүсийн 50 мянга гаруй гэрэл зураг болон бичлэгийг цуглуулсан бөгөөд энэ гурван газрын цөлжилттэй бүсийн өвс мод элстэй газрыг нарийвчлан судалсны дүнд цөлжилттэй бүсийн экологийг сэргээхэд “262”-ын тоотой харьцааг хадгалах нь хамгийн тохиромжтой болохыг тогтоожээ.



Урт хугацааны практикт харуулснаар, цөлжилттэй бүс нь өөрийнхөө журамтай байдаг тул элснийг бүгд арилгах биш, мод тарилаа ч гэсэн тухайн бүсэд нь тийм их усны нөөц байхгүй юм бол ургамлаа ундалж чадахгүй тул дахин цөлжих эрсдэлтэй. Иймд элсийг засахад зөвхөн мод тариад л болохгүй, элсийг уг үндсээр нь бүрмөсөн устгах биш, харин тохиромжтой хэмжээнд үлдээх ёстой юм байна.



Өвөр Монголын зүүн нутгийн мод өвс элсний “262”-ын харьцаа нь экологийг нөхөн сэргээх хамгийн сайн харьцаа болохыг тогтоосноор тухайн нутгийн малчдад малаа малжиж орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж олгохыг судлаачид хичээж байгаа бөгөөд энэ практик туршлагыг цаашид олон нутагт түгээх ажлаа эрчимтэй өрнүүлж байгаа гэнэ.


Г.Бямба