
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Ганхуяг, Ч.Ундрам нар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан.
Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан.
Хууль санаачлагчид Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар төслийг боловсруулжээ.
Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тодотгосон.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой гэдгийг хууль санаачлагч онцолсон. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор “Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”-ын дагуу хуульд заасан шаардлага хангасан эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоож холбогдох арга хэмжээ авсны үндсэн дээр харьяат болох эсэхийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлж болно гэсэн зохицуулалт үйлчилж буй аж. Хуулийн төсөлд тусгасан шинэ зохицуулалт мөн үүнд хамаарах юм байна
Сэтгэгдэл4
Балаврага хоригт орсон Оросын тамирчдийг хуугаар нь иргэнээ болгоод баахан олимпийн медальтантай болно гэж шаагаад сайд болсон. Тэгээд юу боллоо
Муу ч байсан өөрсдийн үндсэн иргэдээ олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцуулж байх хэрэгтэй. Гадаадын легионер болон монголын иргэн болоод манай улсын нэрийн өмнөөс барилдаж байсан нэг халтар юмыг харахд юун дэмжиж баясах, ой гутаж бсан шүү.
3.5 сая иргэнийхээ сайхан амьдруулахад нээх их юм хэрэггүй шүү дээ гол юм Байгалын баялаг лицензүүд сахилаг баттай дээд дарга нар нь эх орон ард түмнээ гэсэн чинь сэтгэлтэй бж л бид сайхан амьдран .. тэрнээс ёөк нь их дарга ёсайд нь бүгд л албан тушаалын төлөө хоорондоо нэг эвлэлдэн нэгдээд нэг салж нийлдэг авгай хүүхнүүд шиг бвал бусдын хоол болоод бна улс төрд зоригтой бхгүй бол одоо хэцуухэн бдалд ирээдүйд бий болох шинжтэй шүү . Ягд ийм аялсан дагагч шуналтай сэтгэл муутай арга зальтай хар амиа хичээсэн хүмүүс дарга болж бна. Гадаадын их дээд тэр тусмаа улс төрийн чиглэлээр сурсан хүмүүсийг дарга улс төрчид болгомооргүй юм шиг санагдах юм тэнд очиод заадаг сургадаг юм нь эхний капиталыг хулгай луйвараар бий болгдог тэгж эхний мөнгөтэй баян улс төрчид бий болдог гэх ухааны юм л заадаг тэрийг нь төмсөг шиг тархитай хогийн шаарууд нийлж хулгай хийгээд бие биенээ өмөөрч улс орноо доройтуулдаг гэхдээ олон хотын юм зааж сургадаг даа үнэндээ дайн болвол нөгөө усныхаа л алуулсан дайтан м
Баахан хар сармагчин бас бус юмнууд мөнгөөр цуглуулах гээд байнуу даа?