.jpg)
Орост төмсний борлуулалт 2025 оны эхний улиралд 8 хувиар буурч, талх, гоймонгийн борлуулалт 6, 5 хувиар тус тус өссөн гэж Независимая газета сонин мэдээлжээ.
Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Хөгжлийн төвийн мэдээлснээр Оросын дундаж иргэдийн төмс худалдан авах чадвар нэг жилийн дотор бараг 45 хувиар буурсан байна.
ОХУ-ын эдийн засгийн өсөлт "бараг бүрэн зогссонтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа бөгөөд Росстат болон Оросын ШУА-ийн Эдийн засгийн таамаглалын хүрээлэнгийн (INF) мэдээлснээр 2025 оны эхний дөрвөн сард хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 12 хувиар өсчээ.
Үүний зэрэгцээ бодит цалингийн өсөлтийн хурд мэдэгдэхүйц буурч, өнгөрсөн оны 12-р сард 11.3% байсан бол энэ оны 3-р сард 0.1% болж буурчээ.
ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн таамаглалын хүрээлэнгийн мэдээлснээр Оросын олон үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл буурах хандлага ажиглагдаж байна.
Үүнд ялангуяа хувцас, гутлын үйлдвэрлэл, мод боловсруулах, металлурги, автомашины үйлдвэрлэл болон бусад салбар багтжээ.
Эдийн засагчдын үзэж байгаагаар их хэмжээний өсөлттэй байгаа цорын ганц салбар бол батлан хамгаалах салбар бөгөөд энэ салбарын үйлдвэрлэл +32%-тай байна.
Эх сурвалж: DW
Ж.Бат
Сэтгэгдэл7
Хөөрхий оркуудад манайхан төмс илүүчлэх юмсан
Монголыг бодвол төрөл төрлөөрөө хангалтатай дэлгүүрт байна. Монголоос төмс авахдаа тулаанай л байх дайн гэхээр далимдуудж барууныханы суртал дэмжиж түүндэ итгэдэг мангарууд нь олширч байхад яаж өөдлөх улс вэ? Унажа байсан морио голдог нөхөрлөж байсан нөхрөа голдог арчаагүй улс өөдлөх нь үгүй л болов уу?
Гахайн тэжээлд өгдөг ялзарсан төмснүүдээ ах нартаа явуул
Худал юм бичиж мунхаглах Оросыг яаж муулах вэ? гэж аргаа барж байх шивдээ. Оросд амьдарч байгаа болхоор та нарын гүтэглэгийг маш сайн мэдэж байна. Нөхөр дайсанаа ялгаж чадахгүй тэнэгүүд олширч Орос цахилгаан станцад туслах гэхэд мунхаглаж байгаа бузрууд бий болсон нь харамсалтай юмдаа. Ямарч хүнд нөхцөлд бусдыг буруутгахгүй шудрага зон үнэний төлөө болхоор амьдрал нь сайн байдаг юм.
Битгий худлаа шаагаач
Орос.хятадыг танай сайт яасан их муулдаг юм вэ
Иш муу орос ах минь яах гэж дайн хийв. Шинэ газар нутгаа тэжээж дийлэх үү