
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Израилийн зүгээс Ираны эсрэг агаарын цохилт өгч эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа газар доорх бункерт орогносон гэж Iran International бусад эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эдгээр эх сурвалжийн мэдээлснээр Хаменеигийн байрлаж буй газар нь Тегеран хотын зүүн хойд хэсэгт, Лавизан дүүрэгт байрладаг бөгөөд түүний гэр бүлийн гишүүд ч Дээд удирдагчтай хамт бункерт хамт нуугдаж байгаа гэсэн байна.
Израилийн эсрэг өмнөх ажиллагааны үеэр буюу 2024 оны 4, 10-р сард Аятолла мөн энэ бункерт нуугдаж байсан гэж тус хэвлэлд тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ, Иран Интернэшнл агентлагийн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, Израилийн тал 6-р сарын 15-нд еврейн улсаас 2.3 мянган км-ийн зайд, Ираны Туркменистантай хиллэдэг Мешхед нисэх онгоцны буудалд цохилт өгсөн нь Хаменеи хаана ч аюулгүй байж чадахгүйг харуулсан аж.
Мөн тухайн үед Ройтерс агентлагийн АНУ-ын албаны хүмүүсийн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хаменеиг устгах Израилийн төлөвлөгөөнд "хориг тавьсан" бөгөөд тус агентлагийн нэгэн эх сурвалжийн хэлснээр, Иран Америкийн иргэд рүү шууд халдах хүртэл Вашингтон энэ алхмыг зөвшөөрөхөд бэлэн биш байна гэж мэдээлжээ.
Гэсэн хэдий ч Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цачи Ханегби энэ мэдээллийг "хуурамч хүмүүсийн орноос ирсэн хуурамч мэдээлэл" гэсэн байна.
Өмнө нь Wall Street Journal сэтгүүл Израилийн албаны хүнээс эш татан Израилийн Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны хүрээнд Хаменеи "дархлаагүй" гэж бичжээ.
Эх сурвалж: moscowtimes.ru
Ж.Бат
Сэтгэгдэл7
hogiin laliin daranguilagch
Ирандаа удирдагч Ирандаа агаарын довтолгооноос хамгаалж нуугдах бол байх л асуудал. Харин Израйлийн алан хядагч Нээтнахуй бүүр хаа хамаагүй Грек рүү зугатааж бункерт нуугдсан, одоо ч тэндээ байгаа 😂😆😜
Saddamiin zamaar uragshaa
жомбог трамп дандаа яс хаяна.
MUSLIMIIN HRGIS DARANGUILAGCH UVGUN ARD TUMNEE DARLAJ ALJ TALAHDAA GARAMGAI UURIINHUU UT HORHOIN AMIA BAS IH HAIRLAJEE
Болиом Болиосой
Бүх муслимчууд нэгдэх хэрэгтэй