6-р сарын 16-нд Хятад улс 5-р сарийн үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны тайланг албан ёсоор гаргалаа.
Тоо бүртгэлд харуулснаар, 5-р сард Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4 их наяд 132 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-иар өссөн бол жилд 200 сая юаниас дээших орлоготой аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 5.8%-иар өсжээ. Барааны импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 809 тэрбум 800 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7%-иар өссөн бол экспорт 2 их наяд 276 тэрбум 700 сая юаньд хүрч, 6.3%-иар өссөн байна.
АНУ-ын тарифын саад бэрхшээл зэрэг ноцтой сорилтуудтай тулгарч буй үеэр, Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан өсөлттэй хэвээр байгаа нь тийм ч амар зүйл биш гэж “Уолл Стрит” сэтгүүл зэрэг гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Хятадын эдийн засгийн энэхүү тайланг сайтар ажиглавал олон онцлог зүйл харагдаж байна.
Улс орны эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байх эсэх нь үйлдвэрлэл, эрэлтийн үзүүлэлтийн өөрчлөлтөөс гадна хөдөлмөр эрхлэлт, үнэ ханшнаас ихээхэн хамааралтай. Гол үзүүлэлтүүдийн үүднээс авч үзвэл, Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс болон өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 1-р сараас 5-р сар хүртэл өмнөх оны мөн үеийнхээс 5.9%, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 5%-иар тус тус өсч, эхний улирлаас илүү хурдацтай болсон юм. Жилийн орлого нь 200 сая юаниас дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг нь 6.3%-иар илүү хурдацтай өссөн байна. Мөн 5-р сард бүх Хятадын хэмжээнд хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5% байсан нь өмнөх сараас буурсан бол хэрэглээний үнийн индексийн үндсэн өсөлт өмнөх сарынхаас их байсан нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн харилцаа үндсэндээ тогтвортой байгааг харуулж байна.
Лхагва - 10 сарын 21,
2026