Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй шинэ компанийг албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааны эрх олгожээ.
Тус компани нь Монголын төрийн өмчит “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компаниудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн Мардайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.
Мардайн бүлэг орд нь Зөвлөлтийн үед олборлолт хийж байсан ураны орд бөгөөд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад багтдаг. Урьдчилсан судалгаагаар тус ордод 25,000 гаруй тонн ураны нөөц тогтоогдоод байгаа юм.
“Дорнод Уран” ХХК цаашид ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх зэрэг үндсэн шатанд орж ажиллах төлөвтэй байна.
Хамтарсан төслийн хүрээнд байгаль орчны аюулгүй байдал, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг чухалчилж ажиллах шаардлагатайг талууд онцолж байгаа бөгөөд холбогдох хууль, олон улсын стандартын дагуу ажиллах болно хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл3
УРАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ОДОО ЯАХ БОЛ. ОРОС УРАН ГОЁ ХОРГҮЙ ГЭЭД . ИВАНЫ БӨГСИЙГ УРАНТАЙ НЬ ХАМТ ДОЛООХ БАЙХДАА.
Уран дээр бол Орос ч байсан эцэргүүцнэ! Монгол улсын эдийн засаг 85% Хятадаас хамааралтай, энэ хамаарлыг багасгаж тэнцвэржүүлэх ёстой гэдэг үүднээс бол Оросыг дэмжинэ!
Ха ха ха. Дорнодын уран хоргүй. Зарим хүнсний бүтээгдхүүний найрлагад ордог гэсэн