
Өнгөрсөн оноос Улаанбаатар хотын авто замыг шинэчлэхдээ бетон замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар давхар шинэчилж байгаа билээ. Байгалийн чулуун хавтан бүхий замын хашлага нь 20-50 жилийн насжилттай. Цас, бороо, давс, бодис зэрэгт элэгдэж, эвдэрдэггүй онцлогтой. Улаанбаатар хотын хэмжээнд хотын гол, гудамж зам Энхтайваны өргөн чөлөөнд 2007 онд, Бага тойруу орчимд 2002 онд байгалийн чулуун хавтангаар авто замын хашлагыг шийдэж өгсөн нь одоо ч гэсэн хэлбэр, хийцээ алдаагүй хэвээр байна. Бусад байршилд байгалийн чулуун хавтангаар хийсэн замын хашлага байдаггүй, дан бетон хашлагатай учраас тогтмол эвдэрч гэмтдэг байсан.
Тухайлбал, Дарь-Эх, Улиастай, Гачуурт чиглэлийн авто замыг бетон хашлагаар барьсны дараа удаагүй буюу зарим замын хэсэгт хашлага нэг жилийн дотор бутарч үйрсэн, зарим газраа хашлагагүй болсон нь ч бий. Бетоны орц, найрлага буруу, алдаатай технологиор суурилуулсан, цас бороонд элэгдсэн зэрэг олон шалтгаанаар бетон хашлаганы насжилт богиносдог. Жилийн дотор л засвар, арчилгаа шаарддаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд авто замыг шинэчилсэн. Мөн үеэрээ авто замын хашлагыг ч гэсэн хамтад нь 20-50 жилийн насжилттай байгалийн чулуун хавтангаар сольсон юм. Хотын авто замын хашлагыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг хашлага эвдэрч, гэмтлээ гэх асуудал яваандаа шийдэгдэнэ гэдгийг авто замын мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэгдэл3
Манай автозамынхан бетоны талаар ямарч мэдлэггүй юм. Ийм улсууд дээд дарга нарынхаа толгойг буруу зүйлээр угааж байна. Зөв найрлагатай зам хамгийн бага даа 30 жил юм шүү дээ. чулуун хашлага, бетон хашлагын үнийн зөрүү ямар билээ? Ийм улсаар замын байгуулагыг удирдуулах гэдэг мөн ч муу хэрэг шүү. Энд гол нь бетоныхоо чанарт хяналт тавиад, буруу найрлагатайг нь худалдаж авахгүй, зөв найрлагатайг нь жаахан үнэ нэмээд л худалдаж авах хэрэгтэй. Буруу шинжилсэн, буруу найрлагатай бетон хэрэглэсэн компанийг маш өндөр торгууль ноогдуулах хэрэгтэй. тэгээд л боллоо шүү дээ.
Ялангуяа буруу шинжилгээ хийсэн лабораторийг татан буулгах хэрэгтэй юм
Зам хурдан эвдэрдэг нь хашлагандаа биш МАН-ын дарга нар хучилтыг маш нимгэн хийлгэж цавчиж иддэгээс болдог..Ус зайлуулах шугамгүй хийдэг нь бас замыг насгүй болгодог.