
6-р сарын 12-нд Хятадын Худалдааны яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч худалдааны салбарт сүүлийн үед хийгдсэн гол ажлуудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Хэ Ядун энэ үеэр хэлэхдээ, Хуятад улс газрын ховор элементийн экспортын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хууль дүрмийн дагуу хянан үзэж, хуулийн дагуу тодорхой тооны шаардлага хангасан өргөдлийг баталж, шаардлага хангасан өргөдлийн зөвшөөрлийг үргэлжлүүлэн чангатгах болно. Газрын ховор элемент нь цэргийн болон иргэний гэсэн давхар хэрэглээний шинж чанартай бөгөөд тэдгээрт экспортын хяналт хэрэгжүүлэх нь олон улсын жишигт нийцэж байна. Хариуцлагатай том орны хувьд Хятад улс иргэний салбар дахь олон улс орны зүй зохистой хэрэгцээ болон санаа зовнилыг бүрэн харгалзан үздэг. Хятад улс энэ талаар холбогдох улс орнуудтай экспортын хяналтын талаарх харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ цаашид эрчимжүүлж, тохиромжтой мөртөө шаардлагад нийцсэн худалдааг дэмжихэд бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0