sonin.mn

Их Британийн Батлан хамгаалах яам 2022 онд Украинд өргөн цар хүрээтэй дайралт хийж эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчин нэг сая хүнээ алуулж, шархадсан байж болзошгүй гэж тагнуулын мэдээллээс эш татан X олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.  

Эдгээрээс ойролцоогоор 250,000 орос цэрэг, офицер амиа алдсан байж магадгүй бөгөөд энэ нь Дэлхийн 2-р дайнаас хойш Орост учирсан хамгийн том хохирол болж байна гэж Британийн арми онцолсон байна.


Оросын армийн нөхөж баршгүй хохирол, өөрөөр хэлбэл амь үрэгдсэн, сураггүй болсон, хүнд шархадсан, албан үүргээ дахин гүйцэтгэх боломжгүй хүмүүс 400-500 мянган хүн байгаа бөгөөд үүний зэрэгцээ, хүнд шархадсан хүмүүсийн цуваа Оросын цэргийн эмнэлгийн системд хээрийн эмнэлгээс эхлээд төрөлжсөн эмнэлгүүд хүртэл бүх түвшинд тасралтгүй ирсээр байна гэжээ. 


Энэ нь логистикийн ажилд ноцтой саад учруулж, мэргэшсэн боловсон хүчний хомсдол, эмнэлгийн ангиудын боловсон хүчний хямралыг улам гүнзгийрүүлж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам тэмдэглэсэн байна. 

Мөн Их Британийн тагнуулын албаны мэдээгээр Орос улс зөвхөн 2025 онд гэхэд 200 мянга гаруй хүнээ алдсан байж магадгүй бөгөөд Украины Жанжин штабын тооцоогоор ОХУ-ын цэргийн өдөр тутмын хохирол дунджаар 1250 гаруй цэргийн албан хаагч байна гэж мэдээлжээ.


Эх сурвалж: moscowtimes.ru 

Ж.Бат