sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч Миранда Девайнд өгсөн ярилцлагадаа Украины эсрэг дайны үеэр Оросын амсч буй хохирол Путинд хамаагүй бололтой гэж мэдэгджээ. 


Тэрбээр Оросын арми долоо хоног бүр таван мянга орчим хүнээ алдаж байна гэсэн байна.


Мөргөлдөөнийг зогсоохын тулд Москва, Киевт шахалт үзүүлэх боломжийн талаарх асуултад Трамп Оросын талын хохирлын хэмжээг онцлон тэмдэглэсэн бөгөөд сэтгүүлч хариуд нь энэхүү хохирол Кремлийн байр сууринд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолжээ. "Түүнд одоо юу ч хамаагүй болсон гэж би бодож байна. Тэр Украинтай адил маш олон цэргээ алдаж байна. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг харцгаая" гэж Трамп хэлсэн байна.


Ж.Бат 

Эх сурвалж: cursorinfo.co.il