
6-р сарын 10-ны өдөр сэтгүүлч Хонконгийн Квай Чингийн чингэлэг боомт дахь дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG тээвэрлэж, цэнэглэдэг "Offshore Oil 301" хөлөг онгоц Германы том чингэлэгт хөлөг онгоцонд нэг дор 4300 тонн LNG цэнэглэжээ. Энэ нь Хонгконгийн түүхэнд ганц удаад хамгийн их хэмжээний LNG цэнэглэсэн ажиллагаа юм.
LNG цэнэглэгч "Offshore Oil 301" хөлөг онгоцыг Хятад улс бүрэн бие дааж үйлдвэрлэсэн бөгөөд энэ удаа Германы онгоцыг цагт 1600 шоо метрийн хурдтайгаар цэнэглэжээ.
CNOOC-ийн албан хариуцлагатны танилцуулснаар, ухаалаг хяналтын системээр дамжуулан, байгалийн хий цэнэглэх ажлыг ердөө найман цаг хагасын дотор гүйцэтгэсэн нь хөлөг онгоцны нийт аяллын түлшний хэрэгцээг хангаад зогсохгүй боомтын эргэлтийн хугацааг ихээхэн богиносгож, анх удаа түлш нийлүүлэх, ачаа ачиж, буулгах ажлыг зэрэг гүйцэтгэсэн гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хөлөг онгоцны ялгаруулалтыг бууруулах шаардлагууд эрчимжихийн хэрээр шингэрүүлсэн байгалийн хий нь цэвэр эрчим хүчний хувьд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй зэрэг чухал давуу талаараа далай тэнгисийн тээврийн түлшний чухал сонголт болж байна.
Дэлхийн долоо дахь том далайн түлш цэнэглэх боомт болох Хонконгд жил бүр 5000 гаруй том оврын хөлөг онгоц аялдаг.
Г.Бямба
Сэтгэгдэл0