
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, аж ахуйд чухал ач холбогдолтойн илрэл юм.
Адууг уналга, ачлага, спорт уралдаан, аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалтаар эдлэхийн зэрэгцээ эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр ашиг шимийг нь хүртэж байна. Ялангуяа өргөн уудам нутаг, байгаль цаг уурын онцгой нөхцөл бүхий газар орны хүн ардын амьдралд адуу илүү чухал үүрэгтэй юм.
Харин сүүлийн жилүүдэд хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилт, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн улмаас дэлхий даяар адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байна.
Иймд эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, ач холбогдол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан юм.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй асар их үүрэг, хувь нэмрийг тодотгон тэмдэглэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил дэх адуу, адууны аж ахуйн ач холбогдлыг нэмэгдүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг дэмжих, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалах индэрийг бий болгоход Дэлхийн адууны өдрийн ач холбогдол орших болно” хэмээн онцлов.
Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Австри, Бахрайн, Бразил, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Венесуэл, Катар, Лесото, Марокко, Оросын Холбооны Улс, Португал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайланд, Турк, Япон, Бүгд Найрамдах Киргиз Улс, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдлээ.
Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Сэтгэгдэл18
конгрессийн номын санд түүхч Ш.НАЦАГДОРЖ,Ш БИРА НАРЫГ БҮТЭЭЛҮҮД БАЙДАГ.
Ард түмний эсрэг зогссон хогын баагий, Оюунэрдэнийг түлхсэн
Монголын 100 мянга гаруй иргэнийг яргалан цаазалсан алуурчин МАН-ын дарга архичин нүүрт Хүй Сү Жан намынхаа баярын өдөр монголчуудыг адуу шиг унгалдуулаад алж иднэ гэсэн үг байна даа.
Hee tegeed delhiin ulsuudiin aduug mongold ad uzeed uralduuldgui shuudee , yun delhiin udur bhvdee !
Ерөнхийлөгч маань сайхан санал санаачилга гаргасан байнаа,,,
Дэлхийд ганцхан монгол адуу гэж нэрлэсэн үү, яасан бол
Монголын 100 мянга иргэнийг яргалан цаазалсан намын баярын өдөр энэ өмхий амт манж сармагчин адууны баяр болгоод байдаг нь ямар учиртай юм бэ
манжийн өмхий шээс үхдэл сармагчин
МАН биднийг адуу шиг алж иднэ гэсэн үг үү?
адууны мах амттай айраг нь хамар ам сэнгэдэг шөнийн тэнгэрт саран мэлтийнэ шүүдэрт талд мортд үүрсэнэ нарсан төгөлд чи сүүтийн харсан хүлээсээр уярч уурсана хайртын нүд шиг шөнө мэлмэрээд хатан дэлхийн чимээг чагнана халуун бүлээн амьсгал шиг хангал хэрийн салхи хацар уруулыг илбэнэ монгол адуу баярын өдөр морин дэл дээр өссөн монгол хүн адууны мөнхийн баяр
Delhii deer adyy alj idne naad yg chini tarhamal baihgyi ee,harin Mongolchyyd Kazakyyd l adyynii mah iddeg,ene ni heddygeer zyynaas iim uiliin lai dagyylaj ideh bolson yum,byy med!!!!!odoo Mongolchyyd mini adyygaa idehee bolimoor yum daa,eer tereliin amitanii mah idehed hyrelzeetei l baimaar daa,Hasagyydiig odoo adyy idehiig ni byyr negmesen horiglobol yamar be?..........
Өөрөө санаачлаагүй, монголын эрдэмтэд санаачилсан байх. Гэхдээ наад адуунууд чинь Хүрэлсүх чиний үл ойшоож байгаа уранд чинь хордоод удахгүй байхгүй болно. Чи бараг монголын хүн амьтан устахыг урьдчилж мэдээд ийм дурсгалт зүйл хийгээд байгаа бизээ зөнгөөрөө
7 сарын 11-нд зориуд давхцуулж байдаг нь манж хятад санаа байна.
Монгол наадамтайгаа уялдаад улсаа сурталчлаад сайхан юм болох нь.
Монгол наадамтайгаа уялдаад улсаа сурталчлаад сайхан юм болох нь.
Өөр сэтгэх пм байдаггүй пм байх даа. Улирсан баларсантайгаа зууралдаад л. Хэзээ гэр бүтээсний өдөр гэж элийрэх пм бол доо. Дэлхий дахин адуунд биш хиймэл оюун ухаанд хамаг анхаарлаа зориулж байна шүү дээ. Хоцрогдсон крөнхийлөгчийн ухаагүй зөвлөхүүд. Харамсал!
Энэ одоо хэнд хэрэгтэй юм
Манай ерөнхийлөгч гадаадаар тэнэж бусад улсуудын хөгжлийг харж шоконд орохыгоо ажлаа хийж байна гэж эндүүрээд байна. Хэзээнээс бизнесийн групп гэж юмнууд дагалдаад явдаг атлаа юуч хийдэггүй түүх үргэлжилсээр төсвийн мөнгө ямарч хэрэггүй зүйлд урссаарл байна. Монголчууд ядуурч мангарсаар байна. Энэ тэнэглэл хэзээ төгсөх вэ?