sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн дэлхийн чансааны 148-д эрэмбэлэгддэг Тайванийн багтай 2017 оны 10 дугаар сарын 5-нд албан ёсны нөхөрсөг тоглолт хийх  насанд хүрэгчдийн шигшээ баг бэлтгэл сургуулилтаа мягмар гарагаас эхлүүллээ. 
 
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Хүрхрээ үндэсний лиг”-т хүч үздэг шилдэг 29 тоглогчийг багтаа дуудсан байна. Энэ тоглогчдоос 18 нь ирэх 10 дугаар сард Тайванийг зорих шигшээ багт багтаж, дэлхийн чансаа ахиулах албан ёсны нөхөрсөг тоглолтонд оролцоно.
 
Манай шигшээ ирэх баасан гарагт “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим”, ням гарагт Легионеруудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр товложээ. 
 
Насанд хүрэгчдийн шигшээ багаас гадна 16 хүртэлх насны шигшээ ирэх есдүгээр сарын 20-24-нд, 19 хүртэл насны шигшээ 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 07-нд нас насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. 
 
Мөн насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг 11 дүгээр сарын 4-8-нд Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд ур чадвараа сорих юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг