Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн бол Засагтхан аймгийн Ний Бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Баян-Улааны хоолой гэдэг газар 1912 оны усан хулгана жил төржээ.
Гурван настайдаа эх нь нас барж өнчин хоцорсон тул Дэлгэрмөнхийн хүрээнд “Донхор” Гүржав гэдэг хочтой ах ламынхаа асрамжинд амьдарч байсан бөгөөд түүнийг “хужгар” гэж хочилж байжээ. Тэр улмаар Улаанбаатар хотод шилжин ирсний дараа “хужгар” хоч нь “Хужаа” болон дуудагдах болсон гэдэг.
Чүлтэмсүрэн бага наснаасаа хүрээнд шавилан сууж, үеийн банди нартайгаа ноцолдон бөх болох замналаа эхэлжээ. Өлзийтийн Чүлтэмсүрэн 12-13 насандаа сумын заан цолтой ах Дугар, Гэндэнжамц нарыгаа дагаж овоо, хийд, сахиусын тахилга, аймаг орон нутгийн наадамд барилдаж нутгийн ахмад бөх “Годон” Дампил, Д.Дагва арслан нарт тоогдож улмаар улсын баяр наадамд барилдахаар зоригложээ.
Тэрээр 16 настайдаа аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол авчээ. 1936 оны Улсын баяр наадамд зодоглож 1024 бөхөөс тав давж Монгол Улсын начин цолыг 24 насандаа хүртжээ.
Энэ наадамд дөрвийн даваанд таарч түүнд өвдөг шороодсон Сэлэнгэ аймгийн “Данигай” хэмээх Данзан заан сайн бөх болоорой гэж арван төгрөг өгөхөд улсын цол авснаас дутуугүй баярлаж байсан тухайгаа хожим дурсаж урам гэдэг багаддаггүй юм шүү хэмээн ярьж байжээ. Улсын наадамд барилдсан он жилүүдийн амжилтыг харвал
1938 онд 1024 бөхөөс тав давж шөвгөрчээ.
1941онд 448 бөхөөс тав давжээ.
1942 онд 360 бөхөөс ес давж түрүүлж 30 насандаа Монгол Улсын арслан цол авчээ.
1943 онд 512 бөхөөс тав,
1944 онд 512 бөхөөс долоо давсан бол
1945 онд 512 бөхөөс дөрөв давж Төв аймгийн залуу бөх Жанцангийн Төмөртогтоход унажээ.
Тэгээд 1946 онд 1024 бөхөөс долоо давж бат хүчит чимэг авч,
1947 онд 512 бөхөөс дөрөв давж тавд Архангай аймгийн залуу бөх Жамбалжавын Хөхөөд унажээ.
1948, 1949 онд 512 бөхөөс долоо давжээ.
1950 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэжээ.
1951 онд 1024 бөх барилдахад нэг давж унаснаар барахгүй тэр жил нь хурдан азарга нь үхсэн учраас төрсөн нутаг Хөвсгөлөө зорин тэнд очоод Төрийн наадамд зодоглолгүй зургаан жилийг өнгөрүүлжээ.
1958 онд зургаа давж харилтгүй чимэг.
1959 онд тав давж бууршгүй хүчит чимэг тус тус нэмжээ.
Түүнээс хойш 1962 онд гурав давжээ. Дараа нь 1964 онд 512 бөхөөс дөрөв давж, тавын даваанд Ш.Батсуурь аварга өвдөг шорооджээ. Бас нэг амжилтыг дурдахад Ө Чүлтэмсүрэн арслан 1942 онд Сүхбаатар аймаг анх байгуулагдсаны баяр наадамд очиж барилдан Булганы Л.Нямжавыг хаян түрүүлж байсан.
1948 оны зун арсланг нутаг сэлгэж нүүж явахад нь машинтай хүмүүс хээр уулзаад “Сэлэнгэ аймгийн наадамд очино. Тэднээс Батсуурь аварга зэрэг хот хөдөөгийн олон бөх очих гэнэ” гэдгийг сонсоод тууж явсан хонь, уналга морио хүнээр хөсөг рүүгээ явуулчихаад тэр машинаар нь Батсуурь аваргатай барилдах гол зорилготой очиж, Батсуурь аваргыг далбаагаа өгнө үү.
Өмсөж гаръя хэмээн гуйж авчраад өмсөж үзвэл гарын хуруу орж барьц авах боломжгүй шахам байсан бөгөөд гагцхүү ар суганд нь хоёр хуруу орж болохыг мэдээд далбааг нь надад томдоод байна хэмээн буцаажээ.
Наадмын үзүүр, түрүү булаалдахаар аварга, арслан хоёр үлдэж Чүлтэмсүрэн нөгөө л төлөвлөсөн барьцаараа барихад нь Батсуурь түүнийг нь тавиулахаар хүчтэй сэгсчиж халахад нь хүчийг нь дагаж өхийлдэх мэхээр аваргыг даван түрүүлж байжээ.
Ө.Чүлтэмсүрэн арслан 1963 оны улсын наадмаар Ж.Мөнхбатыг Л.Сосорбарамтай барилдаж байхыг нь ажиглаж байснаа чи сугадаж дайрахаар нь баруун хөлийн өсгий дээр нь зүүн хөлийн чинь өлмий хүрмэгц цааш нь түлхчих гэж захиснаар Ж.Мөнхбат давж байсан байна.
Ө.Чүлтэмсүрэн арслан барилдахаа больсноос хойш зарим жил бөхийн засуул, хөлийн цэц хийдэг байсан бөгөөд ялангуяа бөх засах ухааныг гоц сайн эзэмшсэн. бараг л зассан бөх бүрээ давуулдаг сайн зөвлөгч байжээ.
Тэр нуруугаар өндөр биш, шар царайтай, мулзан толгойтой тухайн үеийн бөхчүүд дунд жижигт нь ордог ч монгол бөхийн барилдааны арга ухааныг маш сайн эзэмшиж чадсан. Өхийлдэх, өлгөх, мушгих, бусгах мэхүүдийг даацтай чадамгай хийдэг, барилдаж байгаа бөхийн хөдөлгөөн, мэх хийх үед биеэ суллаж авхаалжтайхан барилддаг бөх байжээ.
Бас алиа шогч хүн байсан. Тэрээр бөхчүүдийг ам авахад нь “Хөвсгөлийн Чүлтэмсүрэн гэж хужийсан жижиг шар юм байгаа. Түүнийг л хүртчих” хэмээн өөрийгөө авахуулж байсан дурсамж байдаг.
Арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Төв аймгийн Баянчандманьд амьдарч байсан бөгөөд ганц охинтой байжээ. Арслангийн дүү Шаравжамц 1941 оны улсын баяр наадамд тав давж начин цол авчээ. Халхын цуутай арслан 1980 онд бурхны оронд заларчээ.
Н.Батмөнх
Эх сурвалж: “Бөх” сонин
Сэтгэгдэл(13)
гой хочтой бөх бна хэхээ гэхдээ хамгийн гой нь Бээжин авварга. ер нь 1995 оноос хойш гэнэт хиймлээр анти-хитад үзэл суртал нэвтрүүлснээс биш 80 аад онд бол монголчууд хитадыг сангалздаг болсон бсныг ёстой тодхон санаж бна. Бүгд үшүүтэй кино үзнэ. хитад хилэн шаахай,шанхай кээдгүй бол охин эргүүлнэ гэж санааны гарз. байдал тийм л блаа. одоо яваандаа харьцаа соёлжин бид дэ. за ийм үг ярьсны төлөө намаг хужаагаар дуудах нь баараггүй хахаа зүгээр зүгээр хужаа хочтой бөх барилдаад болоод л бсан юм бна
Chi ugaasaa l hujaa bna sh dee. Mongoloor oligtoihon zuv bichij surchaad komment hiigeech.
Сумъябазар УИХ-ын гишүүн болж байгаатай уядан сүүлийн үед бөх хүнийг тэнэг мангар энэ тэр гэж элдэв янзаар гоочлох боллоо.Бөх хүн мангар байдаг уу? Улс орныг мөхөөхийн тулд төрийг нь хүчгүй болгох үйл ажиллагаа явуулдаг.Түүхэн жишээг холоос эрэх шаардлага үгүй. Манж-чин гүрэн Монголчуудыг эрхшээлдээ оруулахын тулд юуны түрүүнд монголын төрийг хүчгүй болгох бодлого явуулсан байдаг. Төр ард түмний холбоог таслахын тулд “ төрийн төлөө огтоно боож үхэв, хар хүний өмнөөс шар хүн “ зэрэг олон зүйр үг зориуд зохион тарааж , Галдан Бошигт хаан, богд гэгээн Занабазар , Далай лам, Банчин богд зэрэг хоёр юмуу түүнээс дээш тооны адил эрх хэмжээ албан тушаалтай хүмүүсийг буй болгож хооронд нь сөргөлдүүлэх зэрэг олон хувилбараар монголын төрийн хүчийг сулруулах бодлогоо явуулж , зэвсгийн хүчээр хийж чадаагүй зүйлээ гүйцээж чадсаныг бид сайн мэднэ. Энэ зальт мэхэнд нь ард түмэн өөрсдөөч мэдэлгүйгээр татагдаад орчсон байдаг байна.Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо.
бөх хүн мангар ч биш тэнэг ч биш зүгээр л багаасаа секц дугуйлан тэмцэн уралдаан гээд явцан хичээл нь мэдээж хоцрогдоно багш нар болохоор аймаг сум сургуулийнхаа нэрийг гаргасан сайн тамирчин болоосой гэсэндээ дүнг нь өргөөд л тавиад өгнө.тэгснээ нас залуу цус шингэндээ сураагүйгээ 40 гарсан хойноо нөхөж сураад бүүр улс орон удирдаад аваад явчих хэмжээнд хүрчихнэ гэдэг бол үнэмшилгүй.харин дээр үеийн бөхчүүдийг бодвол одооны бөхчүүд бэл бэнчинтэй хариад ирэхээрээ их хурлыг бүүр их баяжих боломжтой газар гэж харж тийш тэмүүлдэг болсон нь л монгол бөхийн нэр хүндийг унагаж байгаа.уул нь их хурал бол хөрөнгө мөнгөө арвижуулдаг газар биш л юмсан.их хурлын гишүүний сарын сая төгрөгний цалинг авахын тулд хэдэн зуун саяыг зарна гэдэг өөрөө нэг юм хэлээд байгаа юм биш үү?
бөх,уяачидтай адил харваачдыг учиргүй баян гэж бодохгүй байна.харин ч бор зүрхээрээ улс шүү.үздэг хүн ч цөөхөн.бөх,уяач хоёр төрийн түшээ хийхэд мэдлэг чадвар нь хүрээд байгаа юм бол харваачид сурчдын авьяас чадал яагаад хүрэхгүй гэж? харин ч жилд нэг л удаа наадамд оролцдог сурч боловсрох зав ихтэй хүмүүс байхаа.гэтэл тэдэнд сонгуулиар салхинд хийсгэх их мөнгө байхгүй.ингээд бодохоор бөхчүүд улс төр рүү дайраад байдаг нь улс орноо хөгжүүлье гэх чин хүсэл гэхээсээ ердөө л мөнгөний төлөө биш гэж үү?
BUHCHUUD MANGAR BISH UNEN.HARIN HAMGIIN DOTUUR TAMIRTAI GEMGUI TSARAILSAN UUDGUI YUMNUUD BAIDAG.SUMYA GEHED CIRKIIG ARD TUMNEES DEEREMDCHIHSEN BAIGAA.DUU ASA NI GEHED MUNGUNII TULUU ARILDAJ YAVSNAA MONGOLCHUUDIIN TULUU DAITAJ YAVSAN GEJ HUMUUST OILGUULCHIHSON YAVJ L BAIGAA YUMDAA.ALI ALI NI ARHICHIN TAVITIRGUI BAARAND ARHIDAJ UILCHLEGCH OHIDUUDAD ER YARAA GARGATSGAAJ YAVSAN.SAIND DOLIGONUUR MUUD DEERELHUU.SUMYA BATERDENIIN SURAH GEJ YU BAIDAG YUM.ZUGEER DOLI HEDEN YUMNUUD NI DIPLOM BELEGLEDEG SHUU DEE.HUMUUSIIG MEDEHGUI GEJ UURSDUU BODDOG SHIG BAIGAA YUM.
Холос биш, ойроосхаръялдаа. Мөнхбат-Шатарын спортйн мастер, Баянмөнх-Доктор,проф,Бат-Эрдэнэ-Цагдагийн академи,уд.академи төгссөн,одоо үргэлжлүүлэн эрдмийн ажил хийж байгаа, Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн, байгалаас заяасан төрөлхийн ухаантай сайхан хүмүүс шүүдээ.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейганаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.
Za busdiig ni ch medehgui bolohor cham shig burj chadahgui ni. Sumyabazar nadtai neg jil ktms d orood ehnii doloo honog suugaad l alga bolson yumdag dun ni garaad l yavaad bdag bsan tged l tugssunduu. surahguiguigeer tugsud uneher baigalas zayasan uhantai ym blgui dee uher chamtai harizuulahad. hugiin bugsnii zagan horhoi mini
ENE ODOO HEND HEREGTEI SONIN BE??????????????
Энэ нэг дээд талын Сумьяабазарын фэн сагсуу засарч хүн зайл аа бөхийн мэдээ болгон дээр зусардаад байхын, Бөхчүүдийг мангр гэдэг чинь одооноос биш ээ дээр үеэсэ МАНГР гэдэг байсым даа,Ямар сайндаа өвөрхангайн заан Ц.Санжааг МАНГАР САНЖАА гэж байхав дээ, Бөхчүүд дотор ч мангар улсууд олон бий шүү дээ, Танхай балмад харгис хэрцгий яргачин алуурчин гээд олоон олон,Архангайн заан Гомбосүрэн гэдэг бөх дээр үед гэр бүлээ бүгдий нь алаад цаазаар авхуулсан байдаг, 10 гаран жилийн өмнө харцага Бэгзсүрэн согтуугаар 2 хүн буудаж алж 15 хүн хүнд шархдуулж байсан даа,заан Дамдиндорж гуай ч хүн амины хэргээр шоронд орж байсан удаа бий шүү, Улсын начин Одхүү гэж тун танхай балмад бөх байна,удаа дараа хүн зодсон сарын өмнө бас л баригдаад ачигдлаа даа, Улсын начин Нэгдэл Цэрэндаш нар ч танхайн хэргээр шоронд орж байсан шүү,Манай Хадаа аварга 1976 1983 1986 онд хэрэг хийж мангартаж л явлаа хайран сайхан хүн, Жилийн өмнө улсын начин Сугаржаргал Олимпын медальт бөх Нямочир нар бааранд мал болтлоо согтоод гэмгүй залууг хэвтэрт ортол нь зодоод хахуульдаад начин цол найрч аваад хуулийг гууль болгоод явж байхым даа, Бөхчүүд ч мангар нь мангар улс шүү Ард түмэн тэнэг биш болохоор мэднэ дээ мэднэ, Монгол туургатны 100 эрхэмээр Давгадорж аварга оролцож Лхагвасүрэн гуай адгийн муухай зусардаж долигнож худлаа уйлалдаж жүжиг тавьж нохой хүртэл инээлгэж байсан шиг Сумьябазарт бас ахыг нь дутаахгүй гэсэн шиг их долигножээ , УИХ-д хэн ч гарсан ард түмний амьдрал сайжрахгүй, баян хүмүүс ханаж цадахаа мэдэхгүй гэж гашуун үнэн.
Baga zusard AA Chi yostoi UNEN yum bichjee Ingej heleh hun heregtei shuu Mongold Iluuchgui dutuuchgui UNEN heljee BAYARLALAA TORD TORIIN HUN BOLOH CHADVARTAI HUMUUS HEREGTEI
hychee buruu ashiglah ni ih dee
энэ өөрхүний зураг байна. ичээч та нар