sonin.mn

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймгийн "Хангарьд палас"-т ёслол төгөлдөр боллоо.

Монгол Улсын засгийн газар, Биеийн тамир спортын хороо, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, "Эрдэнэт" үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа тус наадамд 19 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 700 гаруй тамирчин тэшүүр, шорт трек, шайбтай хоккей, гүйлтийн цана, уулын цана, снөүбоард гэсэн зургаан төрөлд өрсөлдөж байна. “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор зохион байгуулагдаж буй наадмын нээлтийн ажиллагаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Орхон аймгийн Засаг даргын орлогч, наадмын зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, зуны хүүхдийн спортын VII наадмыг хүлээн авах Баянхонгор аймгийн засаг даргын орлогч Б.Батсуурь, Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцов.