Миний ganaa.mn блогийн уншигчид 2 сая хүрэв. Энэ бол шинэ дээд амжилт юм.
Анх сэтгүүлч Д.Цэрэнжаваас блог гэдгийг анх сонсож билээ. Өөдөөс нь “блок” биш биз ? гэж хачин тэнэг асуулт асууснаа тод санаж байна. Энэ бол 2008 он байлаа. Цэрэнжаваар нэг сайн заалгаж аваад гэртээ очоод блогоо хийв ээ. Гэтэл уншдаг хүн байдаггүй. Утсаар хэдэн шавь, найз нартаа: “Би блог гэдэг юм нээчихсэн. Та нар заавал уншаарай” гэж захив. “Заавал” шүү дээ…
Тэгээд хараад байлаа. 10-аад нөхөр уншиж байна аа. Бодвол миний захисан найз, шавь нар л бололтой. Тэгээд бичээд л байв. Чардайж байгаад сард 2 өгүүлэл бичиж байгаа юм. Сүүлдээ өдөрт 20-30 хүн уншиж байна. Овоо ш дээ…
Одоо бодоход манайд блог нээх “хөдөлгөөн” дөнгөж эхэлж байсан эхний үед нь би блогоо нээчихсэн байж таараад байгаа юм. Тэр үед блог нээсэн нэг их олон хүн байгаагүй санагдана. “Түүхэн нөхцөл” нь тэгж таарсан болоод амжилт олсон байж ч магадгүй.
Тэр дорхноо блог нээх явдал моод болсон юм. Гэхдээ тэр үед блог нээгээд нэг хэсэг сонирхон бичиж байгаад хаячихсан олон хүн бий. Хаа очиж би эхэлсэн юмаа заавал дуусгадаг зантай юм шиг байгаам. Энэ л надад тус болсон юм.
Тэгээд Иргэний хөдөлгөөний удирдагч, найз Д.Энхбатаасаа асууваа. Яаж амжилт олох вэ ? гэж. Тэр чинь мань мэтийн дэргэд мэдээллийн технологийн талаар академич байхгүй юу ? Чи домен нэртэй болж ав гэлээ. Би “Ганхуяг” гэсэн нэрээ авна гэж зүтгэв. Гэтэл Д.Энхбат: “Чи дуугай л ganaa.mn” гээд авчих. Тэр чинь чамд хэрэг болно” гэв. Би ухаантай хүний үгэнд ордог бас нэг давуу талтай юм. Үнэхээр ч энэ нэр надад их тус болсон.
Хамгийн гол асуудал бол блогийн нийтлэлийн бодлого байв. Ухаандаа хүн хүний блог өөр өөр. Зарим нь яруу найраг сонирхож байхад зарим нь хэл, зарим нь олон улсын байдал гэхчлэн. Харин би болохоор “шинжлэх ухаан хийгээд шинжлэх ухааны хялбаршуулсан” гэдэг ангилалд орох блог хөтлөхөөр шийдэв. Энэ нь гэсэн их том талбар юм.
Тэгвэл энэ ангилалд юу орох вэ ? Эхлээд мэргэжлийн дагуу шинжлэх ухааны аналитик нийтлэлүүд орох нь гарцаагүй юм. Тэр нь улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, оюуны санааны гэсэн 4 том ай савтай. Эдгээрийг жигд хамруулах ёстой. Дээрээс нь түүх болон онолыг мартаж болохгүй. Ингэж миний блогт “түүх” болон “орчуулга”, “шинжлэх ухаан-онол” гэсэн хэсэг нэмэгдсэн юм. Мөн миний блог үндсэндээ залууст зориулагдаж байгаа болохоор тэдэнд зориулсан зүйл зайлшгүй байх ёстой. Ингээд “Залуу судлаачдад өгөх зөвлөмж” гэсэн булан нэмэгдсэн юм.
Онолын хэсэг. Энэ хэсгийг харьцангүй цөөн боловч манай нийгмийн хамгийн сэхээлэг хэсэг уншдаг юм. Миний “Нийгэм-түүхийн онолууд” 6 цувралаас эхлээд хаосын онол, геополитик хүртэлх олон бичвэрийг унших тоо хэмжээ нэмэгдсээр байна. Энэ бол сайн хэрэг. “Монгол металитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог”, “БНМАУ-аас Монгол Улс руу” өгүүллийг гадаадын хэд хэдэн хэлнээ орчуулаад байна.
Мөн “Нийгмийн идэвхи ба Монгол”, “Аминч үзэл хийгээд хамтач ёсны тухай”, “Нийгмийн дэвшлийн замаар”, А.Баатархуягийн хамт бичсэн “Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд” өгүүллүүд онолын социологийн нэлээд тулхтай бүтээлд орно. Энэ хэсгээс шинжлэх ухааны арга зүй, шинжлэх ухааныг элдэв “бузар явдлаас” хамгаалсан олон өгүүллийг уншиж болно. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд учруулах аюул” гэх мэт.
Орчуулгын хэсэг. Чадлынхаа хэрээр дэлхийд сонгодог онолоос орчуулахыг хичээж ирэв. Миний блогт германы сонгодог философич Гегель, Фейербах, Кант, америкийн П.Сорокин, хятадын Сун Ятсен, Мао Цедун, америкийн Хантингтон зэрэг дэлхийн сонгодгуудын олон бүтээлүүдээс үзэж болно. Мөн барууны Сорос, зүүний Хазин нарын бүтээл ч буй. Улмаар дэлхийг өөрчилсөн Франц, Америкийн Эрх чөлөөний Тунхагуудыг үзэж болно.
Тэр ч байтугай Л.Н.Гумилёвын “Дэлхийн шим мандал ба угсаатны нийлэгжилт” алдарт ном миний орчуулгаар бүтнээрээ байж байгаа. Л.Н.Гумилёвын маш олон өгүүлэл миний блогт л байдаг. Цаашид аль болох олон сонгодгуудаас сонирхуулахыг хичээнэ.
Түүхийн хэсэг. Монголын түүхийг сонирхохгүйгээр бид юу ч хийж, бүтээж чадахгүй. Иймээс миний блогт түүх хүндтэй байр суурь эзэлдэг. Монголын түүхийг орчин үеийн түүхэн философийн үүднээс эрэгцүүлэн дүгнэх гэсэн бүтээлүүддээ би аль болох шинэ санаа, шинэ хандлага оруулахыг хичээдэг. “Алтайн хүн-“ээс эхлээд шашин дэлгэрсэн, тусгаар тогтнолоос эхлээд нэн шинэ түүхийн зангилаа гол асуудал бүрийг би ямар нэг хэмжээгээр хөндөж чадсан.
Хэрэв эдгээр санааг өлгөж аваад цааш үргэлжлүүлбэл маш их зүйл гаргаж болох нь эргэлзээгүй. Ухаандаа “”Манжийн үе”, “Шашин авсан түүхийг эрэгцүүлэх нь”, “Уламжлалт шашны тухай эрэгцүүлэл”, “Түвдийг монголчууд бий болгосон”, “Панмонголизм”, “Зүүнгар”, Монголын анхны шашинт төр” бол үүний бяцхан л жишээ юм.
Аналитик хэсэг. Энэ хэсэг бол миний блогийн бахархал юм. Монголд системийн анализ хийдэг хэдхэн мэргэжилтэн байдаг. Харин би бол ард түмэндээ зориулж системийн анализыг үнэ төлбөргүй ил тод хэлж өгдөг цорын ганц хүн юм. Би уншигчиддаа сүүлийн үед сард 2-3 системийн анализ өгч байна. Энэ нь амар хялбар ажил биш боловч яг энэ хэсэг дээр над руу дайрдаг юм. Гэхдээ энэхүү аналитик хэсгийг миний нөхөд ч, дайсан ч уншиж “улс төрийн баримжаа” авч байдаг юм.
Дурдан буй бүх сэдвээр бүтээл туурвих нь хүнээс асар их тэсгэл тэвчээр, нөр их хөдөлмөр шаардах нь мэдээж хэрэг. Сард 8-12 өгүүлэл тогтмол бичнэ гэдэг бол тоглоом биш билээ. Би “хамгийн” биш юмаа гэхэд “маш ажилсаг” гэсэн ангилалд ямар ч эргэлзээгүй орно гэж бодож байна.
Энэ бүхнийг нийлүүлбэл миний блог “соён гэгээрүүлэх” шинжтэй монголын цорын ганц блог болно. Иймээс миний блог анхнаасаа реклам байрлуулж байгаагүй, цаашдаа ч тэгнэ. Энэ хугацаанд би блогтоо зориулж хэнээс ч “сохор зоос”-ны дэмжлэг авч байгаагүйгээ ам бардам хэлж чадна.
Ингээд 8 жил болоход миний блог шинжлэх ухааны хялбаршуулсан чиглэлээр тогтмол ажилладаг Монголын хамгийн олон уншигчтай блог болж чадав. Хүн ер нь даврамтгай амьтан юм билээ. Эхэн үедээ 100 хүн уншихад би “магнайгаа хагартал” баярладаг байж билээ. Одоо ингэвэл уурлаад сүйд болно биз. Өдөрт болгон 1500-аас 2500 хүн уншдаг блогийг эзэн ингэхээс өөр яах билээ. Өдөрт уншсан хамгийн дээд үзүүлэлт 11.845 хүн болсон тохиолдолд ч бий.
Блогийн тоолуурыг аль олон жилийн өмнө би автомат дээр тавьсан юм. Дашрамд дурдахад тоолуураа над шиг ил тавьсан блог Монгол бараг байдаггүй юм. 2 сая гэсэн тоог би биш, “wordpress.com” цаанаасаа гаргадаг. Энэ чинь уншигчдын тоо биш, зүгээр л “нээж харсан” хүмүүсийн тоо гэж намайг гутаахыг хүсэгчид загнадаг л юм. Тэгвэл Монголоос 2 сая хүн “нээж харсан” блогоо тэд нэрлэх ёстой л доо, тэр хүмүүс…
Ganaa.mn өөрийн гэсэн фенүүдтэй болж, цар хүрээгээ улам тэлж, 2 саяын амжилт олсон нь түүний уншигчидтай шууд холбоотой. Энэ олон жил надтай хамт байж уншиж, шүүмжилж, сурталчилж байсан “Монголын хамгийн олон уншигчтай блог”-ийн бүх уншигчиддаа гүн талархлаа дэвшүүлж байна.
Та бүхэнд аз жаргал сайн сайхан байж, оюун ухаан чинь цэцэн цэлмэг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Таньд амжилт хусье!
яах аргагүй харанхуйд сүүмэлзэх гэрэл. Ийм хүмүүс л УИХ -д баймаар байгаан даан ч манай мулгуунууд санал өгөхгүй л дээ. Танихгүй ч гэсэн Ганаа ахдаа амжилт хүсье.
Ганаа ахаа олон сайхан нийтлэл бичиж байгаарай. Таны улаан фен чинь.
амжилт ганаа ахаа
АНХ БЛОГ РУУ НЬ ОРООД ХОЁР ГУРАВ ХОНОГ СУУЖ БИЛЭЭ.БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ.
Магталд дуртай хог вэ, жижиг хүний зан.
Урт насалж, удаан жаргаарай.
zuv zuv
Зөв шударгуу зан чанар, ард түмнээ гэсэн нэгэн чигч бодол танд байгаа гэж итгэдэг шүү. Авилгач албан тушаалтан, олигарх төрийг татан буулгах чиглэлд таныг хувь нэмрээ оруулна гэж итгэж байна. Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
amjilt husey. tand bayrlalaa
Bichseniig ni unshihad sonirholtoi baidag , ulam ikh amjilt hysie .
үнэхээр үнэн байна, хүмүүсийг соен гэгээрүүлэх ажил үйлсэд чинь амжилт хүсье эрүүл энхийг хүсье бахархал
Нөр их хөдөлмөр шүү. Сард 1-2 нийтлэлийг сар бүр 8 жилийн турш бичнэ гэдэг бол нөр их хөдөлмөр шүү. Хэтрүүлээд хэлхэд 10 хүнтэй хэвлэлийн баг ч гэсэн хийж чадахгүй багтарч унах байх шүү.
Сар бүр 8-12 өгүүлэл... Судлаач Х.Д.Ганхуяг.
Amjilt husie
Хавьтсан ойртсоноо харааж загнаад байдаг болохоос биш аргагүй хөдөлмөрч хөөн.
Д.Ганхуягтаа баяр хүргэе.Таны бичсэн нийтлэлүүдэд маш олон хүн төөрөгдөл ойлголтоосоо гарсан байх.Алив асуудлыг үнэнээр нь ойлгуулах гэсэн чармайлт тань маш их цаг зав, их хөдөлмөр болсон нь гарцаагүй.Монгол Улсынхаа ирээдүй хойчийнхоо төлөө санаа сэтгэлээ зориулж,авлига хээл хахууль,элдэв ёрын үзэгдлүүдийг чин шударгаар хэлж,сануулж байгаа нь эрдэмт хүний сайхан чанар юм даа.Танд амжилт хүсъеэ.Уг нь УИХ-д ийм л хүн одоо чухал байгаа юм даа.
Амжилт хүсэе угна их ухаантай хүн шиг даанч их дээрэнгүй зантай санагдсан шүү.
Харанхуй мунхагийг толгой дээрээ гаргаж болохгүй л дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ХОНГИЛИЙН ҮЗҮҮРДЭХ ГЭРЛИЙН НЭГ НЬ ТА ШҮҮ. МОНГОЛЫН ЗАЯ НЬ ХАЯЧГААГҮЙ Л БОЛ ЖИРИИЙН МОНГОЛ ХҮНД БАЙДАГ УХААН, ЗӨВХӨН ӨӨРТӨӨ БИШ БАС ХАЖУУДАХ ХҮНДЭЭ САЙХНЫГ ХҮСДЭГ СЭТГЭЛТ НЬ ЯЛАХ ЁСТОЙ
Za tand bayar hurgeyee!!
Баяр хүргэе Ганаа Үнэхээр нөр их хөдөлмөрлөсөн шүү Уншигчдын тархины аккумулятор танд дахин баяр хүргэе
Ганхуяг бол ажилсаг судлаач. Зориуд Болгарт сургаж бэлдсэн юм. 80 -аад он, 90 - ээд оны эхээр байсан санагдаж байна. Системный анализ
Ганхуяг судлаачдаа амжилт хүсье. Таны шинэ өгүүллийг тэсч ядан хүлээдэг шүү. Бичээд байгаарай, уншаад л байх болно.
Humuus setgegdeluudiig ni unshih gej dahin dahin ordog bhoo Setgegdel deer sonirholtoi humuus ih orj irdeg shuu
setgegdel derehiig n l humuus ih sonirhdog yum bn lee,, yagaad gevel yag hoshin shog uzej baigaa met... ganaa ch yahvedee..
Bayer hurguye! Harin bitgii comment deer hariu bichij baigaarai! Amjilt husye! Saihan niitlel IH bichij baigaarai.
Tand ajliin amjilt husie
Bas neg iim khyn baigaagyi bol....
Good job! Amjilt!!
Tand amjilt hisie urt naslaarai
Баабрыг гишгэж Ганаа гарч ирлээ.
BAABARIIG UHEHED MONGOLCHUUD BAYARLANA
Коммент дээрээ битгий хариу бичиж байгаарай ч гэх шиг. Хуцна биз. Ганаа ах харин ч их бичээрэй. Манайхан нэг хүнд юм заах дуртай мангарууд шүү. Бичнэ үү бичихгүй байна уу ямар хамаа байна аа тэр мууд.
MANAI GANAA AKH MUNDAG ! YARIKH YUM BAIHGUI ,ALTNY HAJUUD GUULI SHARLAV GEJ MANI MET N OVOO BARIMJAATAI BOLOOD BGAA SH DEE )))..NAAD TURUUND GARSAN BOOSNUUD CHIN ULAM DARKHLAAGUI BOLOOD BAIGAA SH DEE
Tanid amjilt hyseye. Urt nasalj ulam ih yum bicheerei. Tanii buteel bichver analitik chini bidend mash heregtei shuu.
соц үед л сэлэм тогмид хочтой байсан дайчин хүн дээ амжилт хүсье
Mundag hodolmor, yaj ingej ajillaj chadaj bnaa. Amjilt husie
Ulam ih amjilt husye setgegdeld hariu bichij bhiig husye tegehgui bol humuus unen hudliin dund toorch orhino
Монголын ихэнх сонин сэтгүүл болон телевизүүд хаалтын гэрээ хийж худалдагдсан байгаа. ХҮН нам жагсаал цуглаан хийгээд эсвэл ноён уулыг ухуулахыг эсэргүүцэгчид хэвлэлийн бага хурал хийж байхад түүнийг нэвтрүүлж байгаа телевиз сонин гэж бараг байхгүйтэй адил бн. Уг нь сэтгүүлчид бол өдөрт хаана юу л болнов тийшээ очиж мэдээ бэлтгэж байдаг мэдээллийн ангуучид. Гэтэл энэ олон телевизүүдээс ганц нэгхэн нь мэдээлч байгаа бхгүй юу. Ийм аймшигтай нөхцөлд үнэн бодит мэдээлэл дүгнэлт олж авч тархиа угаалгахгүй бн гэдэг маш хэцүү асуудлын нэг болсон бн. Ийм нөхцөлд Ганаа судлаач ганц дайчин ганцаардахгүй гэгчээр үзэлцэж байгаад баяр хүргэе.
ҮНЭН ШҮҮ. ДАЙЧИН ЭР БАЙГАА ЮМ.
Tanii bichsen niitlel buriig algasalgui unshdag,bugd l sudalgaa,too barimttai baidag n ih taalagddag.Shudarga eh ornoo gesen setgeleer olon tumendee tugeej baidagd tani, mash ih talarhaj,taniar baharhaj yavdag shuu.Tanid tsaashdiin ulam ih amjilt huse!
Таньд амжилт хусье!
Yaridag tsetserhdeg bichdeg hun Mongoloor duuren b na l daa Uyanga ta hoyoroos ogsueed odoo Mongold ene uls tor nertei busarmaguudtai temtsdeg zogsoodog tedniig yallah honshoortoi udirdagch l heregtei b na . Usan tolgoituud mini !!!
PIZDA MIN CHAM SHIG MUU HURLIIZ GOLOG -G DARHAD UDIRDAGCH BISH GANHUAYG BAIHAD HANGALTTAI
Ганаа судлаач бичээд л байдаг, бичээд л байдаг, улс орон уруудаад л байдаг, уруудаад л байдаг. Тэгэхээр муу л бичсэн болж таарах нь. Хэрвээ 2 сая хүн ийм мундаг хүний бичсэн юмыг уншаад ухаараад ойлгоод гэгээрээд байсан юм бол өнөөдөр нийгмээрээ оюуны хоосролд орох байсан уу? Ганц Ганаа мандаад, бусад нь уруудаад доройтоод байгаа нь ямар учиртай вэ? Үүнээс нэг дүгнэлт хийж болох юм: Ганаа судлаач бол нийгмийн сайн сайхны төлөө бус гагцхүү өөрийн амбици, нэр алдрын төлөө элдэв юм бичиж суудаг. Нийгмийн болж бүтэхгүй байгаа юмсыг шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Харин түүнийг яаж засч залруулж сайн сайхан болгохов, яаж зөв замд нь оруулахав гэдэг л хамгийн чухал.
Тэгвэл Бурхны шавь лам нар залбирч ном уншаад, бөө нар Тэнгэр залж бөөлөөд, христууд байнга номлоод, төр засаг нь өдөр шөнөгүй "ардчилал" сургаад байхад яагаад Монгол Улс өөдлөхгүй байгаам ?! "Оюуны хоосрол" бол чи, чамаас өөр хэн ч биш... Судлаач Х.Д.Ганхуяг. Судлаач Х.Д.Ганхуяг.
Лам бөө, христ, Ганаа судлаач эд нар бүгд нэг тэрэгний дугуйнууд
Baabariin sheesiig uugch gulugnuud Ganhuyagt ih durgui baidag.Unendee bol Baabariin hiisen gereenuud, baabariin tarhi ugaasan hulsnii bichveruud mongoliig nuraahaad tom uureg guitsetgesendee.Sheesnuud naad ugee Baabar gedeg hurliizdaa ocjij hel.
Баабар нь ядаж сэтгэцийн асуудалгуй юм даа... гэхдээ энэ хоёр адилдаа адил, годилдоо годил доо. Аль аль нь жоохон юм олж уншсанаа наана цаана нь оруулж бичээд л бурхангуй газрын бумба царайлаад явж байдаг. Эд нар тийм мундаг амьтад юм бол мунхаг 2 сая уншигчид нь нээрээ гэгээрчихээд арван цагаан буяны замаар аль хэдийнээ орчих нь яасан юм? Нэг маанаг нь нэг их юм мэддэг царайлаад бусад нь амаа олохгуй магтаж тэнэгтээд сууж байхдаа таарсан чукчагийн дараа тэнэг амьтад монголчууд аа гэж... ганаа бол оросоос л баахан санаа шаачихаад юм худлаа том том баахаас цаашгуй солиотой амьтан.
Ganaa ahad bayar hurgeed ulam ihiig bichehiig hysen eroooe.
ARD TUMNIIG AN NII GAMIN ILJIG OLIGAHUUDIIN ESREG TEMZELD DUUDAJ BAIGAA GANAA -GIIN AMJILT MASH BILEE ENE BUGDIIG UNSHSNAAR MONGOLCHUUD HEN NI HEN BE GEDGIIG AN NAMIIG BAS MAN NAMIIG DAHIJ HEZEE CH SONGOJ BOLDOGGUI YUM BAINA GEDGIIG MEDEJ AVCH OILGOSON MAHN NAM EMHBAYARIIG SONGOH ESTOI GEDGIIG BUUR SAIN OILGOSON GANAAD AMJILT HUSII GANAATAI HAMT EH ORNOO URVAGCH HULGAICH BOGS DOLOOGCH TAGNUUL OLIGARHI LUIVARCHIN HUJAAGIIN SHEESNUUD -EES CHOLOOLZGOOE
бичээд байгаараа
Нөр их хөдөлмөрийг тань хүндэтгэж явдаг шүү,Амжилт эрүүл энхийг хүсье, Хааяа хүмүүсийн хэрүүл бичигдэхгүй болохоор сонин ч юмуу ха ха
Ganaad bayar hvrgie MGl-d tarihni turaald orchihson baisan tsag ved saihan niitlel garsand bayraldag sh vv . GAnaa daichin , ajilsag hvn jum daa ervvl enhkiig hvsen erooe
Танд амжилт хүсье!
BID MONGOLIIN DAISAN BAABAR ILJGIIG AYLLAA BAABARIIG BUU UNSH UNSHVAL TOLGOI CHIN HAMUURNA BID GANHUAYGTAI HAMT
Хий дэмий Баабарыг бүү унш гэж хэллээ гээд нэмэр багатай да. Баабарын тархи угаалт нийтлэлүүдээ бичдэг гол газар нь Өдрийн сонин. Баабар ингэж өгүүлэв гэдэг булан ажиллаад 20 жил болж бх шиг бн. Өдрийн сонин монголын хамгийн их уншигчидтай сонин тул Баабар үйл ажиллагаагаа хийсээр байна гэсэн үг. Судлаач Ганаа-д бол өөрийнх нь сайт энэ сонин.мн хоёроос өөр талбар алга. Тиймээс хязгаарлагдмал хүрээнд л нөлөө үзүүлж бн.
Mundag shuu
Tand eruul enh, ajlin undor amjilt husie. Tertee 1995 ond mergejlee songoh gej budilj yavahad tanii zohion baiguulsan uulzaltaas management, manager gedeg ugnii talaar anhnii oilgoltoo avch bailaa. Odoo bol tanii blogoos niigem, uls tor, tuuh, shinjleh uhaan geh met olon salbariin talaar tsegtstei oilgolt avch baina. Tand bayarllaa.Niitleluudiig tani urgelj huleej baidag shuu!
bayar hurgye ylam amjilt
Ganaa tany oyun uhaany une tsene bol ene 2saya unshigch. Tand bayar hurgeye. Ta eruul enh, sain saihnyg husye. Niigem tanyg huleedeg shu.
MONGOLIIN HOER SAYA UNSHIGCH GANHUAYAGTAI HAMT NIIGMEE ERUULJUULNE BID AN MAN NAMIIN BUZAR BULAIG MEDDEG BOLSON LUIVARCHIN ELBEGDORJ TERGUUTEI HAYTAD HORON SANAATNUUDIIG MEDDEG BOLSON HOER NAMIIN LUIVARCHIN HULGAICH NAR HUIVALDAN EELJLEN TORIIN ERH BARIJ GAZAR NUTAG BAYALGIIG MIN ZARJ IDEJ UUJ BAIGAAG MEDSEN BID TEMZEH ZAILUULAH SHIITGEH ULDLEE BID TEGEH BOLNO URAGSHAA MONGOLCHUUDAA
2 сая хандалт гэсэн нь дээр байх. Уншиж хааж ч болно. Өө хог байна гээд хааж ч бас болно. Үнэндээ энэ Ганхуяг бол дотроосоо зуухны яндан шиг харлачихсан байдаг л нэг ленинист-буддизмын байдаг л нэг коллойд. Бичдэг зүйлс нь: Алдагдсан шүтээн, Хүннүгийн гунигт дуун (Баатархуягийн), Филисофийн чулуу, Бережнев, Гумильев, за тэгээд Маркс, гэнэт ухаан орсон аятай Макс Бейбэрийн тухай бичиж байсанаа, ухаан нь удалгүй муудан- Фейербахын “Шашны мөн чанар гээд явж өгнө. Хярамцаг, хярамцаг. Тодорхой үзэл баримтлалгүй ёстой өөрийгөө олоогүй нөхөр.
cham shig ni bol ene hunii sayanii 1 huvid hurch bichihgui. chi iaj gutaahiig oroldson ch gutaaj chadahgui
202 131 ch bol iljignii hayramzag buur nohoin hayramzag baina chi harahaas sejgiin baabariin bogsiig doloodog muu uhdel baina
Tand chin setgeliin haluun baiar hurgej ulam ich amjilt husen ereei
ganaa guaid bolon unshigchdad ni bayar hurgiidee
“Энэхүү аналитик хэсгийг миний нөхөд ч, дайсан ч уншиж “улс төрийн баримжаа” авч байдаг юм. ” Энэ туйлын үнэн. Миний хувьд нийтлэлчийн бичсэнийг уншиж баримжаа авдаг. 1-2 жилийн өмнөөс юу болохыг ч баримжаалдаг болжээ. Хойшид ч дандаа унших болно. Баярлалаа.
Би бас нийтлэлуудийг нь байнга уншдаг. Их ходолморч хун. Цаашид улам их амжилт хусье.
baabar 'high noon' gedeg kino uzeed neg baahan uvchignusun baina lee. hahaha
Amjilt husie,Ene blogoos ih uhaaraliig avdag shuu!!
Heden jiliin umnu 1000000 dah unshigchtai bolloo gej baihad ni bi bainga unshij ehelsen Odoo 5 sayad hurdan hureerei! Ter hemjeegeer Mongolchuudiin oyun uhaan telne.Oyun uhaant ard tumen l ireedyid saihan amidranadaa Bayarlalaa Ganhuyg guaid ...
Энэ харанхуй мунхаг хагралдсан алалдсан худал хуурмаг бузар булайд нэрвэгдсэн хүнд цагт 2 сая уншигчтай байна гэдэг бол бардамнал.Сайн үйлд ямарч хүн дуртай байдагт хамаг учир байгаа байхлдаа.Судлаач Ганаад эрүүл энх ажлын амжилт хүсэе.Баярлалаа.
Удахгүй 2,5 сая ч хүрэх байх. Амжилт
Их хөдөлмөрлөжээ.Баяр хүргэе.
Ганаад амжилт.
ГАНААД АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
Ганхуягийн бичсэн нь мэдээж сонирхолтой, гэхдээ надад хамгийн таалагддаг нь хэнд ч таалагдах гэж хичээдэггүй, хэнд ч зусарддаггүй, үргэлж өөрийнхөөрөө л байдаг нь.Уянгыг магтлаа л гэдэг, гэхдээ энэ бол зусардалт огт биш, Уянгад зусардах ямар ч шаардлага Ганхуягт байхгүй нь дэндүү ойлгомжтой. Бичээд байгаарай, гэхдээ бас дэмжсэн өөр хүмүүс гарч ирэх байлгүй дээ, тэхгүй бол улс орон хэцүүдлээ???
Amjilt hysie. Bidnii teneglehiig haraad uur hyrelgyi yahab.
2 сая юу юм. чанар алга. Баабарын хэмжээний нөлөө алга даа. харамсалтай. хөөрхий өвгөний хөдөлмөр.
HUZAARAI MUU HURLIIZ GOLOG OO ILJIG TOROLT BAABAR BOL MONGOLIIN ZANALT DAISAN AN NAM TORIIN TAVZANGAAS ZAILAH UED BAABAR 461 BAINGIIN AMRAGCH BOLNO GEDGIIG HURLIIZ ILJIG CHAMD DUULGII
chinii baabar hujaagiin hurunguur baruunii zahialgaar saraachdag bolohoor haa saigui l hov heruul unertsen hujaa jonhuu shig yum baij l baidag.mongoliin esreg ajillaj baij olson bohir munguu orchuulgiin orlogo gej henegui
Amjilt Ganaa...
Bi uchigdurhun eejteigee mongolyn niigemd Jantsannorov, Lhagvasuren, Ganaa sudlaach geh metiin tsuuhun ch gesen heden hun baihgui baisan bol manai niigem yamar haranhui, gutmaar ve gej yarij bailaa. Ganaa sudlaachaa ta shuu!!!
Президент Казахстана Нурсултан Назарбаев отправил в отставку главу Национального банка. Обращаясь к парламенту, он отметил, что доверие к тенге и Нацбанку снижено/
BAS NEG SHIZOTOI NUHUR BAINA, ENE GAN-HUYAG. SHAR HADAND HEVTEH HEREGTEI DEE.
Одоо бүр байчихаад Хятадын Нинбо хотоос бичдэг болж гэнэ. Чиний байршлыг би биш гэхэд "өөр хүмүүс" олох л байх. Усан тэнэг... Судлаач Х.Д.Ганхуяг.
Sudlaach Ganaa shig iimerhuu gem horgui morooroo humuus bhad zugeeree :-))
Ганхуяг минь сайхан нийтлэлууд бичдэг л дээ! Гэвч ийм оодгуй нийгэмд торчихсон нь гай болж дээ! Иймэрхуу муу муухай нийгмийн хоосролын хэлмэгдэлд ортож хоосон зуйлийг бичиж байгаа нь харамсалтай! Уг нь оор зуйлд ашигласан бол зугээр байсан юм даа! Ордны заваарал уеийн уед их бага хэмжээгээр байдаг ч Монголынх бол арай л хэтэрсэн шалбааг болчихсонд л учир нь байгааг одоо хумуус Ганхуягийн ачаар мэддэг болж дээ! Гэхдээ долигнох хусэл алга! Чи хийхгуй ч хэн нэгэн нь хийх л болно!
Маш сайхан судалгаатай,тэгээд үнэнийг бичдэг энэ хүнийг би бол зөвхөн зураг болоод түүний нийтлэлээс нь танидаг хүний нэг л дээ Танд амжилт хүсье.Энэ хүнийг олигархжсан төрийн түшээд огт сонсоогүй мэт дүлий дүмбэ болчихоод илжигний чихэнд алт хийсэн ч ус хийсэн ч сэгсэрээд хаячихна гэгч болох юм даа
Ганаад л Чингисийн одон егех байсан даа
Ганхуяг гуайн хүчээр энэ дээд хэдийнхээ дэндүү хөгийнийг олж хараад байна аа.Баабар сайн бичдэг ч Ганаа шиг гүнзгий биш бас хэт туйлширна.Бас цэвэр биш нь харгадаад байдаг.Ганц уншдаг юм бичээсэй гэж хүлээдэг болсон шүү
teneg bizda chin yostoi mangar mal bain daa... mongol 3 n say khuntei ednees 1say n khotod baidag gevel tednii barag tal khuvi n. Uls tur niigemd sonirkholgui jaakhan khuukheduud bolon nyaraa khuukhduud... Tsaana n uldesen 500 myangaas 150 orchim n net ashiglaj chadakhgui emee uvuu nar bolon bolomjgui khumuus tsaana n 350myangan khun ulden. ..Khuduu oron nutagiin 2say khun gej bodvol ted neted kholbogdokh bolomj n khet bol yaj ch bodson 2say khun naad erguu bizdakiin chin niitleliug uzekh bolomjgui... Naadakh chin uuruu niitlel bichecheed araas n zaaval end tendkhiin pcnees ganaa lag mundag shuu aimar mundag zaluu gej uuruu comment bicheed yavaad baidgiin baina leee.... Ta nar bukh niitlelruu n orood uzeerei.... Khamgiin Ineedtei n ene udaagiin niitleldee bur ikh uuriiguu magtasan comment bicheeed deerees n khugshin uvgun baij ganaa lag zaluu shuu chig shig uuriiguu zaluu bolgoj comment bicheed khaychij.... Bas. Baabar gedeg lut ukhaantai mundag khuntei uuriiguu kgaritsuulaad baabar khajuud n uu ch bish ene ter gej comment bichej uuriinkhuu muruudliig commentlej. .... Bas boloogui jaakhan unemshiltei bolgokhiin tuld zarim deer n khalut uuriiguu shuumjilsenee uganch sain zaluu ene ter gej bichsen ch baikh shg ichej amidraasaa.... Ingej onigoo boloj shivsheg boloj yavkhaas ukhcheechee... Muruudliin bagt ch tooj avkhaargui amitan uuruu khiisen buteesen zuil baikhgui baij khun shuumjilkhees tsaashgui mal
teneg bizda chin yostoi mangar mal bain daa... mongol 3 n say khuntei ednees 1say n khotod baidag gevel tednii barag tal khuvi n. Uls tur niigemd sonirkholgui jaakhan khuukheduud bolon nyaraa khuukhduud... Tsaana n uldesen 500 myangaas 150 orchim n net ashiglaj chadakhgui emee uvuu nar bolon bolomjgui khumuus tsaana n 350myangan khun ulden. ..Khuduu oron nutagiin 2say khun gej bodvol ted neted kholbogdokh bolomj n khet bol yaj ch bodson 2say khun naad erguu bizdakiin chin niitleliug uzekh bolomjgui... Naadakh chin uuruu niitlel bichecheed araas n zaaval end tendkhiin pcnees ganaa lag mundag shuu aimar mundag zaluu gej uuruu comment bicheed yavaad baidgiin baina leee.... Ta nar bukh niitlelruu n orood uzeerei.... Khamgiin Ineedtei n ene udaagiin niitleldee bur ikh uuriiguu magtasan comment bicheeed deerees n khugshin uvgun baij ganaa lag zaluu shuu chig shig uuriiguu zaluu bolgoj comment bicheed khaychij.... Bas. Baabar gedeg lut ukhaantai mundag khuntei uuriiguu kgaritsuulaad baabar khajuud n uu ch bish ene ter gej comment bichej uuriinkhuu muruudliig commentlej. .... Bas boloogui jaakhan unemshiltei bolgokhiin tuld zarim deer n khalut uuriiguu shuumjilsenee uganch sain zaluu ene ter gej bichsen ch baikh shg ichej amidraasaa.... Ingej onigoo boloj shivsheg boloj yavkhaas ukhcheechee... Muruudliin bagt ch tooj avkhaargui amitan uuruu khiisen buteesen zuil baikhgui baij khun shuumjilkhees tsaashgui mal
Загатнасан газар маажив гэгчээр та яг мэргэн онож хэлсэн байна. Ганаагийн "аугаа ихийн дэмийрэл"-ийн дэргэд баабарын бичсэн юмнууд ёстой жинхэнэ аатай шvv.
Хөдөө орон нутагт сүүлийн үед интернэт маш хурдацтай хөгжиж байгаа. Хонины бэлчээрт ноутбуук тэвэрчихээд хэвтэж байгаа монгол охидтой таарч байгаагүй юм уу? Монголоос гадна дэлхийн олон орны уншигчид сүлжээгээр судлаач Ганаагийн бичсэн нийтлэлүүдийг уншиж оюуны цангаагаа тайлдаг юм. Өвөрмонголд л гэхэд 6 сая монголчуудаас Ганаагийн блогийг уншдаг хүн түм түмээрээ л байгаа даг шүү. Афганистанд л гэхэд хазар монголчууд Ганаагийн гал цогтой нийтлэлүүдийг уншиж тархиа цэнэглэдэг улаан фэн хэдэн зуугаараа байх жишээтэй. 2 сая гэдэг чинь харин ч их дарсан тоо байх гэж бодож байна. Яс юман дээрээ 2 сая хол давсан ч байж мэднэ. Миний бодлоор манаЙ хүн одоогийн байдлаар лав 3 сая орчим уншигчтай болсон байх оо.
Chi ch yostoi mal ch bish bur ternees dor uuruu ganaa baindaa yaj ch bodson303.194.114.104bol yakh ch argagui ganaa mun bna.. Kha kha afganistand tegeed ganaagiin niitleliug unshaad hazar mongolchuud tog ch ugui uuliin mukhart kha kha chi hazar mongolchuudaa afganistand aimar goy nettei baidag gej bodoo uu mal ganaa min... Uchuukhen boljmoriin tarkhindaa uvur mongolchuud buged krileer unshdag tegeed bidnii khund elementiin ugsiis oilgodog gej bodoo uu??? Chi iim argaar uuruu kheden niitlel bicheed araas n baakhan uuriiguu magtasan comment bicheed baival baabar shig od bolchin gej bodsonvuu??? Chi bur argo sarandavaa. ..Davaanyamaas ch dor setegej bn shuuu... Naadakh chin yavtsgui dee..... Gadaadad.baigaa mongolchuudtai niileed 3nsay gedgiig sain bodooroi dooo... Khudlaa yarimaar baival jaakhan logictoi l yarij sur khudlaa ch yarij chadakhguimdaa chi yer n uu ch chadakhgui uu ch khiij buteegeegui baij bitgii khun shuumjilej bai ok
Afganistaniu hazaruud bas kriileer unshina te mongoloir yarina te ganaa guia.kha kha
amjilt husie
udahgui 3999999 unsigchtai bolsnoo zarlaarai
Танд баяр хүргэе.Бас ч гэж манай нийгэмд тархины тураалд ороогүй цөөнгүй иргэд байгаа нь яамай."Далай дуслаас эхтэй" гэж Буддын сургаалд хэлдэг.Одоо байгаа уншигчдыг чамалж болохгүй.Тэд үржиж олшроод хожим далай мэт арвижих болтугай гэж ерөөе.Гэвч баярлах бас эрт байна.АН-н гамингууд манай ард түмнийг боловсролгүй, харанхуй мунхаг, адгуус мэт болгохын тулд "сургууль сөнөтүгэй" гэсэн уриатай сонгуульд ороход ялж байгаа нь аймшиг шүү.Сонгогчдын үй олонх нь Ганхуяг абугайг унших нь бүү хэл сонсоо ч үгүй яваа.Гэвч цөхрөхгүй шүү.Их Эзэн Богд Чингис хаан маань,-Давшгүй даваа бий гэнэ.Давсу хэмээвээс давъяу гэж айлдсан юм.Та олон олон даваагүй даваагаа давж, олон ардаа улам улам соён гэгээрүүлэх болтугай.Их сэтгэгч Күнзийн хэлсэнчлэн хамгаас үнэт зүйл болох эрүүл мэнддээ анхаараарай гэж хүсье.Та эрүүл биетэй,саруул ухаантай байж бүтээл хийнэ шүү.Дахин баяр хүргэж амжилт хүсэн ерөөе.
ganhuaygt dahin dahin amjilt soz ued sejgiin sevs zaraitai baabar iljig jinhene bogs doloogch baisan shuu nangiad zangaar jinhene nayl nayl ineesen bas boloogui buunii nohoi baisan geed bod doo odoo bol jinhene kom -g soz -g eserguuzej baisan baatar baisan gej huzah yum aa iljigdorj ene hoeriin hudlaa huzahiig aliig ter gehev omhii iljignuud zagaa bolhoor baih estoi zindaandaa ochino
Bayar hurgeye. Ulam ihiig bicheerei. Unshdag shuu.
Саяхан л 1 сая хүрчихлээ гээд л атаархагчидийн хорыг маажаад байсан биздээ.
Би сонин мн сайтаар дамжуулж уншдаг. Надтай адилхан уншигч зөндөө байгаа байх. Тэгэхээр нийт уншилтын тоо 2M ээс хамаагүй их баых гэж бодож байна.
Ulam ix amjilt xvsen erooe!! Odoo UIX-yn gishvvn bolood tedniig "tanximd" ni gegeervvlex xeregtei baina. Neeree ingexed ted ier ni unshdag bolow uu gej bodogdood yawchixlaa,kkk...
Урт насалж удаан зовоорой. Зовоорой гэж "бичээрэй" гэж байгаа юм шүү. Би өөрөө бичих гэж их зүдэрдэг болоод тэр. Тэгсэн мөртлөө таны бичсэнийг унших учиргүй дуртай. Улам их амжилт хүсье!!!
Udur bolgon uurluugee 10000 udaa orood gardgiin bishuu nokhoi doloig say gekhed l bi zugeer l orood garchlaashd khalit kgarraad tegeed bi odoo unshigchuu tee kha kga zalitsiin be
Манай хазар мр