Сүүлийн үед, намууд маань төдийгүй, ламууд маань Хятадын коммунист намд нэгдсэн гэх яриа их гарах боллоо.
Саяхны даншиг наадам өмнөд хөршид дагаар орж буйн наадам, өмнөд хөршийн мөнгөөр наадам хийсэн, өмнөд хөрш зохион байгуулсан гэж их ч шүүмжилллээ. Bstan bzugs буюу бат оршил гэсэн утгатай үгнээс даншиг үүссэн. Халх Манжид нэгдсэн 1696 онд анх хийжээ. Шарын шашныг дэмждэг өмнөд хөршид талархах, талархсан Богдод бас талархах давхар давхар агуулгатай байж. Энэ хоёр агуулгын аль нь сая оршсон юм бол. Даншиг наадмын үеэр коммунист шарын шашинд дагаар орсон лам нар маань эрхэм дээд багш нар болж аяглалаа.
Даншигийг нийслэлийн албан ёсны ТВ UBS шууд дамжуулахдаа: “Тэр хүүхдүүд дагуулсан дүр бол Хашин хаан буюу манжийн анхны амбан, шарын шашныг ивээсэн буянтан гэгээнтэн. 7-р сарын 11 бол зэр зэвсэг хангинаж, цус урсаж, дайн дажин болсон нүгэлтэй өдөр. Мал хуй туранхай, өвс ногоо ургаагүй тарчиг зутруу цаг. Тийм өдөр наадам хийх биш, энэ өдөр даншиг хийвээс зохилтой. Шарын шашин бол монголчуудын жинхэнэ соёл, эрийн гурван наадам бол соёл биш, хаана ч байдаг л зүйл. Цаашид бол шашны зан үйлээр даншгаа хийгээд л явах хэрэгтэй” гэх зэргээр ярьсан гэнэ. Яг тэгж ярихыг бол зохиогч сонсоогүй, бүрэн үзээгүй. Гэхдээ олны үг ортой гэдэг.
Хятадын коммунист намын (ХКН) Банчин богдод манай лам нар дагаар орж сүслэн биширсэн, Далай ламтай дайсагнан тэмцэлдэх болсон, үүнийхээ төлөө ХКН-аас ихээхэн хэмжээний мөнгө төгрөг авдаг гэх яриа ч нэлээн гарч байсан.
Нацагдорж хамба энэ талаар өчихдөө: “Банчин лам бол гэлүгбагийн шашны том төлөөлөл мөн үү, мөн. Банчинг монголчууд биширч ирсэн үү, ирсэн, одоо хэн яагаад Банчин ламд дургүй болов” гэжээ. Гэхдээ манай монголчууд ХКН-ын Банчинг биширч байгаагүй, коммунистба ч гэдэг юм уу, маоба гэж монголчуудын шүтдэг шашин байхгүй гэдгийг эрхэм хамба умартжээ, нам лам хоёрыг, Монгол Хятад хоёрыг ялгахаа байжээ.
“20 гаруй хийдийн маань 60 гаруй том лам цугларч, Монгол улсад Хятад тусалж байгаа, бид ч тусламж авъя гэж ярилцсан, хандсан. Элчингийн хүнтэй ярилцсан. Бидэнд туслахыг зөвшөөрсөн. Тусламжийг бид хувьдаа аваагүй. Шашнаа хөгжүүлж байгаа” гэж мөн өчжээ. Хамба Нацагдорж, Санждорж, Дамбажав нар Хятадаас тусламж гуйх хөдөлгөөнийг оройлон өрнүүлжээ.
Нацагдорж хамба сүүлийн үед Оточ маарамбын болон Манба дацангийн өргөтгөл гэж 9 давхар байшин 2-ыг сүндэрлүүлжээ. 20 гаруй жил шавилхан байшинд болоод байснаа гэнэт ингэж өргөтгөн тэлнэ гэдэг гайхалтай. “Энэ бол хятадын тусламжтай холбоогүй, миний 25 жилийн хөдөлмөрийн буян” гэжээ. Санждорж хамба 7 давхар байшин босгосон гэх агаад, “Үгүй, энэ бол Гандангийн Чойжамц хамбын атаархаж гаргасан яриа” гэдэг аж.
“Далай ламын тодруулсан Банчин богд үнэн, өнөөдрийн Банчин богд худлаа гэсэн яриа гарч байна. Энэ бол гадны нөхдүүд Монголын лам нарыг хооронд нь талцуулж, улс төрийн ашиг хонжоо хайх гэсэн бодит явуулга. Далай ламын хүмүүс Хятадын ард түмэнтэй асуудалтай байдаг. Бид үүнээс ангид байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр гадны нөхөд биднийг дотор нь үймүүлж байна. Бид цаашдаа арай өөрөөр ярина. Гүтгэсэн, гадны гар хөл болсон этгээдүүдийг хүлцэхгүй. Монгол лам нарыг дээрэлхэж болдог гэвэл тийм биш” гэж Нацагдорж хамба Далай лам руу дайрч давшлан ярьжээ.
Шинэ цагийн “Арслан тайж” нарын тухай сэтгүүлч Б.Энхболд бичиж, дээр дурдсан 3 хамбаас гадна Ч.Цэдэндамба, М.Чүлтэмжамц, Л.Батцэнгэл, Д.Мэндбаяр, Т.Ариунболд, Б.Ариунболд, Ж.Гончигсүрэн, Г.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн, Л.Батаахүү нарыг мөн дурджээ. “Эдгээр лам нар Хятадын гар хөл болж, эртнээс биднийг Хятадад алгуурхан уусгаж байсан байж болзошгүй юм. Эдний хаашаа явах суух, хэнтэй уулзахыг хятадууд мэддэг болсон мэт” гэж эл сэтгүүлч халаглажээ.
Хятадын хоёр иргэн Монголд амь насаа алдахад манай Дашчойлин, Манба дацан, Их Хүрээ хийдээс том лам нар очиж ном уншсан хэрнээ, аймшигтайгаар амь насаа алдсан 4 настай монгол охины дурсгалыг хүндэтгэх нийт үндэстний арга хэмжээн дээр ирж ном уншихыг урихад оролцоогүй аж.
Хятадын талыг баримтлагч хамба нарын нэг нь л гэхэд хахуулиар сүмийн эрх олсон, тракторчноос өөр боловсролгүй, ёс зүйгүй этгээд гэх ба, Далай ламыг дэмжинэ гэж Энэтхэгээс их хэмжээний тусламж авдаг байжээ. Бас нэг Хамба сүмийн бурхан тахил дахин дахин хулгайлж ял авч байсан, өөр хэрэгт ч холбогдож асан, НИТХ-д ч дэвшиж явсан, Дамбадаржаалин хийдийн газрыг залилан булаасан гэнэ. Тус хийдийн ажлыг сайжруулахаар очсон шинэ хамба зарим ламд хутга шөвөг тулгуулан дарамтлуулж, арга буюу орхин одож байжээ.
ХКН-д дагаар орсон лам нарын фракци маань Д.Чойжамц хамбыг IX Богдыг заллаа гэж шүүхэд өгч, булхайг нь илчилнэ гэж баахан пижигнэлджээ. Харин одоо тэд ХКН-ын Банчин Богдын тодруулах, өөрөөр хэлбэл ХКН-ын тодруулах Х Богдыг залах бизнес хийх гэж баахан пижигнэлдэж буй. Энэ нь нийт монголын ард түмнийг Банчин лам, ХКН-д мөргүүлэн дагуулна гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Би Х Богдыг нас барахын өмнө дахин төрөхдөө Монголд төрнө гэж хэлүүлж дүрсжүүлээд иргэн болгосон. Та нар зөв Богд тодруулаарай” гэж эдэнд итгэл найдвар хүлээлгэжээ. Э.Бат-Үүл ч тиймэрхүү зүйл ярьдаг юм байх. Монголд төрнө гэж хэлүүлдэг нь юуны өмнө Богдыг Далай ламаар тодруулгахгүй гэсэн санаа болой.
Монголын лам нар хаанаас мөнгө авснаараа дөрөв хуваагдсан гэнэ. Хамгийн хүчирхэг, хоёр улсын төр засгаас бүрэн дэмжлэгтэй нь ХКН-ын фракци. Мөн Далай ламын, Гүрдаваа ринбучигийн, Ажаа гэгээнтний фракци гэж буй аж. Зурхайчид таарахгүй маргалдаад байдаг нь бас л Хятадын талыг баримталдаг баримталдаггүйгээрээ хуваагдсанаас үүдэлтэй гэнэм.
Банчин ламыг анхнаас нь шарын шашныг хагаралд оруулах гэж Манжийн бодлогоор тодруулжээ. Түүнээс хойш Далай лам, Банчин лам нарын харьцаа их ээдрээтэй байжээ. Далай лам шашнаа эрхэмлэнэ, Банчин лам улс төрийг эрхэмлэнэ.
Банчин ламыг Далай лам тодруулна, олон асуудлыг нь хариуцан шийдвэрлэх ёстой. Бие биеэ бас хүлээн зөвшөөрөх учиртай. Шашныхаа дэг жаягийг дагахгүй бол Банчин лам биш л болж байгаа юм. Манай лам нар ч шашнаа дагахгүй бол лам ч биш, юу ч биш болно гэдгээ анхаарууштай.
III Далай ламын үед анх Банчин лам тодорчээ. ХХ зууны эхээр, XIII Далай лам Түвдэнжамцын үед Түвд зэвсэгт хүчнийхээ зардлыг өсгөж, тусгааа тогтнолоо бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Тэгэхэд IX Банчин Түвдэнчойжинямынхан эсэргүүцэн зөрчилдөж, гоминдантай холбооцож байсан байдаг. 1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү дүрвэсний дараа Х Банчин лам Лувсэнпэрэнлэй Чойжинямын байр суурь өсжээ. Гэхдээ 1969 онд шоронд орж, 1977-1982 онд гэрийн хорионд байж, 1983 онд хятад эмэгтэйтэй гэрлэж, 1989 онд нас нөгчжээ. Нас барахын өмнө, БНХАУ Түвдийг эзлэн эрхшээснийг шүүмжлэн буруушаадаг байжээ.
Далай ламын тодруулсан удаах XI Банчин лам Гэндэнчойжинямыг бага хүүхэд байхад нь Хятадын цэргүүд эцэг эхийнх нь хамт барьж авч явж, одоо хүртэл хорьж байгаа. Харин ХКН Жалцанноров гэх хуурамч Банчин богдыг тодруулжээ. Энэ үйл явдлуудыг эсэргүүцэн, Ажаа гэгээнтэн АНУ руу дүрвэсэн байдаг.
Энэхүү хуурамч Банчин ламтай манай лам нар сүжрээд салж хагацахаа байсан билээ. Энэ жил улсын наадмын дараа бас очиж уулзацгаагаад ирсэн. Тэгэхдээ Даншиг наадам хийх зардлыг хэлэлцэж шийдвэрлэцгээсэн гэнэм. Монголын нийслэл тийм ч их мөнгө гаргаагүй гэх. Өвөр Монголд бараг өдөр бүр наадам хийж, Дундад улсын тал нутгийн соёлыг дэлхийд таниулна гэж кампанит ажил өрнүүлж буй. Тэрний үлгэрээр хийчихсэн юм байх.
Доржшүгдэн шүтээний асуудал гэж том асуудал бий. Нэгэн хувилгаан харгисаар алуулсанд, хойд дүр нь шарын шашинд тангаргаар тэрсэлсэн буг болж, муу үйл хийх, Түвдийн тусгаар тогтнол, Далай ламын амь насанд дайсагнан хорлох болжээ. Далай лам, шашны эв нэгдэлд таагүй ханддаг зарим том толгой лам энэхүү Доржшүгдэн гэх тангаргийн бугийг жинхэнэ Будда, тэгэхдээ гэм нүгэлтнийг хайр найргүй гэсгээн цээрлүүлэгч хатуу Будда гэхчлэн мунхруулж шүтүүлэх болсон байна. Мэдээж Банчин лам, манж-хятадын явуулгачид ч хуурамч шүтээнийг талархан дэмжиж, хагалан бутаргажээ. Далай ламынхан Доржшүгдэнийг хятад шүтээн ч гэдэг.
1970-аад оноос Далай лам Доржшүгдэнийг шүтэхийг хатуу хориглож, шүтэгсэд нь надтай битгий харьц гэсэн. Социализмын үед манай сүм хийдэд НАХЯ-ныхан лам дүрээр их байдаг байсан. Доржшүгдэнг улам ч шүтүүлээ биз. Манай НАХЯ-ныхан метрополи өөрчлөгдөхөд “бид хамгийн түрүүн баларна” гэж үзэж, шинэ метрополийн НАХЯ-ныхантай яаран сандран ахан дүүгийн харилцааг тогтоосон байдаг.
Өнөөдөр Монголд Доржшүгдэнг шүтэхийг Банчин богд, ХКН-аас их дэмждэг байна. Манайхан ч баяжуулдаг бурхан гэж цуурхан шүтнэ. Баяжуулах ч юу байхав. Гол нь энэ чинь бурхан биш буг шүү дээ. Будда гээд буг шүтэж байна. Монголын сүм хийд буддист биш, бугист сүм хийд болж таарч байна даа, шашны номоороо бол. Ийм шүтээнтэй хүн буг чөтгөр л болно уу гэхээс, яаж өөдлөх вэ.
Монголчуудыг шүтүүлэхийн тулд Доржшүгдэн бол монгол Далай ламын хойд дүр гэсэн цуу тараадаг. Гэвч тийм биш юм.
Ер нь манай төр, улс төр, бизнесийн томчууд ХКН-ын лам хувилгаадад маш их хөрөнгө хүч заран сүсэлж мөргөж, хойчоо даатгадаг бөгөөд, мөн чанартаа тэдний шашин нь ХКН болжээ.
Өдгөө Х Богдыг Банчин ламаар тодруулгана гэх том бизнес хэрэгжиж буй гэнэм.
1925 онд Гомбо-Идшин гүн Лувсандорж гэдэг хүүг Монголоос тодруулснаа, 1926 онд Банчин ламаар батламжлуулж байжээ.
1920-30-аад онд Банчин лам Гоминданыхантай нийлж, БНМАУ-ын дотоод хэрэгт хутгалдан үймүүлж байсан байдаг. “Банчин ламын шороон түмэн цэрэг ирэх гэж байгаа” гэж олны бухимдлыг дэвэргэн хөөрөгдөж, бослого өдөөлгөж байсан, “Банчин ламын ивгээлд орохын тулд дүрвэцгээ” гэж түм түмээр нь дүрвүүлж байсан явдал үүнтэй холбоотой. Өнөөдөр тэрхүү бослого, дүрвэлтийг Монголын ард түмний ганц бахархал гэх нь холгүй сурталчилж, эх орондоо эргэж нэгдэх гайхамшигт хөдөлгөөн гэх нь халаг хөөрцөглөдөг болсон нь учиртай.
Шарын шашныг ивгээдэг гэж Манжийн хааныг Манзушрийн хувилгаан хэмээн шүтүүлдэг, тусгаар тогтнолын төлөөх 1910, 20-иод оны тэмцэлд дургүйцэн хандаж, гол зүтгэлтэн баатруудыг нь харьтай хамсран хорлож хөнөөж байсан шар феодалууд Хятадын талыг баримтлах нь хэтрээд, ард олны сүсэг бишрэлийг ашиглан, 20, 30-аад оны үймээн самуунуудыг өдөөж байсан. Өнөөдөр тэр цаг өөрийн эрхгүй санаанд орж байна.
30-аад онд Банчин ламаар Богдыг тодруулгана, шашныг мандуулгана гэх асуудлыг таслан зогсоож байсан бол өдгөө сэргээн хэрэгжүүлж байна.
1999 оны 8-р сарын 2-нд 17 сүм хийдийн тэргүүд IX Богдыг Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжилжээ. Удалгүй түүнийг албадан гаргасан бөгөөд байнга элдэвлэн зовоож, “хараар” нуугдан суухад ч хүргэж, насан нөгчтөл нь нам-лам мөрдөн мөшгисөн агаад, “Монголд төрнө гэх үгийг чухам би хэлүүлсэн” (Далай ламаар удаах Богдыг тодруулгахгүйн тулд) гэж өнөөдөр “гавьяагаа” булаалдаж сууна. Монголын ҮАБЗ-ийнхөнтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтан уулзаж, дараагийн Богдоо Далай ламын оролцоогүй тодруулаарай гэж хэлсэн гэдэг. Энэ нь, манай Банчингаар тодруулгаарай гэсэн үг болохыг тааж ядах юун.
ХКН-ын Банчин лам, ХКН-ыг шүтэх улс нь шүтэг ээ, яахав. Монголд шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй.
Юмыг юмаар нь л нэрлэж явъя. Буддын шашин нь Буддын шашнаараа яваг.
Хамгийн гол нь, Далай ламыг дагав гэж нэг буруудах, ХКН-ын Банчин ламыг дагав гэж бас нэг буруудаад байгаа бол шашны тусгаар тогтнол хэрэгтэй болж. Гадаадын хэнийг ч дагалгүй, Богд гэгээнээ шашны тэргүүн болгоод сүм хийддээ монгол уншлагыг залъя.
Ч.МӨНХБАЯР
Сэтгэгдэл0
ДЭЭР НЭР ГАРСАН БУЗАР ЛАМ НАР БУГД АРД ТУМНИЙ ХОЛС ХОДОЛМОР СОРСОН БУЗАР ХУВАЛЗ НАР ШУУ ДЭЭ НАЦАГДОРЖ БОЛ ХУУХНУУДИЙН САЛТААНД ТАРХИА ЧИХСЭН ТЭНЭГ МОНГОЛЫН БУЗАР АРДЧИЛАЛЫН НОЛООГООР ГАЛЗУУРСАН ТАНГАДЫН НОМОО МЭДЭХГУЙ ЛАМ ДЭЭЛИЙН гол монгол БУДДА ХЭРЭГГУЙ ТЭНГЭРЭЭ ШУТЭЖ БАЙХДАА МОНГОЛ ДЭЛХИЙГ ЭЗЭЛЖ БАЙЛАА ЛАМ НАР КХЭЖ ДАЛД ОРТУГАЙ ЗАЙЛЦГАА ХУВАЛЗУУД
Наад Элбэгдорж чинь Монгол бол төвийг сахисан улс гэж ганцаардуулж , дээр нь хятадуудын заавраар Гурван Улсын хэлэцээр гэж хачин юм сэдэж , хананд хашигдсан Орос ах нарын гарыг мухарлаж ....монголчуудыг хятадуудын гарт шидэж , оросуудыг хужаануудтай элбэж пойлдоод байгаа шинжааны гахайн торой шүү дээ....юун тэр Нямдоржийн хятадын тагнуул ??? тэрнээс долоон доор юм хийгээд байгаа гайхал даа ..явалддаг этгээд нь хүртэл тайваны тагнуул болж, Оросоос гуйлгүй өөрийн угшил нэгтэй Шинжааны ах дүү нарын нутгаар дамжуулж хятадын "Их Торгоны Замаар "Германд нүүрс гаргаж баяжина гээд сэтгэцийн өөрчлөлтэй хүн шиг юм яриад яваа хүн дээ
Лам хүн сүсэгтэнээс өгсөн өргөл барьцыг өөртөө авах ёсгүй, алт мөнгө эрдэнэс эдлэж,үнэтэй хувцас өмсөх ёсгүй,ийм тохиолдолд ид шидгүй болдог, энэ талаар Богдын лүндэнд ч бий, сая Ажаа гэгээнч хэлсэн байна билээ.Тэгэхэд манай лам нар яаж байгаа билээдээ.Манайд лам нар гэж авгай эргүүлдэг, архи уудаг, өргөл барьцаа чамалдаг нилээд ихэмсэг зан авиртай чинээлэг давхрага буй болж байх шиг байна.Миний бодлоор эхний ээлжинд өглөг барьцтай холбоотой асуудлыг зохицуулаад орхивол бусад асуудлыг шийдвэрлэх эхний алхам болно.Бас уншлагыг үндэсний хэл дээр болговол мухар сүсэгийг ухамсартай шүтлэг болгох эхний алхам болно.Эс бөгөөс асар удалгүй бусад шашинд түрэгдэн эзлэгдэх болно.Манай сүм хийдүүд буяны бус бизнесийн байгууллагууд, лам нар бизнесменүүд болж хувираад байна шүүдээ. Сүүлийн үед бүр увайгүй улс төрчид болж хуврич байна.
Даншиг нэртэйгээр монголчууд Манжид дагаар орсны 380 жилийн ойг Бат-Үүл сүржин гэгчээр тэмдэглэж байна. 1636 онд байна уудаа Монголын зарим урвагч ноёдууд Манжид дагаар орсны баяр болгон Манжууд шарын шашныхан хамтран Даншиг наадам зохион байгуулж Занабазарт Бат-оршил хэрэгэм олгож Чингис богд тэргүүтэй алтан ургын богдуудыг үгүйсгэн Анхдугаар богд гэж зарласан. Дараад нь шарын шашныхан Алтан ургын 7000 бөөг нэг дор шатааж алсан. Ер нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдал хөгжил дэвшилд шарын шашны гүйцэтгэсэн эерэг болон сөрөг нөлөөлөлийг ул суурьтайгаар эргэн харж дүгнэлт өгөх цаг болсон байна.
АНы ХАЯЛАГА НЬ ШАШИНРУУ ГҮВ ГҮНЗГИЙ ОРЖ. УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГААС ГАДНА ШАШНАА САМРУУЛЖЭЭ БИД
Монголд шашин гэдэг зүйл зах замбраагаа алдсан. Ер нь бизнез тал руугаа хазайчихсан. Тэнэг мангар, урвагч шарвагч,элдэв янзын атгир тагдгар ерөнхийлөгч гэж юмнууд сонгож дөрвөн жил тутам хэдэн тэр бумаар нь цацаж байхаар, Япон шиг Англи шиг бүр ядахдаа Тай шиг хаантай байсан нь дээр биш үү. Данагар сайхан Монгол хаантай байвал ядаж хойд урд хоёр хөрш чичрээд эхлэх байхдаа.
Бэртэгчин шар хувалзнууд. Ном уншина гэж тариф тогтоодог бас болоогүй үнэ ханшны уналтаас хамаардаг. Буяны үйлс эмнэлэгт хандив өргөдөггүй. Улсын төсөвт ЮУ ӨГДӨГ? Ашиг олсны татвар хаана байна?
Лам хүн сүсэгтэнээс өгсөн өргөл барьцыг өөртөө авах ёсгүй, алт мөнгө эрдэнэс эдлэж,үнэтэй хувцас өмсөх ёсгүй,ийм тохиолдолд ид шидгүй болдог, энэ талаар Богдын лүндэнд ч бий, сая Ажаа гэгээнч хэлсэн байна билээ.Тэгэхэд манай лам нар яаж байгаа билээдээ.Манайд лам нар гэж авгай эргүүлдэг, архи уудаг, өргөл барьцаа чамалдаг нилээд ихэмсэг зан авиртай чинээлэг давхрага буй болж байх шиг байна.Миний бодлоор эхний ээлжинд өглөг барьцтай холбоотой асуудлыг зохицуулаад орхивол бусад асуудлыг шийдвэрлэх эхний алхам болно.Бас уншлагыг үндэсний хэл дээр болговол мухар сүсэгийг ухамсартай шүтлэг болгох эхний алхам болно.Эс бөгөөс асар удалгүй бусад шашинд түрэгдэн эзлэгдэх болно.Манай сүм хийдүүд буяны бус бизнесийн байгууллагууд, лам нар бизнесменүүд болж хувираад байна шүүдээ. Сүүлийн үед бүр увайгүй улс төрчид болж хуврич байна.
Даншиг нэртэйгээр монголчууд Манжид дагаар орсны 380 жилийн ойг Бат-Үүл сүржин гэгчээр тэмдэглэж байна. 1636 онд байна уудаа Монголын зарим урвагч ноёдууд Манжид дагаар орсны баяр болгон Манжууд шарын шашныхан хамтран Даншиг наадам зохион байгуулж Занабазарт Бат-оршил хэрэгэм олгож Чингис богд тэргүүтэй алтан ургын богдуудыг үгүйсгэн Анхдугаар богд гэж зарласан. Дараад нь шарын шашныхан Алтан ургын 7000 бөөг нэг дор шатааж алсан. Ер нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдал хөгжил дэвшилд шарын шашны гүйцэтгэсэн эерэг болон сөрөг нөлөөлөлийг ул суурьтайгаар эргэн харж дүгнэлт өгөх цаг болсон байна.
kkk uls tor lam 2 t ard tumen n yaduu tarchig medleg bolovsrol homs baih n ashigtai shuudee neg sain bodvol oilgoh bizee hen hamgiin humuusiig uyraaj hudal yrij chaddag ve ene olon lam nar end tendgui barigdah sum dugana bas boloogui negch hund negch tuslamj ogj bgagui ted bol 1000 huviin ashigtai huviin baiguulga
АНы ХАЯЛАГА НЬ ШАШИНРУУ ГҮВ ГҮНЗГИЙ ОРЖ. УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГААС ГАДНА ШАШНАА САМРУУЛЖЭЭ БИД
Бат-Үүлийн зохион байгуулсан даншиг бол Элбэгдоржийн зохион байгуулсан тоглоом байсан юм даншиг наадам нэрийн дор Элбэгдорж өөрийн төрсөн болон хамаатан садан асрамжинд байгаа гэх хүүхдүүдээсээ тодруулах гэсэн бодлого байсан боловч бүтэлгүйтэн нурсан юм
За хүүхээ юм мэдэж байж дуугарна шүү. Богдыг үхмэгц нь тодруулдаггүй юм. IХ Богдыг шүтээн болгож залаад түүний дараа л X дүрийг тодруулах ажил эхэлдэг номтой юм. Харин хотынхон этнээс даншиг хийж хэвшүүлээд хожим богдод мандал өргөх ёслол болгох холын бодлоор л хйсэн болов уу гэж бодно. Мэдэхгүйдээ муугаар орооцолдвол хожмын үйл лай их шүү. Мэдэхгүй бол ядаж сайнаар бод. Явдал мөрт тустай.
Хэхэ хуцваа! Солиорсон гаж донтон бэ? Шашнаар айлгадаг ямар гээч хумуун бэ? Айхгуй бол чи яахийм?
Юундаа айгаад байгаа юм бэ? Хэл ам явдал мөрөө бод л гэж байна. Муу ааштай, түүнээсээ болж ийм хүн хожим юманд өртчих вий л гэж байна даг. Хараал ширээл энэ тэр биш ээ хө. Бас л омогдож байна уу? Нисванисаа дар, уураа дар, мунхагаа дар, хүнээс илүү гарах шуналаа дар. Худал хэлэхээ боль л гэж байна. Энэ тав нисваанисийн таван хор. Чамд завсаргүй бүрджээ. Үүнийгээ бодож сэтгэлээ номхотго. Ядаж сэтгэл амар амьдрах шиг сайхан юм хаа байх вэ? Чамд муу юм санасангүй, харин чи тэгж эндүүрсэн чинь харамсалтай. Одоо ойлгов уу?
Баасны чинь нисванис хамтлаг вэ? Чи л эмийн сан руу яв! Тэнэгт муу эрлийз лам! Хятадууд одоо лам болж гуцдаг болж!!!!
Үгүй тэгээд энэ хамба нар чинь бүгдээрээ М.Батчимэг гишүүний туслах болчихсон юм уу. Эсвэл Ц.Нямдорж гишүүний зөвлөх юм уу.
Энэ Баторшил өргөх даншиг наадам жил бүр зохиогдох уу?
Эхлээд жоохон юм уншиж толгойдоо мэдлэгтэй болчихоод юм бичиж сураач.
Buu med uchrig ni olohod berh boljee
MONGOLCHUUD MINI EEJ AAR EMEE OBOOGOO TENGEREE SHUTIE ALUURCHIN ZALITAN LUIBARCHIN XUUXEN XUCHINDEGCH GEED ENE BUXAR LAM NARAAS JIGSHIJ BNA ENE NATSAGDOPJ LABRAU MEDEJ BNAA JIREMSEN BOLCON XUUXNEE ABORTOND ORUULJ BAISAN UM AA
Хэрvvл нэвтрээгvй цеехеен талбарын нэг нь Гандан байсан юмсан одоо бас л тийм хэрvvлийн талбар болсон юм байна Хэрvvлтэй газар новшын хар энерги хуралдсан байдаг болохоор тишээ зvглэхээ больвой!
choijamts gj zunusun uvgun bgaa tsagt mongold buddhism hugjihgui gandan bol dagshin gazar choijamts bgaa tsag shashin uls turyn zolios togloom bolood ungurch bgaag lam nar ni yaridag un bn lee zunusun uvgun choi jamts zailval taarna shireend shigdeed umhiirch guitsen uvgun
АНы ХАЯЛАГА НЬ ШАШИНРУУ ГҮВ ГҮНЗГИЙ ОРЖ. УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГААС ГАДНА ШАШНАА САМРУУЛЖЭЭ БИД
тэр шашин машны талаас нь ч мэдэхгүй юм, үнэндээ эдийн засаг талаасаа бол их л мөнгө тэр даншиг наадамдаа зарцуулсан сураг дуулдаж байсан ... ингэж мөнгөө дамий юманд цацаад байвал хямрахгүй өөр яах ч билээ дээ
Шашин номд сонирхдогхүн байвал дээр үеийн судрууд зарна.
Өөрсдийн харанхуй хариуцлаггүйгаас болж орох оронгүй болсон Далай лам Монголд Төвдийн лоббиг байгуулах гэж улайрч байна Монголын шашны дунд хагаралтай байгаа нь Далай лам Төвдүүд савраа дүрсэнтэй холбоотой Хөдөө нутгаар ухамсар хөгжөөгүй жаахан банди нарыг хойд дүрд тодруулж охидуудыг хуйлруулсан царайлаг залуусыг хувилгаанд өргөмжилж тэнэгтэж байна Будда Далай лам хоёроо ялгаж сурмаар байна Будда гэгээр гэж сургасан болохоос бөөн бөөнөөрөө лам болж Далай лам шиг хойд дүр тодруул гэж сургаагүй шүү дээ Далай лам Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой Хаа тэр холын христийн Ватикан хүртэл нутгийн уугуул иргэдийг хэлмэгдүүлсэнд уучлал гуйж байхад Далай ламаас болж хэрхэн зовсон тухай Монголын түүхэнд бичээстэй бий шүү
Санал нэг байна. Баахан үнэн худал мэдэгдэхгүй хүмүүс тодруулаад тэд нар хүнээс зүгээр юм авах шуналтай гэгээрсэн хүн лав бишээ
OM MA NI BAD ME HUM. Amgalan taiban baitsgaa. horboo buurunhii shuu dee. buyand shamdatsgaa. shabi nar mini.
Ер нь ганданд тэрбум тэрбумаар монго цутган орж!Одоо Буур солиорчихсон байгаа ламтангууд хуваагдан фракци уусгээ юу?
SONGUULIIN SHOU
нацагдарж бол угаасаа шуналтай нөхөр шавьтайгаа суучихсан сонин нөхөр байдгийн уламжлалтын эм тана нь үнэхээр муу яаж хүн эмчлэдэгийг би мэдэхгүй эвгүй нөхөр
Будда Шагжамүни ,-Миний сургаалд гаднаас дайсан үгүй.Миний шавь нар л сахил санваараа эвдэж миний сургаалд тэрсэлнэ гэж хаа байсан 2600-аад жилийн өмнө яаж мэдвээ гэмээр зөгнөж айлдсан байдаг.Энэ олон жил бурханы сургаалыг үзсэн гэх боловч хэлтгий захтай дээл өмсч дүр эсгэснээс бус тэр сургаалыг сэтгэлдээ эс оруулснаас сувдаг шунал, хомхой сэтгэл нь эдгээр гурван хамбыг арван хар нүглийн замаар оруулж байна.Сувдаг шуналтай этгээдүүдийн хөрөнгөжих гэсэн хомхой сэтгэлт үйлдлийнх нь үр дагавар Монголчуудын оюун санааны тусгаар тогтнолд заналхийлж байна.Урьд мөнгөн доор шуналтай хүүхнүүд хэвтдэг байсан бол цөвийн цагт мөнгөн доор шуналтай хамба нар хэвтдэг болсон нь юутай халаг.санждорж,нацагдорж хоёр Завхан аймгийн гаралтай хүмүүс.Их олон номтой хутагт хувилгаадын төрсөн нутагт ийм ландармууд төрсөн нь юутай гаслан.
Yag UNEN , landramuud
ene buzriin shariin shashin shyteed mgl-chuud xezee ch uudluxgyi shashin shyteed l mgl-chuud uruudan doroitson shashingaas salaad sots niigemd jinxene delxiin xyn turulxtuntei xul niilyylen xugjij btal ardchlal gej balai yum garaad butsaad l bydyyleg zabaan umxii amtai ulsuudaar dyyrsen xad chuluund daabuu uyadag balai ulsuud olshirson.
Лам нар манайхыг Манжид нэгтгэж байсан. ХХ зууны 10, 20, 30-аад онд Хятадад нэгтгэх гэж их ажилласан. Одоо ч тэгж байна.
Яг тийм ! Лам нар бол зугээр л худалч ! Монголд ямар хогжил мандал ашиг авчирсан юм! 21 онд бараг шарын шашнаас болж устах шахсан биз дээ??? Хараал ероол хийж мухар сусгээр мунхруулж явдгаа боль! Ядаж нэг хунд буян болж амьдралыг нь оод нь татаж узсэн юм уу?
Одоо ямар байгааг бүү мэд. Урьд лам нар хятад цусны холимог ихтэй байсан. Эрчүүд нь лам болоод удам судраа үлдээлгүй өөрөөрөө дуусаж байхад, эмэгтэйчүүд арга буюу сүм хийд бараадаж, монгол эрчүүдийн нөхөн үржихүйн орон зайг эзэлсэн хятадуудтай холбогдож, эрлийз хүүхдээ сүм хийдэд шавилуулдаг байсан. Тйим болохоор урьд Монголын лам нар хятадуудад элэгтэ байсан.
Монголын шарын шашин бол язгуураасаа харьд монголчуудыг дарлуулах зорилготойгоор харийн бодлогоор төлөлвшсөн, харь гүрний зэвсэг юм л даа, угаасаа.
энэ дамшиг наадмаа болих хэрэгтэй Маш олон наадам байна даа Одоо наадмаа багасгаж ажлаа хийж амьдралаа сайжруулаасай даа Мунхарсан мухар сужиг биширлээсээ салах цаг болжээ Шарын шашны уншилгаа монголхэлээрээ явуулаачээ тэнэг лам нараа....
Яг тийм ! Хараагаад ч байгаа юм уу? Буу мэд? !
их хуралын гишүүд маань ажилаан хийхгүй хувилгаан хүүхэдүүд тодоруулхаар аймаг,сумдаар уралдан давхилдсаар энэ одоо юу болж байна вэ?
Лам хүн сүсэгтэнээс өгсөн өргөл барьцыг өөртөө авах ёсгүй, алт мөнгө эрдэнэс эдлэж,үнэтэй хувцас өмсөх ёсгүй,ийм тохиолдолд ид шидгүй болдог, энэ талаар Богдын лүндэнд ч бий, сая Ажаа гэгээнч хэлсэн байна билээ.Тэгэхэд манай лам нар яаж байгаа билээдээ.Манайд лам нар гэж авгай эргүүлдэг, архи уудаг, өргөл барьцаа чамалдаг нилээд ихэмсэг зан авиртай чинээлэг давхрага буй болж байх шиг байна.Миний бодлоор эхний ээлжинд өглөг барьцтай холбоотой асуудлыг зохицуулаад орхивол бусад асуудлыг шийдвэрлэх эхний алхам болно.Бас уншлагыг үндэсний хэл дээр болговол мухар сүсэгийг ухамсартай шүтлэг болгох эхний алхам болно.Эс бөгөөс асар удалгүй бусад шашинд түрэгдэн эзлэгдэх болно.Манай сүм хийдүүд буяны бус бизнесийн байгууллагууд, лам нар бизнесменүүд болж хувираад байна шүүдээ. Сүүлийн үед бүр увайгүй улс төрчид болж хуврич байна.
kkk shariin shashin shutsen uls er n hogjson bna uu dandaa yaduu guilgachid bdag shtee manai lam nar bol jinhen luivarchid avahaas oor medehgui hen negen yadarsan hund tusalj bna gej negch udaa sonsoogui l yum bna ulsad tatvar tolohgui tsever biznes
Даншиг нэртэйгээр монголчууд Манжид дагаар орсны 380 жилийн ойг Бат-Үүл сүржин гэгчээр тэмдэглэж байна. 1636 онд байна уудаа Монголын зарим урвагч ноёдууд Манжид дагаар орсны баяр болгон Манжууд шарын шашныхан хамтран Даншиг наадам зохион байгуулж Занабазарт Бат-оршил хэрэгэм олгож Чингис богд тэргүүтэй алтан ургын богдуудыг үгүйсгэн Анхдугаар богд гэж зарласан. Дараад нь шарын шашныхан Алтан ургын 7000 бөөг нэг дор шатааж алсан. Ер нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдал хөгжил дэвшилд шарын шашны гүйцэтгэсэн эерэг болон сөрөг нөлөөлөлийг ул суурьтайгаар эргэн харж дүгнэлт өгөх цаг болсон байна.
BITGII HUTS
тангад номоо урвуу харуулчихаад уншаад байдаг хувалз олон байдаг шүү.
урвуу харуулж унших гэж яаж уншихыг хэлдэг юм бол доо
Худлаа шаахыг хэлдэг юм!
tolgoig ni doosh haruulahiig helne tenegee
EPOCHtimes.ru~~~SAIT OROOROI
eh ornoosoo urvasan heregt deerh hamba nariig shalgah yostoi bus uu
Shariin shashin bol Mongol tvmnii tvvhend Mongolchuudiig 2 dahi udaagaa elgeer n hewtvvleh gj baidagaaraa charmaij bgaa manjiin bodlogiin vldegdel gj bddog...... tvvhendee shariin shashin Mongolchuud bidend tustai zvil 1 iig ch hiij bgaagvi ym shvv..... vnheer er bayr n tegshirsen saihan zaluusiig asman bolgoson... goo shan ohid bvsgvichvvdiig mn ganc bie bolgoson''''',,,,,,harid ber oruulsan iim l shashin
Shar huvalzuud minii nutagaas hold..ted niigmiin baylagiig buteegch bus harin shimegch horhoi darui mun. Humuusee lam shutej munharahiin orond uul usaa , etseg uvguduu hundlen shutej amidartsgaay...
Lam nar gej hymyys iyhiij nyteegeed bgaa hymyys baina.Gyzeetei id ajillah nasan deeree zygeer l balin hiij syysan niigemd nemergyi hymyys bolood baina.
Er ni tegeed heregtei yldetsei buyantai zyil hiideg lam nar odoo tsagt ygyi boloi.Ehner avsan ehneree solison zalyyjyylsan shar semjilsen lam, lam hyn munyy?
Бурханы сургааль уул нь шинжлэх ухаан юм билээ.Тэгтэл Бурханы сургааль Төвдөөр дамжаад манайд ирсэн нь жаахан сүсэг бишрэл тал нь давамгайлсан нь үнэний хувьтай. Харин одоо Бурханы сургаалийг мэдлэг дээр тулгуурлан хөгжүүлэх цаг ирсэн бөгөөд үүнийг хэрэгжүүлэжгч нь Монгол болох байхаа гэж баттай итгэдэг дээ.
Yag UNEN
БУРХАНЧ ЛАМ ПУРЭВБАТ хонхорийн БЯМБАЖАВ ГЭДЭГ ИЖИЛ ХУЙСТЭН НАРБОЛ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗYYД ШYY
lam bol tam yum. Lam Taniig Tam ruu hotlogch. Ted bol Tanii itgel setgel bishreleer togloj baigaa luibarchid. Choijamts gej durak buh yumnii ehlel. Hogiin muu hubalz sh dee. Lam zugeer baina gej baihgui, ezgui geriig ezguichilne, huuhen shaana, hulgailna, munharuulj baigaad yum salgana. Chi 1 000 000 000 udaa ene hubalziin omno saikhan tabgandaa idee orgood taviad uzeerei. ahahahahaha Chamd yu ch naaldahgui. Batlaya. Yu ch naaldahgui, harin chi tenegtej baigaad huuhdiinhee talhinii mongiig hubalzad zugeer ogson gesen ug. Budda ni helehdee bi zugeer dayanchilsan, namaig buu daga, nadaar buu business hii l gesen. Naaduul ni uuniig amar hyalbar amidrah heregselee bolgoson. Hamgiin hogiin lalaruud. Uhsen hunii huureer business hiideg. Odoo jinhene gamshigiig Mongold duudsan novshnuud. Muu yum boloh ni gartsaagui, ed nar deer tohooroi. Enhbayar durak shariin shashind bur moson oruulj abaad uher mongol bolgoh geed baigaa yum uu, hutsbaa, muu sain charlabaanuud. Ta nar maani gej buu solior, bugd tobdiin l yaruu nairag. Hutsalgui duugai hoshnogoo habchaad tsaashaa haraad hebtmer. Muusain nohoin amidralaar amidragch hooson guigchid hoorhii. Mohol ruugee orloo. hahahahqa boosoo barij id.
ardiin zasgiin ved lam chutgur tsuursun uymsan odoo ch eksportond gargamaar elbeg boljee
Мөнхбаяр христчин билүү?
Tiim uu ? Boo shutdeg yum bish uu
Тайваний мөнгөөр шашнаа худалдсан дамбажав,нацагдорж,санждорж гурав ч мөнгө харвал нүдээ ухаж өгөхөд бэлэн болжээ.Эднийг ямар лам гэх вэ дээ.Наймаачин л юм биз дээ,чааваас.Эртнээс худалдаачин хүнийг яагаад их нүгэлтэй гэж үздэг байсан гэхээр дандаа ашиг харж явдаг учраас сэтгэлд нь зөвхөн хожих гэсэн шунал байдгаас тэр гэдэг.Харж байхад лам болно гэдэг бол гэрийн хүмүүжлийн суурь нь зөв тавигдсан зөв хүний эрхлэх үйл болохоос люмпэн хүслээ хангах гэсэн өлөн нүдэлсэн,шунал оволзсон хүний оролдох ажил огт биш.Ийм өлөн нүдэтнүүд заавал ядуу айлд төрдөггүй бөгөөд баян айлд ч ийм ханаж цадахгүй шуналтай хүн төрдөг.Гэтэл хэдий ядуу амьдралтай боловч бурхан төрүүлсэн айл ч байдаг.Одоо бол иргэд иргэний боловсролыг илүүд үзэх болсноос шилдэг сайнууд нь иргэний боловсролоо хөөгөөд шинжлэх ухаанаас халширсан тэнэг юмнууд хийдэд шавилах болсноос шашин доройтох нэг үндэс тавигдаж байна.Урьдын цагт хамгийн шилдгүүд бурханы номд суралцан нийгмээ тэргүүлдэг байсан цаг өнгөрчээ.Тэгээд ч буддын шашин бол манай уламжлалт шашин гэсэн үгээр өөрсдийгөө хуурч бурханы сургаалыг нийгэмд хүргэх ажлыг аль ч хийд бараг хийхгүйтэй адил байна.Үнэндээ бол уламжлал тасарснаас одоо дахиад Абтөй сайн ханы үе шиг шашин сурталчилж зөв хүн бий болгох ажлыг эхлүүлэх цаг болсон.Христийн сүмүүд бол цаанаасаа бодлоготой хөрөнгө оруулалтанд дулдуйдан манай оюун санааны хүрээг эвдэх гэж гэр хорооллын люмпэнгүүдийг үй олноор нь элсүүлж байна.Гэтэл Буддын хийдүүд хүн зорьж очихгүй бол өөрсдөө хүндээ хүрэх ажил хийхгүй байна.Айлд очиж ном уншиж өгсөн ч Буддын аугаа номлолыг хэлж тайлбарлаад гэгээрүүлээд өгөхийн оронд нэг ном уншчихаад, за болчихлоо гээд гараад явчихаж байна.Тайлбарлая гэсэн ч Буддын сургаал бол тэр чигээрээ гүн ухаан болохоор нөгөө иргэний боловсролд гологдсон маанаг амьтан чинь сүсэгтний эхний асуултанд л бүдэрч байна.Иймд шашны төвүүд сэхээтэн иргэдийн дотроос оюун санааны эрэлт хэрэгцээгээ хангах гэж Буддын шашны аугаа номлолын учрыг олох гэсэн сонирхол эрмэлзэлтэй иргэдийн дунд тэдний оюуны эрэлтэнд тохирсон сургалтуудыг тогтмол явуулах замаар нийгмийн тэргүүний хэсгийг Буддын гүн ухаанд татмаар шиг.Ингэж чадвал сая хоёр номоор төрийг засах их хаадын мэргэн бодлого хэрэгжих болно.Гэгээрсэн иргэд шашнаа доллараар зарж яваа дээрх гурван хамба шиг юмнуудыг дагахгүй нь ойлгомжтой.
ЯГ ҮНЭН ДЭЭ
Medehgvi ym da ailan zow ailin buruug ylgahad berhtei yma tehde vg helee bodoj bichmer ym ertnes nais shvtej irsen mongol helee deedel mer bn owoog deedshi mni airuun hel oor hanch baihgui hvcherheg hel bid am hamar 2 ro dugardag aguui helten ternes bish hamrara gunshangdagui tim vndesten bi ene laitin vsegig sain medehgvi chadah ydharal bichle svmjilig bi hvlej awna yagad gewvvl bi mongol er hvn.awgai yrai yraj hervl hideg dotoor hvn bish vzel bodol vntech vg hel ternes ch vntee erhem mongol hel mni mandan badarag
Манай лам нар номоо эрхэмлэхгүй, мөнгийг эрхэмлэж байгаа нь шашинаа дордуулахын шалтгаан болж байна.
СЭТГҮҮЛЧ ГУАЙН ҮЗЭЖ БАЙГААР БОЛ ДОРЖШҮГДЭН БУРХАНЫГ МОНГОЛЫН ЛАМ НАРЫН НЭГ ХЭСЭГ Нь ШҮТЭЭД ТЭР Нь ДАЛАЙ ЛАМЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛГАА БОЛООД БАЙГАА ЮМАА ДАА ЯНЗ Нь ГЭХДЭЭ ТЭР БУРХАНЫХАА ТАЛААР СУДЛАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ЕР Нь ДАЛАЙ ЛАМ ЯАГААД ШҮГДЭН БУРХАНЫГ ХОРИГЛОХ БОЛСОНЫГ Ч НАРИЙН САЙН СУДЛАЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ЭНЭ БОЛ ДАЛАЙ ЛАМЫГ ТӨВДӨӨС ГАРАХ ҮЕД Л ЭХЛЭЖ ДААМЖИРСААР 1970-ААД ОНЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛСЭН Л УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ ХАР ҮГЭЭР ХЭЛБЭЛ ШҮГДЭН БУРХАН ЭНХБАЯР ГАНСҮХ НАР ШИГ Л ХЭЛМЭГДЧИХЭЭД БАЙГАА ХЭРЭГ Л ДЭЭ ТӨВД ХЯТАД 2 ЮУГААРАА МАРГАЛДАЖ УЛС ТӨР ХИЙХ Нь БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА БИД Л ЗҮГЭЭР ШҮТДЭГ ШҮТЭЭНЭЭ ШҮТЭЭД Л ЯВЖ БАЙВАЛ БАРАВ ЮМ БИШ ҮҮ?? ХҮН ҮХ ГЭСЭНИЙ ЗОРГООР ҮХЭЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ!!
Монголын газрын болон оюуны баялагыг ЛАМ,НАМ хоёр л устгаж байнадаа. Монголчууд уг нь ухаантайл улсдаа ингэтлээ доройтох гэж.
Unen zuil bichej demjij baina
үндэсний шүтлэг Тэнгэр үзлээ дээдлэе. Харь хэл дээр уншдаг, харийн номлолыг дагахаа л болчихьё.
МОНГОЛЧУУД БУДДЫН ШАШИНИЙГ ЗОНХИЛОХ ШАШИН ГЭЖ ҮЗЭЖ ТӨР ТЭГЭЖ ТААЛЖ БАЙГАА БОЛ БУРХАНЫ НОМД ЗААСАН ЁС ЖАЯГИЙНХ НЬ ДАГУУ ШАШИНЫ ТЭРГҮҮН БОГДООС ЭХЛЭЭД ХУТАГТ ХУВИЛГААДАА ДОТООДДОО ШИЙДЭЖ ТОДОРУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ МУНХАГЛАХ. ЭГНЭГТ ХЯТАДЫН НЭГ МУЖ БОЛСОН ТҮВДЭЭС ХАРААТ БАЙХААР ЧИНЬ ХЯТАДЫН ДАГУУ ЯВААД БАЙГАА БУС УУ ?!!
Hun bolgon lam naraa ad vzeh ym da ugaasa hetsuu tsag deer ni shashin doroitoj ergej sergen gedegiig ta bvged medehu
шашин ламын тухай нийтлэлд байж боломгүй балмад үг хэллэг хэрэглэж бичиж дээ энэ хүн.
Хятадын Панчин Богд-д хадаг өргөж Бадар барин дагаар орсон Монголын Нийслэл Хүрээний нэр нөлөө бүхий Хийд Дацангуудын Хамба Ловон-гуудыг ҮАБЗ ТЕГ Хууль хүчний байгуулгууд анхааралдаан даруй аввал зохилтой Тэд Улсын аюулгүй байдалд заналхийлсэн Зандалчингууд юм.Зүүн Хүрээний Дацан хийдүүдийн Их Хамба Ловон-гуудыг Шалга.Тэд бол Дээрхийн Гэгээнийн(Х-р Богд)-ын аюулт заналхийлэгчид юм.
Энд Тэнгэр шүтлэгтэй хүнүүс Комм бичээд байна.Тив тэнгэр Бөө бол Чингэсийн хамгийн итгэж биширч ирсэн Бөө юм.Гэвчиг одоо Тив Тэнгэр Бөө нь Эзэнийхэй ар хударгаар нь Хутага Шааж Төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулхыг завдаж байж Хаанд Цаазлуулсан байдаг юм байна шүү.Энэ цаг үеээс Богд Эзэн Чингэс Хаан Бөө мөргөлийг үздэггүй болсон байдагийн байна.Юүнийчин Монголчууд Тэнгэр шүтлэгтэй байсан майсан гэж бичээдаан
Юү ч Болж байсан бай Монголчууд бид Халх Жавзун Дарнадын Хувилгаанаан дагах учиртай(khalkha Jetsumdampa)Х-Богд-ыг МУ МУЕ ҮАБЗ МУЗГ БХЯ ТЕГ ЦЕГ Монголын ард түмэн Хамгаалж авч үлдэх ёстой Үгүй бол Монгол Тусгаар тогтнолоо алдах эрстэлтэй!.Урвагчидыг Чанга шийтгэх ёстой