МИАТ компанийн зүгээс БНСУ-ын "Сэй Юү" компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нууцлалыг задруулсан хэргээр МИАТ ХК-ийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан болон Ц.Бат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Дээрх эрхмүүдийг ажлаас халах шалтаг болсон тэрхүү гэрээнд монголчуудын cap шинийн баярын битүүний өдөр буюу өнгөрсөн сарын 30-нд яаравчлан гарын үсэг зуржээ. Уг гэрээг нь Өмнөд Солонгосын сайтууд анх нийтэлснээр нийтэд ил болсон билээ.
Харин тэрхүү гэрээ нь манай улсад ашигтай, ашиггүй гэх байр сууриа цахим ертөнцөд илэрхийлж, шуугиан тарьсныхаа балгаар дээрх МИАТ-ийн газрын дарга, инженер хоёр өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Цахим ертөнцөд шуугиан тарьж, хоёрын хоёр хүнийг ажлаас нь халах хэмжээнд хүртэл арга хэмжээ авахуулсан тэрхүү нууц гээд байгаа гэрээ нь ямар гэрээ байв аа. Бас ямар компанитай монголчууд очоод гэрээ хийчихэв ээ гэдэг асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байна.
МИАТ компанитай гэрээ байгуулсан "Сэй Юү" компани өмнө нь Филиппин улсын "Зэст Айрлайне" компанийн ерөнхий борлуулагч агентаар ажиллаж байгаад тус компанийг дампууруулж өдгөө асуудал нь шүүхийн шатанд яваа аж. Мөн тус компанийн захирал Ким Сан Гүг нь Өмнөд Солонгостоо нэлээд дээгүүрт тооцогдох луйварчин гэх мэдээлэл ч байна.
Гэтэл ийм компанитай МИАТ компани ямарваа нэгэн ТУЗ-ийн шийдвэргүйгээр, Төрийн өмчийн хороонд танилцуулалгүйгээр таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Өмнөд Солонгос төдийгүй олон улсын нислэгийн авиакомпаниуд МИАТ компанитай хамтран ажиллах эсэхээ эргэж харахад хүргээд байна.
Түүнээс гадна МИАТ ХК нь Өмнөд Солонгосын зах зээл дэх шууд борлуулалтаа зогсоож, ерөнхий борлуулагч компаниар "Сэй Юү" компанийг сонгосноор тус улсаас манай улсыг зорьдог жуулчдын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж болзошгүй болоод байгаа аж.
Аль нэгэн улсад өөрийн Төлөөлөгчийн газаргүй авиакомпаниуд тухайн улсын компанитай гэрээ байгуулан өөрийн төлөөний гэрээт борлуулагч болгох сонголтыг хийдэг бөгөөд манай улсын хувьд Өмнөд Солонгос улсад МИАТ-ийн Төлөөлөгчийн газар байсаар атал яагаад ийнхүү хаяг андуурч гэрээ хийгдэв гэдэгт асуудлын гол зангилаа оршиж байна.
Дээрх гэрээг хийсний маргааш нь МИАТ ХК-ийн дансанд "Сэй Юү" компанийн зүгээс яаравчлан таван сая ам.доллар хийсэн бөгөөд "Энэ мөнгөөр нь МИАТ компанийнхан АНУ-аас авсан БОИНГ онгоцныхоо төлбөрийг хийсэн" гэх мэдээлэл байна.
Мөн өдгөө МИАТ ХК нь 8.6 тэрбум төгрөгийн асуудалтай тулгараад байгаа гэх бөгөөд энэхүү мөнгийг босгох, мөн өрөндөө авсан онгоцныхоо төлбөрийг төлөх гээд тулгамдсан олон асуудлаа шийдэхийн тулд Өмнөд Солонгосын компанид бараг л МИАТ ХК-аа хувьчилж байгаа гэх шум дэгдэхэд хүргээд байна. Худал л байгаасай билээ.
Гэвч худал гэж бодох ямар ч арга үлдсэнгүй. Өмнөд Солонгосын сайтуудын мэдээлэл, цахим ертөнцийн дуулиан шуугианы улмаас дээрх хоёр дарга огцорсноос гадна Korean Air компанийн зүгээс МИАТ ХК-д дээрх гэрээ нь МИАТ компанийн байр суурь мөн эсэхийг тодруулах, цаашилбал хамтын ажиллагаагаа эргэж харах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдлийг хүргүүлэх болсон шалтгаан нь Өмнөд Солонгосын www.seyou.com сайт дахь "Монголын иргэний агаарын тээврийн МИАТ ХК нь БНСУ-ын зах зээлд шууд худалдаагаа зогсоон ирэх сарын 1-ний өдрөөс GSA тогтолцоонд шилжих болсноо мэдэгдлээ. МИАТ эрчимтэй шинэчлэн өөрчлөгдөж буй нислэгийн салбарын зах зээлд Өмнөд Солонгосын үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцүүлэхийн төлөө БНСУ-д урт хугацааны ерөнхий борлуулалтын агент тогтолцоонд шилжихээр болсон бөгөөд агент байгууллагаар сүүлийн үеийн БНСУ-ын нислэгийн зах зээлд хамгийн өндөр амжилт гарган хөгжиж яваа "Сэй Юү" группийн охин компани "Сэй Юү" ХК-ийн ерөнхий захирлыг сонгосон болохоо мэдэгдлээ" гэсэн мэдээлэл аж.
Харин одоогоор МИАТ компанийн зүгээс Korean Air-т ямар хариу өгсөн нь тодорхойгүй хэвээр байна. МИАТ компанийн зүгээс "Сэй Юү" компанитай гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн гэх бөгөөд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайханыг халснаар гал намжаана гэж МИАТ-ийн удирдлагууд, цаашилбал Зам, тээврийн оайд А.Гансүх тооцсон бололтой.
Гэрээт борлуулагч болох компани нь тодорхой хэд, хэдэн шалгуурыг хангасан байх ёстой байдаг ч МИАТ-ийнхний гүйж очоод гэрээ байгуулсан дээрх компани нь олон улсын бүү хэл орон нутгийн гэрээт борлуулагч ч байх шалгуурт тэнцэхгүйгээр барахгүй өмнө нь энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор өөр улсын авиакомпанийг дампууруулж, асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй бүр шүүхийн шатанд байгаа нь хачирхалтай.
БНСУ-ын гэрээг яагаад Зам, тээврийн сайдын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулалгүй хийв. Төрийн өмчийн хороонд ч энэ талаар танилцуулаагүй нь хардлага дагуулсаар байна. Түүнээс гадна МИАТ хэмээх бүхэл бүтэн байгууллага байсаар атал тус газарт бус ЗТЯ дээр гэрээг үзэглэв.Энэхүү гэрээг байгуулснаар бид юу алдах вэ.
Хамгийн түрүүнд МИАТ компанийн зүгээс Өмнөд Солонгос улс руу хийх нислэгээ алдах эрсдэлтэй гэсэн мэдээлэл байна. Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын авиа компани "Korean Air" МИАТ компанийн зуны нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах гэсний улмаас монголчууд хэрхэн тэмцэж, эсэргүүцэж байсан түүх хуучраагүй байна.
Гэтэл МИАТ компанийг дампуурлын ирмэг рүү чирсэн гэрээг нууцлан задруулахгүй байхын тулд хүч тавиад гэрээ хийсэн хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хэмжээнд хүртэл арга хэмжээ авч байгаа нь дээрх гэрээний цаана юу байгаа бол гэх хардлагыг төрүүлээд байна.
Уг гэрээнд "Ерөнхий борлуулагч нь суудал захиалагчийн контролыг дангаараа хийнэ" гэж заасан гэх бөгөөд хэрэв энэ нь үнэн бол МИАТ компани нь тус улс руу хийх нислэгийг удирдах эрх мэдэл, өөрийн байр сууриа алдах хэмжээнд очно гэсэн үг юм. Мөн дээрх гэрээнд БНСУ-ын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар МИАТ компанийн талаар хэлэлцээр хийх тохиолдолд заавал ерөнхий борлуулагч болох "Сэй Юү" компанид мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой" гэсэн заалт ч бий гэх.
Ингэхэд МИАТ компани хэний мэдлийнх болоод байгаа юм бол. Уг нь Монгол Улсын төрийн өмч, ард түмний өмчлөл бүхий МИАТ компани гэж ойлгодог атал энэхүү гэрээгээр бол биднийх бус БНСУ-ын "Сэй Юү" компанийн өмчлөлд орж, бид тус компаниас зөвшөөрөл авч байж МИАТ компанийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй үлдэж байна.
Түүнээс гадна уг гэрээнд МИАТ компани нь олон улсын төдийгүй орон нутагт хийсэн нислэгийнхээ тайлан тооцоо, дансны хуулгыг "Сэй Юү" компанид гаргаж өгч байх үүрэг хүлээсэн гэсэн мэдээлэл ч байна,
Хатуухан хэлбэл, МИАТ Монголын мэдлээс гарч, Өмнөд Солонгосын "Сэй Юү" компанийн мэдэлд шилжих боломжийг агуулсан гэрээг cap шинийн битүүний шөнө үзэглэж, гарын үсэг зурсан нь Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхний ачаар нийтэд ил болов. Харин энэхүү гэрээ хэрэгжиж эхэлбэл бид үндэсний агаарын тээвэрлэгч компанитай байх эсэхээ шийдэх л үлдээд байна. МИАТ хэнийх вэ гэдэгт ч хариулт хайх өдрүүд ирэх бололтой,
Та бүхэнд МИАТ ХК-ийн гадаад дахь төлөөлөгчийн болон өрөнхий борлуулагч агентууд хаана, ямар улсад байдгийг танилцуулж байна.
МИАТ-ийн гадаад дахь төлөөлөгчийн газрууд
Сөүл дэх төлөөлөгчийн газар /Seoul branch office/ 9th Floor, Soonhwa Building 5-2 Soonhwa-Dong, Chung-Gu, Seoul 100-130, KoreaTel: 82-2-756 9761 Fax: 82-2-756 9762
Токио дахь төлөөлөгчийн газар /Tokyo branch office/ 5F, Tachibana Bldg, 2-19-4 Nishinip-pori, Arakawa-ku, Tokyo 116-0013, Japan Tel: 81-03-5615 4653 Fax: 81-03-5615 4665
Бээжин дэх төлөөлөгчийн газар /Beijing branch office/ Room #705, 7th floor, Sunjoy Mansion Jianguomenwai, Ritan Lu #6 100020 Beijing, China Tel: 86-10-650 79297/61231 Fax: 86-10-650 77397
Берлин дэх төлөөлөгчийн газар /Berlin branch office/ Chaussee Strasse 84, Berlin 10115, Germany Tel: 49-30-284 981 42 Fax: 49-30-284 981 40
Москва дахь төлөөлөгчнийн газар /Moscow branch office/ Moscow 121099 Spasopeskovskii Pereulok D7/1 Tel: 7-495-241 0754/1052/3757 Fax: 7-495-241 0752/1052
ХонгКонг дахь төлөөлөгчийн газар /Hong Kong branch office/ Unit 1503, 15/f China Underwriters Center, 88 Gloucester Road, W anchai, Hong Kong Tel: 852-28777017 Fax: 852-28777027
Ерөнхий борлуулагч агентууд
TAIWAN - Europa Travel Service
5FI, 62, Sec 2, Nan-King East Road,
Taipei, 10457, Taiwan
Tel: (886-2)2511-8899 .
Fax: (886-2)2567-7722
E-mail: gasbertsao@euro.com.tw
AUSTRALIA - World Aviation Systems
Level M / 403 George Street,
Sydney NSW - 2000
Tel: +61 1300 304 939
Fax: +61 2 8229 4995
Email: miat.syd@worldaviatlon.com.au
web: www.worldavlation.com.au
AVIAREPS Germany AVIAREPSAG, Kaiserstr. 77,60329
Frankfurt - GERMANY Tel: +49 (69) 770 673 024 Fax: +49 (69) 770 673 235 Email: sales.miat@aviareps.com Reserv: info.miat@avlareps.com
AVIAREPS Switzerland Airline & Tourism Center GmbH,
Badenerstrasse 15, 8004 Zurich -SWITZERLAND Tel: +41 (44) 286 99 52 Fax: +41 (44) 286 99 53 Email: Mongolian-Switzerland@avi-areps.com
AVIAREPS Austria AVIAREPS, Argentinierstrafle 2/4, 1040
Vienna-AUSTRIA
Tel:+43 (1)585 36 30
Fax:+43 (1)585 36 30-88 Email: Miat.austria@aviareps.com
AVIAREPS Scandinavia AVIAREPS AB , Riddargatan 17, 11457
Stockholm, SWEDEN Tel: +46 (8) 555 691 50 Fax: +46 (8) 241 888 Email: OMsales.scan@aviareps. com
AVIAREPS Netherlands AVIAREPS BV, Beechavenue 104, 1119
Schiphol - NETHERLANDS Tel: +31-(0)20-6547927 Fax: +31-(0)20-6230151 Email: miat.ams@aviareps.com AVIAREPS Belgium AVIAREPS BVBA, Park Hill, J.E. Mommaertslaan 16 B, 1831 Diegem,
Brussels - BELGIUM Tel: +32-(0)2-7120491 Fax: +32-(0)2-7258392 Email: miat.bru@aviareps.com
AVIAREPS France AVIAREPS Airline Managment Sari. 11,'
Rue Auber, 75009 Paris - FRANCE Tel: +33-1-53435340 Fax: +33-1-0153437919 Email: Miat.salesfrance@aviareps. com
Reserv: Miat.resafrance@avlareps. com
AVIAREPS UK
AVIACIRCLE, 28-29 The Quadrant Business Centre, 135 Salesbury Road,
London NW6 6RJ - UNITED KINGDOM
Tel: +44-(0)-8707747338
Fax: +44-(0)-8707777172
Email: MIAT.Sales@aviacircle.com
AVIAREPS Italy
AVIAREPSAG, Via Monte Rosa, 20, 20149 Milan - ITALY Tel: +39-(02)-43458349 Fax: +39-(02)-43458339 Email: miat.italy@aviareps.com
AVIAREPS Spain
AVIATOURISM Espana, Avda. Concha
Espina 65, 2a Planta, 28016 Madrid SPAIN
Tel: +34-(91 )-4585586
Fax: +34-(91)-3441726
Email: miat.spain@aviareps.com
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Билэгайхан аль эрт гадаадад гарсан манай улс АН-ын ачаар авиа компанигүй боллоо.Цаашлаад газар нутаггүй болох байхаа...
Ene buh bulhaig anh Bat injener tsahim ertontsoir jirgej baij zogsooson ni unen,said darga nar ni ichih nuurendee hoyulang ni ajlaas halsan
Тийм шүү дээ. Бат инженер анх мэдэж жиргэж байж болиулсан гавьяатай.
hugiin yum aa
hugiin hulgaichuudaa Mongoloos zail
БАТАА ЧИ Л ХЭЛСЭН БОЛОХООС БИШ миат-Д ХООЛ ХОРООЖ БАЙГАА МЯНГА МЯНГАН ӨТ ХОРХОЙНУУДААС ХЭН НЬВ Ч ДУУУГАРААГҮЙ ЮМ ШҮҮ
Үндэсний аюулгүй байдал, эрх ашигт хор хөнөөл учруулах иймэрхүү гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн бол тэр хүмүүс амиа хорлох хэрэгтэй. Ингэж байж л үр хүүхэд, төрөл төрөгсдөө түмэн үед шаарладах аюулаас авардаг ёстой. Манайд ч шан пүнлүү авах нь холгүй бололтой.
Www.seyou.com ged orohor eregtei emegtei 2 hun barag unseldej bga zuragtai site bhiin. Tgd hyatdar..... Ene serguulch iim medee haanaas ni olood bichchveee?