sonin.mn


Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгон харъяат, иргэн А.Одонтуяатай ярилцлаа          

                                                
Өнөө өглөө дэлхий сүйрнэ гэсэн хар баасан гарагт МАХН-ын даргыг хорих анги руу эмнэлэгээс нь ачиж явлаа. Та газар дээр нь байсан хүний хувьд үйлд явдал хэрхэн өрнөсөн юм бэ?

А. Одончимэг:  Ер нь Монголчуудын хэлдгээр  тэнгэрийн муухай арилдаг хүний муухай арилдагүй гэдэг зүйр цэцэн үг батлагдлаа гэж бодож байна. Олон хоногийн өмнөөс монголчуудыг дэлхий сөнөнө, хүн төрлөхтний соёл иргэншил устана гэдэг айдастай ярианд автаж байсан. Улаанбаатар хотынхоны хөл хөдөлгөөн багассан, хүн ам цөөрсөн,  машин тэрэг ч явахгүй байсан яг ийм хүнд хэцүү үед гэнэт манай намын дарга Н. Энхбаярыг баривчилсан.

 

Газар дээр нь байсан хүний хувьд маш  их харамсаж байна. Би өглөө 2 дугаар эмнэлэгийн гадаа маш олон цагдаа цуглаж байна гэдэг мэдээллийг аваад тэнд очсон. Намайг очиход маш олон цагдаа цугларсан байлаа. Намынхаа удирдлагуудтай Н. Энхбаяр даргын хэвтэж байгаа 2 дугаар эмнэлэгийн 3 давхарт доторын өрөөний коридорын үүдэнд байж байтал маш олон нүүрээ битүүлсэн хар масктай хүмүүс орж ирсэн, анх даргыг гэрийн эвдэлж баривчилж авч явсан тэр залуучууд мөн байсан.

 


Манай намынхан даргыгаа хаалгаар гарч ирэх юм байх гэж бодож, эргэлтийн хаалган дээр хүлээж байсан. Гэтэл нөгөө талаар хар хувцастай хүмүүс ороогүй, харин даргын хэвтэж байгаа нөгөө талаас нь гадны баахан хүмүүс орж ирээд бужигнасан. Тэгээд манай намын нарийн бичгийн дарга нар тийшээ бичлэг хийхээр орсон. Бид хар хурдаараа шатаар уруудаад гараад ирсэн чинь 1 дүгээр давхарт хүмүүс байгаагүй.

 

Тэгээд хаагуур авч гарах гэж байгаа юм бэ гэж  хувцасны өлгүүр дээр байдаг хүмүүсээс лавлахад шарил тээвэрлэдэг хаалгаар авч гарах гэж байгаа гэж хэлсэн.  
Тэгээд гүйгээд гараад ирсэн чинь гадаа  хоёр том цагаан хаалганы үүдэн дээр маш том төмөр бүрхүүлтэй чингэлэгтэй машин тулаад зогссон, дотор нь дүүрэн тусгайгийнхан бүсэлсэн байсан.

 

Тэгээд тэр машин тийш гүйж  очоод хаалганы салаагаар нь харсан чинь Н.Энхбаяр даргын амыг хар савхин бээлийтэй гараар  таглаад, нүд нь том болсон, 4 мөч нь сарвагнаад, күртка нь гараас нь мултраад унасан. Саарал биеийн тамирын цамц нь дээшээ болоод гэдэс нь гарсан, гэдсэн дээрээ цагаан марал наасан даргын амьсгал нь давчидсан байдалтай,  4 хөл нь сарвагнаж байсан.

 

Үүнийг хараад би шууд машиных нь 4 дугуйн дор орж хэвтсэн. Үнэхээр хэлэх үг алга байна. Өнөөдөр монгол улсын төрд хаах ёстой бүх албыг энэ хүн хааж байсан, энэ хүний хийсэн гавъяа монголоор дүүрэн байхад хүнд ял авсаны нь мэдэж байгаа. Аргаа бараад даргыгаа бид хөтлөөд хөлөөр нь явуулаад, оруулаад өгчихье, манай дарга хаашаа ч зугтаахгүй гэж гуйгаад байхад тэд тоогоогүй хүчээр аваад явсан.

 


 Бид нар машиных нь доогуур орж хэвтэхэд том биетэй цагдаа нар чирээд л гаргасан. Би гайхаж байна намынх нь нөхдөд, монголын ард түмэнд, гэр бүлд нь мэдэгдэлгүйгээр мөн эмчилж байгаа эмчид нь хүртэл мэдэгдэхгүйгээр ийм баривчилгааг дахиж явуулж, өвчтэй зовлонтой,  дээр монголын  төр ахиад л зэвсэгт хүчин аваачиж ингэж ачиж байгаад үнэхээр үзэн ядаж байна. Одоо бид даргынхаа төлөө чадах  бүх зүйлийг бид  хийх болно.