Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хороонд нэгдэхээ бичгээр илэрхийлж, 4615 багш гарын үсэг зуржээ. Мөн Цахим шуудан болон олон нийтийн сүлжээгээр өгсөн 11 мянга гаруй гарын үсэг цугларсан байна.
“Багш нарын цалинг нэмэгдүүлэх” түр хорооноос Ерөнхийлөгч Х.Баттулга болон эцэг эхчүүдэд хандан уриалга гаргаснаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд цалингаа бүс нутгийн түвшинд хүргэн нэмэгдүүлэх үндсэн шаардлагыг Засгийн газарт тавиад байгаа билээ. Түр хорооны ажлын явцын талаар дэд зохицуулагч, Мэдээлэл, технологийн багш Б.Бат-Эрдэнэ “Бид Засгийн газарт гурван агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн бөгөөд хариуг наймдугаар сарын 24-нд хүлээж авна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээ зохион байгуулна. Одоогоор манай түр хороонд нэгдэхээ бичгээр мэдэгдэж, гарын үсгээ цуглуулж өгсөн 4615 гишүүн бий. Үүнээс гадна бидэнд и-мэйлээр болон олон нийтийн сайтаар өгсөн 11 мянга гаруй гарын үсэг байна. Багш нар өнөөдрөөс эхлэн сургалт, семинар гээд цуглаж байгаа учраас цаашид энэ үйл ажиллагаа маань улам өргөжнө” гэв.
Монголын эцэг эхчүүд болон Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан уриалгад дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөхийг хүсчээ. Үүнд:
Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх,
-Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсний шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх,
-Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч, чадвартай, хариуцлагатай, ухамсартай, соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьяалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байхыг уриалсан байна.
Харин Эцэг эхчүүдэд хандсан уриалгад "Бидний энэхүү тэмцэл, хөдөлгөөн, язгуур мөн чан
араараа Монгол хүний хөгжлийн төлөө, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, Монгол Улсыг хүний оюуны чадамжид тулгуурласан зөв хөгжилд хүргэхийн төлөөх их үйлсийн эхлэл юм. Иймд багшийн цалингаа нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцлийг эцэг эхчүүд, хүүхэд залуучууд, татвар төлөгчид, нийт Монголчууд зөвөөр тусган авч биднийг дэмжихийг уриалж байна" гэжээ.
М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж:Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Багш нарыг дэмжиж байна Цалин нь дэндуу бага Нэг багшид дэндуу олон хуухэд ногдож байна
Багш нараа дэмжиж байна
Тархи цэнэглэгч нар хог цэвэрлэгч нартай адилхан цалин авч байна. Энэ чинь тэгээд шудрага ёс уу.
Цалин сайтай болчвол багшийн үүргээ сайн хийнэ гэдэг үгнээс үүрэг хариуцлага итгэл үнэмшил үнэртэхгүй байна. Би ч цалинг нь нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч ингэснээр бүх юм сайжирна гэж огт бодохгүй байна.
шударга ёс тогтох ёстой ,,,луйварчдад идэж уух завших хулгайлах мөнгө гаргаж блхгүй багш эмч нар цалинга нэмүүлэх шахах зөв,,,
бАГШ НАРЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДЭНДҮҮ МУУ БАЙНА. Иймд тэдний мэргэжил мэдлэгийг шалгаж тэнцсэн хүмүүст өндөр цалин олгох журам хэрэгтэй.
шалгана гэнүү мэргэжил дээшлүүлэх сургалтанд гэж хэлмээр дээ
bitgii huts muusain jingeruud ta nar boli tsaana chin zondoo hun bna atsnuuda
12 төгссөн хүүхэд 10 үгнээс 6 алдаа гаргадаг. Ийм сургалт манай орноос өөр оронд байх уу Ядаж өөрсдийнхээ нэрийг зөв бичдэг болоод цалингаа боддоо
Дэмжиж бна.Боловсрол гэж юуг хэлдэг юм бэ гэж боловсролын сайдаас асуумаар байна. Наад яаманд чинь юу ч мэдэхгүй шуналын туламнууд үүрлээд удаж бна.Сурах бичгээ ч зөв гаргачихаж чадахгүй. Хувийн сургуулиуд чхэрээс хэтэрч бна. Ялангуяа гадаадын сургуулиуд. Төлбөр авч байгаа юм бол стандартаа бүрэн хангасан байх ёстой. Американ шкуул, Плеханов,Орос 3, 14 зэргийг яаралтай шалгах хэрэгтэй. САЙД АА !!!
Багш нар өөрсдөө ёс суртахуун мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй шүү монголоороо зөв бичиж чадахгүй хүүхдүүд өчнөөн олон бна . Дээрээс нь та нар бэлэг мөн авилга авдгаа больчооч ичих булчирхайтай бх хэрэгтэй шүү. Танил тал өөрсдийнхөө хүүхдүүдийн дүнг өргөж тавина ядуу айлын хүүхдүүдэд дээрэлхүү баян айлын хүүхдүүдэд үг хэлж чадахгүй ээж аавынх нь өмнө бөхөлзөөд л үнэхээр тэнэг харагддагаа мэдэхүү бэлгээ чамлаж бга багшийг хүртэл харсан та нар өөрсдөө ёс суртахуунтай бгаач
EMCH iin tsaling ehleed nemeh heregtei.Bagsh nariin tsalin ender shuu
Багш нараа дэмжиж байна
Цалингаа нэмүүлэх хүслийн цаана асар их хариуцлага, сэтгэл, итгэл байх ёстой ш дээ. Гэтэл Монголын багш нарт энэ 3 асуудал маш дутмаг. Хэтэрхий хайнга, оромдсон, өнгө мөнгө харсан, цаг нөхцөөсөн байдлаар сурагчдад ханддаг багш нар дийлэнхи нь байдаг. Баяр болгоноор ээж, аавууд багш нарыг хүндлээд бэлэг бариад л гүйдэг. Энэ нь нөгөө хэдэн хүүхдүүдээ эрдэм номтой сайн хүн болгохын төлөө ш дээ, гэтэл багш нарын дийлэнх нь энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг. Ш. Сүрэнжав гуайн "БАГШ" шүлгийн үг өгүүлбэр бүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч ажиллах багш байх хэрэгтэй.
Төрийн үйлчилгээний ажилчид асрагч туслах багш цэвэрлэгч нарын цалинг ч мөн нэмэгдүүлэх нь зүйтэй
Багш нарын цалин арай ч дээ гэмээр бага юм байна. Үе үеийн засгийн газрууд бага багаар нэмээд явж байсан бол арай ч ийм байдалд хүрэхгүй байж. Арга ч үгүй биз, өөрсдийнх хүүхдүүд тэр тэнгэрийн үнэтэй хувийн сургуульд л явж байгаа
Ардын хуухдийг боловсролгуй болгочихоод ухсэний чинь цалин нэмэх, буу тоо?! тэгээд ажил хаяж ардын хуухдийг яаж хохироох ухамсартайг нь хар?! Тэгээд та ур хуухдийхээ боловсролыг хэнд даатоаснаа хар?! Дээр нь торийн албан хаагчид намчирхаж болохгуйшдээ?!
ЕР НЬ БОЛ ДЭМЖИЖ БАЙГАА Ч ЯГ ХЭДЭЭР НЭМЖ ДЭЭД ДООД ХЭМЖЭЭ НЬ ХЭД БАЙХЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА.ТОДОРХОЙ БИЧЭЭЧ.МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН ГЭЖ СУРГАДАГ МӨРТЛӨӨ БАГШ Л ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ГЭЭД БАЙВАЛ ХҮҮХДҮҮД БҮГД Л БАГШ БОЛОХЫГ ХҮСЭХ БАЙХ ШҮҮ.8 ХҮРТЛЭХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ АРАЙ ДЭНДҮҮ ОЛОН ЦАГААР ХИЧЭЭЛЛҮҮЛЖ ГЭРИЙН ДААЛГАВАРЫГ АМРАХ ЗАВГҮЙ ХИЙХ ХЭМЖЭЭНД ӨГЧ БАЙГАА НЬ ХЭТЭРХИЙ ХАРГИС БАЙНА.6 НАСТАЙ ОРСОН ХҮҮХЭД ТЭГЭЭД ЮУГААРАА ИЛҮҮ ЭРДЭМ НОМТОЙ БОЛЧИХОО ВЭ?САРМАГЧИН СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛВАЛ ТААРНА.АЛЬ НЭГ УЛСАД 3 НАСНААС НЬ СУРГУУЛЬД ОУУЛЖ БАЙНА ГЭВЭЛ МАНАЙХАН ХАМГИЙН ТҮРҮҮНД ДУУРАЙЖ МЭДНЭ ШҮҮ.САРМАГЧИНГААС ИЛҮҮГҮЙ ТАРХИТАЙ ТЭНЭГҮҮД ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОЖ ДУУСЛАА.ТЭНЭГ ТӨРИЙН ТЭНЭГ БОДЛОГООС ТЭНЭГҮҮД Л ТӨРНӨ.
багш нарын цалинг нэмэх нь зөв, харин наад асуудал чинь жанхуугийн мэдэж шийдэх асуудал биш, тэгээд ч ухаан нь хүрэхгүй. аягүй бол та нарыг ашиглаад хаяна...
tsalin nemj bolno bagsh nar hariutslagaa deeshluul hahuuli beleg avahaa boli medlegee deeshluul sayiin shalgaltand tentssen huuhed barag bgaagui yagaad ingej bna ene ni bagshiin zaah argatai shuud holbootoi
Bagsh nariinhaa chanariig saijruulmaar yum... Sots niigmiin ueiin bagsh nar shig huuhdiig setgeleesee surgadag ni hovor bolson..Tsuuhun heden gaigui idevkhi zutgeltei huuhed deer ajillaad tuugeeree ner tur huuguud yavdag bagsh nar surguuliud olshrood baigaag anzaarch l baigaa bailgui.. TSalin nemuulehiig buruushaahgui ch gelee. Oorsdiinhoo setgel zuid dugnelt hiih tsag ni irsen shuu. Huuhduudiig etseg ekhiinh ni ajil meregjil bel benchingeer ni yalgavarladag bagsh nileed bna.. oorchloltiig oorsdoosoo ehelbel sain baina daa bagsh nar mini ee...
ЦАЛИН НЭМЭХ мөнгө хаана БАЙГАА ЮМ БЭ тэхэг юмуу
Bagsh nar ch haritsangui achaalal gaigui gej boddog shu. Tsalin ch gaigui. Emch nariin derged. Hajuud ni emch nariin tsalin uchuuhen. Amralt bagatai. Bagsh nar zunii 3sar amraltiin munguu awaad amarchina. Shunaltah hereggui shde. Ehleed huuhduudiin humuujild todorhoi ahits gargachih. Suuliin uyed hun chanargui malnuud ih bii bolj bgashu.
БАГШ НАРЫН ЦАЛИН АРАЙ ДЭНДҮҮ БАЙГААНЭМЭХ ЁСТОЙ