Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдож шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулж шинэ бүтэцтэй, танхим бүрдүүлж олон зүйлийг шинэчилсэн ч иргэдээс “Хамгийн муу ажилласан Засгийн газар” гэсэн тодотголыг авсан.
Тухайн үед бүтцийн өөрчлөлтөд орсон яам, агентлагууд нэг хэсэгтээ л эл хуль байж иргэдэд үйлчлэх төрийн албан хаагчгүй байсан гэхэд буруудахгүй. 27 дахь Ерөнхий сайд огцорч, 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг өнгөрсөн арваннэгдүгээр сард томилогдсон.
Үүнээс хойш бүрэлдэхүүнээ тодруулах гэсэн улстөрийн тогоон доторх тохиролцоо сунжирч, эрх мэдлийн төлөө хөлөө жийлцсээр шинэ сайдуудын нэр өнгөрсөн баасан гаригаас тодорхой болов. Төрийн ордонд Засгийн газрын бүрэлдэхүүн тойрсон улс төрийн тохиролцоо явж байх зуур яамд эзэнгүйдэж, төрийн ажил зогсонги байдалд орсныг эрхэм сайд, дарга нар хэрхэн мэдэх билээ.
Яамдын нүүдэл суудал, сайдын томилгоо, албан хаагчдын халаа сэлгээний ард төрийн ажил гацаж, аж ахуйн нэгжүүдийн ажил дагаж зогсч байна. Тиймээс шаардпагатай үед төрийн үйлчилгээ зогссоныг шүүмжлэх иргэд олон байна.
Бүтцийн өөрчлөлтөд ороод буй Сангийн яамнаас болж бусад яам, агентлаг, харьяа байгууллага, газрын санхүү хүндэрснийг ч эх сурвалж мэдээлсэн. Төрийн албан хаагчийн үүрэгт ажлаа умартан амин хуаийн ашиг хонжоо харан өнөө, маргаашийн сандал, суудал, эрх мэдлээ хэрхэн авч үлдэх нь тэдний хувьд чухал болжээ.
Харин иргэдэд төрийн үйлчилгээ хүрч байгаа эсэх нь сонин биш. Иргэд хувь болон хувьсгалын ажлаар яамдын сайд, хэлстийн дарга, мэргэжилтэнтэй уулзахаар очих бүртээ эзгүй хаалга “мөргөөд” буцдаг аж.
“Хуралтай”, “Гадуур ажилттай яваа”, “Өнөөдөр хүн хүлээж авахгүй, дотоод ажилтай”, “Томилолтоор явсан, хэзээ ирэхийг мэдэхгүй” гэх мэт товчхон бөгөөд барьцгүй хариулт сонсоод буцсан хэд, хэдэн хүний гомдлын дагуу зарим яамаар орлоо.
Д.Отгон: Гарын үсэг зуруулж тамга даруулахын тулд гурван өдрийн ажлаа алдлаа
Бид өнгөрсөн баасан гаригт хамгийн түрүүнд ССАЖЯ-аар орсон юм. Тус яам хэдийгээр задарч буй ч эрхэлсэн асуудлынхаа хүрээнд иргэдэд үйлчилж байх учиртай. Хэд хэдэн хүн дарга, доод шатны мэргэжилтэн гэх мэт албан тушаалтныг асууж сураглаж байх юм. Харин жижүүр нь “Байхгүй, ажлаар гадуур яваа, хуралтай байна” гэсэн хариулт өгсөөр иргэдийг огт оруулахгүй буцааж байв.
Заримд нь хоёр, гурван хоногийн дараа ир хэмээн зөвлөөд явуулж байх. Төрийн албан хаагчид үнэхээр ийм их ажилтай байдаг юм уу, эсвэл эдгээр иргэний сураглаж ирсэн сайд, дарга нар л ажил ихтэй байдаг юм болов уу гэх зэргээр элдвийг бодож зогстол "Хэлтсийн дарга нь Соёлын асуудал эрхэлсэн мэргэжилтэнтэй уулз гээд явуулсан. Хоёр өдөр ирлээ. Ирэх болгонд байхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Ганц гарын үсэг зуруулаад тамга даруулах гэсээр гурван өдрийн ажил боллоо.Ингэх хэрэг байгаа юм уу" хэмээн нэгэн хүн уурлаж эхэлээ.
Түүнийг Баянгол дүүргийн иргэн Д.Отгон гэдэг аж. Тэрбээр соёлын өвийн талаар төсөл боловсруулан хороо дүүргээр явсаар эцэстээ ганц хүний гарын үсэг дутаад байгаа юм байна. Гэтэл зорьж ирсэн хэрэг зорилгоо биелүүлэхгүй яамны үүднээс нь буцсаар гурван өдөр болж буйгаа учирлаж байлаа.
Мөн яамны үүдэнд, уулзах хүнээ хүлээж суугаа зарим хүн ийн ярилцаж байв. “Орж гарсан хүний олонхи нь ажлаа бүтээж амжихгүй байна. ССАЖЯ-ыг гурван хэсэг болгон хувааж байгаа юм билээ. Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Аялал, жуулчлалын яамдтай нийлүүлж байгаа гэсэн.
Түүнээс болж албан хаагчид нь хаана очиж, ямар албан тушаалд томилогдох тухайгаа л бодож суугаа. Иргэдэд үйлчлэхийг бодохгүй байна” хэмээх аж. Сурвалжпагын далимаар би ч мөн тус яамны нэг эрхэмд бичиг өгөх ажилтай очсон юм. Түүнийг байгаа эсэхийн асуухад бусдын адил “Эзгүй байгаа” гэсэн хариуг сонслоо.
Тиймээс бичигхэргийнх нь ажилтанд өгөөд буцах гэтэл тэрбээр “Өөрт нь заавал өг, эсвэл өрөөнд нь ороод хажуу дахь хүн нь байвал өг” гэв. Нэгэнт тэр хүлээж авахгүй гэсэн учир хоёр давхарт гарлаа. Эл хуль, хүн цөөн, өрөө болгоны хаалга онгорхой байна. Зарим өрөөнд ганц, хоёрхон хүн сууж харагдав. Ингээд зорьсон хүн маань байхгүй тул хажууд нь суудаг нэгэн хүнд өгөөд захиж захиж буцлаа.
Өдөрт дунджаар 40-50 иргэн яамны үүднээс буцдаг
Уул уурхайн яаманд очиход цайны цаг таарсан болоод ч тэр үү эл хуль, үүдний жижүүрээс өөр хүн байсангүй. Жижүүр нь “Манайх өнөөдөр хуралтай. Үдээс хойш хүн хүлээж авахгүй. Дарга нар хуралд орсон" гэв. Хурал хэдийд тарахыг асуугаад хэсэг хүлээж суулаа.
Мөн ганц, хоёр хүн дарга болон холбогдох хэлтсийн мэргэжилтэн байгаа эсэхийг асуун бидний хамт хүлээв. Бүгд л нэгэн адил “Хуралтай” гэсэн товч хариулт сонсоод хүлээж суутал нэлээд яаарсан бололтой ахимаг насны эр орж ирээд “Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар руу орох гэсэн юм.
Өглөө ирэхэд цайны цагийн дараа .уулзаарай” гэсэн хэмээн учирлав. Мөн л хураптай гээд халгаасангүй. Хурал хэзээ тарахыг лавлахад “Мэдэхгүй” гэх ганц үгийг хэллээ. Тодорхойгүй бөгөөд утгагүй уг хариултыг сонссон иргэд бухимдсаар зарим нь гарч одох аж. Энэ үзэгдэл аль ч яаманд тохиолддог дүр зураг гэдгийг зарим иргэн бухимдалтай нь аргагүй ярьж байв.
Манай улсад өнөөдөр 16 яам үйл ажиллагаа явуулдаг. Нэг яам л гэхэд өдөр энэ тооны хүнд үйлчлэхгүй буцааж байгаа гэж бодохоор 40-50 иргэн төрийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн үг. Яамдтай адил агентлаг, харьяа байгууллагуудад энэ мэт хүнд сурталжсан нийгэмд бид амьдарсаар л байна.
Манай улсад ганцхан хууль хуулийн дагуу хэрэгждэг
Тэдний нэг болох нэрээ нууцлахыг хүссэн иргэн ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр "Би залуудаа яамны сайд, дарга хийж байгаагүй ч, тодорхой хугацаанд төрийн алба хашиж байсан хүн.
Өнөөдрийн нийгэмд иргэнийхээ төлөө ажилладаг төрийн байгууллага байхгүй болж. Ураг төрлийн хэлхээ, удам судар, гарал үүсэл харсан мунхаг сэтгэлтэй хүмүүс төрийн сэнтийд сууж байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Өнөөдөр иргэн хүнд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа нь хамгийн гутамшигтай.
Түүнээс хэн нь сайд, дарга болж идэж уух нь үнэндээ бидэнд хамаагүй. Уг нь эдгээр эрх мэдэлтнийг ард түмэн л гаргаж ирсэн. Өндөр дээд албан тушаалтан жирийн иргэн хоёр адилхан л хүн. Гэтэл иргэд нь яамны хаалга сахиж суудаг ажилтай болж. Монгол Улсад Үндсэн хууль огт хэрэгжихгүй байгааг хэлмээр байна.
Үүнд иргэн хүний хув&д шүүмжлэлтэй хандаж явдаг. Манай улсад ганцхан хууль хуулийн дагуу хэрэгждэг. Иргэн хүн үүргээ ухамсарлан хариуцлага хүлээж улс эх орондоо татвар төлдөг. Энэ л хууль хэрэгждэг.
Төрийн албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хурдан, шуурхай хүргэх ёстой. Гэтэл бодит байдалд иргэдэд төрийн үйлчилгээ хүрч байна уу гэвэл үгүй. Бид хоёрыг ярилцах зуур олон хүн яамны үүднээс хоосон буцлаа. Үүнээс өөр ямар бодит байдал хэрэгтэй юм бэ" хэмээн бухимдсан сэтгэгдлээ илэрхийлэв.
Яамд иргэдийг бус урилга л хүлээж авахдаа уриалгахан
Бидний дараагийн очсон газар Сангийн яам. Жижүүр, угтах үйлчилгээний ажилтан, өлгүүрчин гурваас өөр хүн байхгүй гэхэд болохоор байв. Нөгөө хоёр яамыг бодоход ирсэн хүн болгоныг дотогш нэвтрүүлж байсан ч “Зорьж ирсэн дарга, мэргэжилтэн, асуудал хариуцсан ажилтан нь гадуур ажилтай байна” гэсээр гарч одов.
Үүнээс харахад угтах үйлчилгээний ажилтан ёстой л “ёс болгож” зорин ирсэн иргэдийг дотогш оруулж байгаа мэт сэтгэл төрсөн юм. Жижүүр, угтах үйлчилгээний ажилтан, өлгүүрчин гурваас өөр хамгийн эрэлттэй нь бичиг хэргийн ажилтан аж. Тэрбээр шуудан болон дарга нарт хаягласан ил захидал, албан бичиг баримт хүлээн авч харагдлаа.
Хэсэг хугацаанд саатахад иргэд орж гарсаар энэ мэт дүр зураг давтагдсаар байв. Энэхүү үзэгдэл дээрх хоёр яаманд ч ажиглагдаж байсан юм. Иргэд хоорондоо “Энгийн иргэн уулзах гэхээр байхгүй, гадуур ажилтай, томилолтоор явсан, хуралтай болчихдог дарга нарт “Баярын урилга өгөх гэсэн юм байгаа юу” гэхэд шууд хүлээж авдаг.
Дотор ажил дээрээ байсан ч ажлаа хийхгүй, хийх сэтгэл байсан ч мэдэхгүй, учраа олохгүй дарга нар яамдаар дүүрэн бий" хэмээн бухимдалтай нь аргагүй ярих нь сонсогдов.
Учрыг тодруулахад, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээний урилгыг хэд, хэдэн дарга хүлээж авсан гэнэ. Энэ үеэр тус яамыг зорин ирсэн иргэн Д.Галын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Төрийн сантай холбоотой асуудлаар хариуцсан даргатай нь уулзах гэсэн юм.
Томилолтоор явсан гэнэ. Хаашаа явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Сайд болон дарга нар томилолтоор явахдаа орлох хүнээ үлдээж төрийн ажлыг цалгардуулах ёсгүй. Гэтэл орлох хүн нь ч байхгүй, мэдэх мэргэжилтэн хуралд орсон гэдэг хариулт аваад буиаж байна.
Зарим дарга нар баярын урилга хүпэээ аваад байгааг энд хүлээж байсан хүмүүс ярих юм" хэмээлээ. Ер нь албан хаагчид тангараг өргөсөн бол иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэйг иргэд хэлж байв.
Төрийн түшээд нь сандал ширээ, эрх мэдлийн төлөө тэмцэж байхад энгийн иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй хоосон хаалга “мөргөж” байна. Учир нь бид гуравхан яамаар ороход л эл хуль, эзэнгүй мэт байсныг ажиглаад төрийн ажил зогссон юм шиг санагдлаа.
Д.Нэргүй
Эх сурвалж:
Сэтгэгдэл0